“Ясир Догу”-гаас Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2016 оны 02-р сар 06-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Туркийн алдарт бөх Ясир Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээний 57 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Цогтбаатар мөнгөн медалийн эзэн болов.

Турк улсын Стамбул хотноо “Ahmet Cцmert Sports Hall” спортын ордонд эхэлсэн уг тэмцээний эхний өдөр буюу баасан гарагт эмэгтэй 48, 58, 69 кг, эрэгтэй 57, 70 кг жингийн барилдаан болов.

Эрэгтэй 57 кг-ын жинд ”Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Цогтбаатар эхний хоёр тойрогт ялалт байгуулж мөнгөн медалийн төлөө Киргизийн бөх С.Надырбек Улугтэй барилдахдаа 3:10 онооны харьцаагаар хожигдож яваад оноогоо нөхөж түүнийг 15:11 онооны харьцаагаар ялсан. Харин алтан медалийн төлөө Туркийн бөх Сулейман Атлитай өрсөлдөж хожигджээ.

Энэ жинд “Гацуурт-Олимп” клубын бөх олон улсын хэмжээний мастер С.Батболд барилдсан ч хараахан медальд хүрч амжаагүй байна. Өнөөдөр эрэгтэй 61кг, 74кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж Монголын таван бөх зодоглоно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.102) 2016-02-06 17:51
      • 0
      • 0

      Ene setguulch gej hereg algaa choloot judo 2oo yalgahgui yum sportiin survaljlagch hiih ch gej

      Хариулах