Венийн судас өргөсөх өвчнийг эмчлэх байгалийн гаралтай аргууд

Twitter Print
2017 оны 07-р сар 12-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Хураагуур буюу венийн судас өргөсөх өвчин нь цусны эргэлтийн эмгэг үр дагавараас үүдэн нилээд түгээмэл тохиолддог өвчин юм. Эрчүүдэд гэхээсээ илүү эмэгтэйчүүдэд их тохиолдох нь ажиглагддаг бөгөөд ерөнхийдөө судасны хавхлага гэмтэж хэвийн үйл ажиллагаа нь алдагдсанаар уг өвчинг үүсдэг гэж үздэг.

Венийн судас өргөсөх өвчин үүсэх гол шалтгаан нь цусны эргэлтийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдсанаас үүдэлтэй төдийгүй өвчнийг даамжируулдаг хэд хэдэн шалтгаан байдаг. Ихэнх тохиолдолд таргалалт, илүүдэл жин, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, ажил, маш удаан хугацаанд суугаагаараа болон зогсоогоороо ажиллах зэрэг шалтгааны улмаас дээрх өвчин үүсэхийн зэрэгцээ тамхи татах, даралт ихсэх, холестрины түвшин их байх, бүлэн үүсэх нь уг өвчин үүсэх таатай нөхцлийг бүрдүүлж байдаг.

Хэрэв уг өвчнөөр өвчилсөн л бол та заавал эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэн, зөв хооллох нь чухал.

Уг өвчний шинж тэмдэг анхлан илэрсэн бол түүнтэй тэмцэх уламжлалт аргуудыг та мэдэж өдөр тутамдаа хэрэглэснээр өөрийн эрүүл мэндэд том хувь нэмэр оруулж байгаа хэрэг.

Тэгвэл дараах хүнс нь судасны өргөсөлтийг эмчлэх үйлчилгээтэй гэнэ.

1.Сармис

Сармис бол байгалийн гаралтай хамгийн ашигтай бүтээгдэхүүн бөгөөд түүнийг ашиг тустай шинж чанар нь хураагуур буюу венийн судсанд сайнаар нөлөөлдөг. Сармис нь үрэвслийг дарж, цусны эргэлтийг сайжруулдаг. Өдөр тутмынхаа хоол хүнсэнд сармис хэрэглэхээс гадна мөн бага зэрэг архитай жижиглэсэн сармисыг хольж хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Мөн сармистай тосыг судасны өргөссөн хэсэгтээ 7 хоногт 4 удаа түрхэнэ.

2.Зуун наст

Зуун настыг дээр үеэсээ л ашигтай гэлцэн олон төрлийн өвчин анагаахад хэрэглэсээр ирсэн. Хураагуур судасны өргөсөлтийн үед зуун настаар гэмтсэн хэсэгтээ жин тавих бөгөөд үйлчилгээг нь сайжруулахын тулд шөнийн турш тавиад өглөө нь авдаг. Дулаахан байх тусмаа үйлчилгээ нь улам сайжирдаг тулд цэвэр даавуугаар нягт гэгч нь бигнээд бүтээлгээр сайтар хучиж дулаан байлгах ёстой. Өөрөөр хэлбэл жин тавьсан газраа дааруулж болохгүй.

3.Алимны цуу

Венийн судас өргөссөн үед алимны цууг бас хэрэглэдэг. Цэвэр хөвөн даавууг алимны цуундаа дүрээд өвдөлттэй хэсэгтээ хэдэн минут тавьж байлгаад судас дагуу дээшээ, доошоо чиглэлд гараараа илэх хөдөлгөөн хийнэ. Хэтэрхий чанга дарж илэхгүй байхыг анхаараарай.

4.Цуу, лууван, зуун настын түрхлэг

Энэхүү өвчинд тустай өөр нэг арга бол зуун наст, алимны цуу, луувангийн түрхлэг юм. Бүр орцуудаа махны машинд эсвэл хэрчигчинд хийж жижиглээд гүйцэд холилдоогүй байвал дахин машиндана. Ингэснээр орцууд маань жигд холигдож түүн дээрээ алимны цуугаа нэмнэ. Энэ түрхлэгээ өргөссөн судсан дээрээ тавьж 30 минут байлгаад хүйтэн усаар болгоомжтой угааж арилгана.

5.Хөлөө амраах усан эмчилгээ

Энэ нь их энгийн арга тул өдөр бүр хийж болно. Хөлөө усанд хийж амрааснаар цусны эргэлт нь сайжирч, хөлний ядаргаа арилж, өвдөлтийг нь намдаадаг. Эдгээрийг хийхэд юуны түрүүнд гүн ёроолтой сав эсвэл хувин хэрэгтэй. Усны хэм нь хөлөө дүрэхэд хөлөнд таатай байх ёстой бөгөөд түүн рүүгээ далайн давс, мөн нэг аяга алимны цуу хийнэ. Саван доторх ус нь хөлний өвдөг хэсгээр татаж байх хэрэгтэй. Хөлөө усанд дүрээд иллэг хийж 20 минут болгоно.

6.Ногоон шавар түрхэх

Ногоон шавар болон багахан усаар түрхлэг бэлдэнэ. Түүнийгээ өвдөлттэй хэсэгтээ түрхээд бүрэн хаттал нь шөнийн турш байлгана. Өглөө нь бүлээн ус, савангаар угааж арилгана.

7.Өвсний ханд

Энэ хандыг бэлтгэхийн тулд нэлээд цаг хугацаа хэрэгтэй хэдий ч үйлчилгээ юутай ч харьцуулашгүй үр дүнтэй. 2 литр ус буцалгаад дээр нь чимх гаа, балжингарав цэцэг, нэг ширхэг лаврын навч нэмнэ. Уг хандаа хэдэн минут тасалгааны хэмд хөргөнө. Дараа нь гүн ёроолтой саванд хийж дээр нь мөн чимх хүнсний сода нэмж хөлөө дүрж байлгана. Хэрэв та харшилтай бол арьсныхаа нимгэн хэсэгт түрхээд үзэхэд илүүдэхгүй. Учир нь харшилтай хүн хэрэглэхэд тохиромжгүй.

8.Чили буюу халуун чинжүү

Халуун чинжүү нь цусны урсацыг сайжруулж, хураагуур судасны ачааллыг багасгадаг онцгой чанартай. Иймээс мэргэжилтнүүд халуун чинжүүг венийн судас өргөсөх өвчний үед багахан хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Хамгийн зөв хувилбар бол хоол хүнсэндээ хаяадаа нэг хэрэглэх явдал юм.

9.Туулайн бөөр модны холтсоор бэлтгэсэн цай

Энэ ундааг  бэлтгэхдээ 1 литр усанд 50 гр туулайн бөөр модны холтосноос хийж 10 минут буцалгана. Хандаа бэлтгэж дуусаад халуунаар нь ууж хэрэглэнэ. Энэ цай нь венийн судасны үрэвслийг намдааж, цусны эргэлтийг сайжруулдаг.

Эх сурвалж: www.budetezdorovy.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.