Хүүхдийн хоолой, ханиад томууг эмчлэх, хөлний эвэршсэн арьсыг зөөлрүүлж, алжаал ядаргаа тайлах арга

Twitter Print
2018 оны 08-р сар 26-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Хүний хөлний уланд мэдрэлийн маш олон цэгүүд байдаг. Ядаргаагаа тайлахын тулд хөлөө арчлах нь маш чухал. Оюуны бөгөөд биеийн хүчний аливаа ажлын ачаалал, стрессээс болж хүн ядарч, сульдаж, бие чилээрхдэг шүү дээ. Ядарлаа гээд хоол цай идээд унтах нь ядаргааг бүрэн тайлж чадахгүй.

Нөр их ажлын дараа гэртээ ирээд унтаж амрахынхаа өмнө 25-хан минутыг өөртөө зарцуулж эрүүл аргаар ядаргаагаа тайлж, хажуугаар нь гоо сайхандаа анхаараад аваарай. Энэ бол хөлний арчилгаа юм.

Энэ маш амархан арга. Үүний тулд танд цөөхөн материал хэрэгтэй. Үүнд:

Хөл бүрэн далд орох хэмжээний ус буцалгана. Ойролцоогоор 2-3л ус болно. Буцалсны дараа галаас гаргаж халуун бүлээн болтол бага зэрэг хөргөнө. Усыг хөл дүрэх задгай амсартай саванд хийнэ.

Ингээд халуун бүлээн усны 1 л тутамд 6 дусал йод, 4 хоолны халбага давс /далайн давс байвал бүр сайн/ хийж сайтар хутгаж уусгаад 2 хөлөө хийж 10-15 минут амрана. Ингэхдээ зөөлөн сандал дээр сууж, дуртай хөгжмөө сонсож, нүүр, нүдэндээ алжаал тайлах маск түрхээд, ногоон цай уувал таны алжаал ядаргаа тайларч, бие тавирч шууд л нойр хүрэх мэдрэмж төрнө. Үүний дараа хуурай алчуураар хөлөө арчиж салхи цохиулалгүйгээр сайтар ороож хөнжилдөө орж тавтай нойрсоорой.

Хэрвээ таны хөлний арьс зарим хэсгээрээ эвэршиж хатуурсан бол давсны оронд хүнсний сода хийж уусгаад хөлийг сайтар дэвтээсний дараа эврийг үрэхэд амархан ховхорч унахаас гадна хөлний бүхий л арьс зөөлөн булбарай болж, хөлний хумс бэхждэг. Мөн хөлний уланд зөөлөн массаж, иллэг хийж ч болно.

Хүүхдийн хоолой өвдөх гээд байвал эсвэл дөнгөж ханиад томуу хүрсэн бол дээрх халуун бүлээн усанд хөлийг нь хийж амраагаад салхи цохиулалгүйгээр хуурай алчуураар арчиж ороогоод шууд оронд нь оруулж унтуулаарай. Маргааш өглөө гэхэд бүх зовиур хөнгөрсөн байх болно.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.