iPhone дээр сул багтаамж гаргах 8 хялбар арга

2017 оны 02-р сар 02-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Таны утасны багтаамж дүүрээд цэвэрлэ гэж анхааруулга байнга өгч байгаа юу ? Ихэвчлэн 16GB хэмжээтэй iPhone хэрэглэдэг хэрэглэгч нарт энэхүү асуудал тулгардаг байна. Бид энэ удаагийн зөвлөгөөнд хэрхэн зайгаа чөлөөлж хэрэггүй юмаа устгах талаар бэлтгэлээ.

Танд хэрэг болох 8 хялбар аргачлал

1. Өөрийнхөө нийт хэрэглээг шалгах

Та утсан дээрээ өөрийнхөө нийт хэдий хэмжээтэй хэрэглэсэнг байгааг шалгах бол

Settings > General > Storage & iCloud Usage > Manage Storage

Дэлгэц дээр Used - Нийт хэрэглэсэн хэмжээ Available - Одоо танд хэрэглээгүй үлдсэн сул зай гээд нийт хэмжээнээс үлдсэн сул зай хэр их байгааг хасаж харуулна.

Мөн доор нь нийт хэдэн аппликэйшн ямар хэмжээний зай эзэлсэн байгааг харуулж байна.

2. Нэмэлтээр контент татаж авдаг аппликэйшнийг хязгаарлах

Таныг Manage Storage харах үед зарим нэг өөр дээрээ их хэмжээний контент интернетээс татсан аппликэйшн байж магадгүй юм. Жишээлбэл монголын ихэнх iPhone хэрэглэгч нар Youtube - с шууд бичлэг татдаг аппликэйшн хэрэглэдэг  (Nettube , iMusic , iVideo гэх мэт) эдгээр аппликэйшн нь өөрсдөө жишээлбэл 50mb байхад татсан бичлэгээс хамаараад 2gb гаруй, бүр зарим нь 4gb - 6gb байх тохиолдол их байдаг. Ийм үед та тухайн ашигладаг аппликэйшн дээрээ ороод хэрэггүй контентуудаа устгах хэрэгтэй юм. Их зай эзэлсэн аппликэйшнийг ялгах бол 

Settings > General > Storage & iCloud Usage > Manage Storage дотор байгаа

3. Шаардлага байхгүй тоглоомуудыг устгах

Тоглоом бол хамгийн их зай эзлэдэг. Ихэнх тоглоом 3D график үзүүлэлттэй гээд 1GB ба түүнээс их байх тохиолдол маш олон байдаг. Та нэгэнт тоглоод дуусгасан тоглоомыг хадгалах шаардлага байхгүй биз дээ. Хэрэв тийм бол Settings > General > Storage & iCloud Usage > Manage Storage гэж ороод хэрэггүй гэсэн тоглоом эсвэл апп-ээ устгаарай.

4. Автоматаар мессеж устгах тохиргоог асаах 

iPhone iOS 8 системээс хойш хуучин мессежээ автоматаар устгах чадвартай болсон. Аль жилийн өмнө бичсэн мессежүүд хэрэв танд хэрэггүй бол
Settings > Messages > Keep Message өөрийнхөө хэмжээнд тохируулах бол Forever байвал мессежүүд хэзээ ч автоматаар устахгүй тэгээд 1 жил хадгалах 1 сар хадгалах гэдэг сонголт байгаа.

 

5. Google Photos ашиглаж зураг хадгалах

Сүүлийн үед үүлэн тооцоололд суурилсан үйлчилгээтэй зураг хадгалах сан их эрэлттэй байгаа юм. Бид танд " Google Photos" санал болгох хэрэгтэй болов уу. Та энэ аппликэйшний тусламжтай өөр дээр байгаа зургуудаа үнэгүй Google Photos-с танд олгож байгаа сервер дээр байршуулах юм. Google Photos-  татаж аваад хэрэв танд Google Account байхгүй бол шинээр нээгээрэй. Тус аппликэйшн руу шинээр орох үед Backup your photos гэж гарч ирвэл Turn  Auto Backup асаагаад When to Back up Photos тохиргоог Over Wi-Fi Only - г сонгоорой. Энэ нь зөвхөн Wi-Fi сүлжээ холбогдсон үед л зургуудыг чинь хуулж өгнө.

6. Photo Stream -г унтраах

Таны өөрийн хэрэглэдэг iPhone хооронд зургуудыг автоматаар зөөдөг үйлчилгээ жишээлбэл 1000 зураг байхад 1GB гаруй зай эзэлдэг хэрэв танд хэрэггүй багтаамж их эзэлнэ гэж бодож байвал Settings > Photos & Camera > My Photo Stream > OFF болгоорой.

7. HDR форматтайг хадгалах

Та анзаарсан уу зарим зургууд дээр HDR гэсэн нэмэлт тэмдэг байдаг. Энэ нь таныг зураг дарах үеэр HDR тохиргоо асаалттай байвал нэг зураг хоёр болж хадгалагддаг байна. HDR нь тухайн зургийн сүүдэр болон гэрлийн мэрдэгч сайн авагдсан байдаг. Энгийн болон HDR гэсэн 2 зураг үүсдэг тул энгийн зургийг устгаж байх нь зүйтэй. Нэг ижил зураг хоёр байх хэрэг байхгүй HDR нь илүү гоё харагддаг.

8. Шаардлага байхгүй дуунууд устгах

Хэрэв та Music аппликэйшн дээр дуунууд хуулсан бол сонсдоггүй хэрэггүй дуунуудаа устгах хэрэгтэй байдаг. Ингэхийн тулд Music аппликэйшн руу ороод хажуу тийшээ slide "чирэх" хийж устгах сонголтыг сонгох эсвэл та Apple Music үйлчилгээ ашигладаг бол гурван цэг дээр дараад Remove from My Music хийгээрэй.


Эдгээр 8 аргыг багтаамж дүүрсэн үедээ ер нь хэрэггүй юмаа зайчлах үедээ хэрэглэх нь танд илүү багтаамж гаргаж утасныхаа хэмжээг  үр дүнтэй ашиглахад тус нэмэр болох болно.

www.iphone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.