Германы канцлер Гитлерийн үр удам мөн үү?

Twitter Print
2016 оны 02-р сар 19-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель гуравдугаар Рейхийн эцэг Адольф Гитлерийн шууд хамааралтай охин болох тухай мэдээлэл барууны хэвлэлүүдэд мэр сэр гарч байсан билээ. Энэ мэдээллээр бол канцлерын эх Маргарет (Гретль) Фегелейн, фюрерийн амраг  Ева Браунтай эгч дүүс байсан бөгөөд Гитлерийн хөлдөөсөн бэлгийн эсээр жирэмслэж, хүүхэд тээн төрүүлсэний дараа хүнд өргүүлсэн аж. Оросын КГБ болон Америкийн Тагнуулын төв газар энэ тухай мэдэж байсан хэрнээ үүнд бүр гар хуруу оролцуулж шинэ төрсөн Гитлер банзалтай байхыг чухалчлан сонирхож байжээ. Энэ явдал бүр нацист Германы үеэс эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн нэр хүндтэй нэгэн эмч Адольф Гитлерийг олон үр хүүхэдтэй болгох зорилгоор бэлгийн эсийг нь авч хөлдөөсөн байв.

Энэ үр хөврөлийг хожим нь Германы одоогийн канцлерийн эхэд суулгаж үр дүнтэй туршилт хийсэн гэж үзэж байгаа хэдий ч зарим эмч, эрдэмтэд үүнийг үгүйсгэн эсэргүүцэж байна. Учир нь 1949 он хүртэл эр хүний үрийн шингэнийг амжилттай хадгалах арга байгаагүй, Германы эрдэмтэд түрүүлж дэлхий дахинд анх удаа ийм гайхамшигтай туршилт хийсэн байлаа ч гэсэн тухайн үед 38 настай байсан эмэгтэйд үр суулган жирэмслүүлэх арга байгаагүй гэж мэдэгджээ. Энэ туршилтыг хийсэн гэх доктор Карл Клауберг зохиомлоор үр тогтоох судалгаа хийхээсээ илүүтэйгээр жирэмслэлтээс сэргийлэх арга ухаан судалж байсан тухай мэдээлэл байдаг гэнэ. Тэрчлэн маш их хүч чармайлт тавин байж арай ядан өмнө нь устгачихаад шинэ Гитлер төрүүлэх асуудал орос, америкчуудад сонирхолтой байх уу? гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа ажээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.