
Стресс таргалалттай хоёр замаар холбогддог.
1. Стресс, сэтгэл гутралд орсон хүмүүсийн хоолны дуршил нэмэгддэг. Учир нь хоол идэх үед ялангуяа амттан буюу сахар агуулсан хоол хүнс идэх үед таатай мэдрэмж төрж тайвширдаг. Энэ нь дахин дахин идүүлэх сэдэл төрүүлдэг. Сахар агуулсан хүнс удаан хугацаагаар идэх нь таргалалтад нөлөөлдөг. Стрессийн үед хэдийгээр хүн өлсөөгүй байсан ч өөх тос, нүүрс ус ихээр агуулсан илчлэг ихтэй хоол нь идэх дуршлийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа гарчээ.
2. Хоёр дахь шалтгаан нь өөхөн эд нөөцлөх процессийг нэмэгдүүлдэг. Идсэн хоол хүнс энерги болж зарцуулагдахаасаа илүү энергийн нөөц байдлаар хадгалагдана гэсэн үг. Энэ нь бодисын солилцоо энергийн нөөцөө стрессийн үед биед үүсэх сөрөг нөлөөг даван туулахад ашиглах зорилгоор хадгалж, зохицуулалт хийж байгаа юм.
Би стресстэй байна гээд амттан идээд таргалаад байх уу?
Стрессээ удирдаж, өөрийгөө тайвшруулах аргад суралцах зайлшгүй шаардлага бидний үед тулгарч байна.
Стресс бидний амьдралд байсаар л байна. Тиймээс хувь хүн өөрөө стрессээ удирдаж сурах нь өөртөө тусалж буй хэрэг юм.
С.Саруул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.