УИХ-ын намрын чуулган хаав

Twitter Print
2016 оны 02-р сар 05-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхи дэмжиж баталлаа. Ийнхүү Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийв. 

Намрын чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд “Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийж байна. Энэ удаагийн чуулган нийт ажлын 90 өдөр хуралдлаа.

Үүнээс нэгдсэн хуралдаан 48 удаа, байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 131 удаа хуралдаж нийт 412 хууль, тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28 байсан байна” гэв. Ийнхүү хэрүүл тэмцэл, завсарлагаа томилгоо ихтэй намрын чуулган хаалтаа хийж энэ удаагийн парламентын хүчинтэй хугацаанд ганцхан хаврын чуулган үлдэв.

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.