Гацууртын орд “Сентерра гоулд”-ынх болов

Twitter Print
2016 оны 02-р сар 04-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох УИХ-ын Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганд оролцсон гишүүдийн 61 хувь нь тогтоолын төслийг дэмжсэнээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулан дахь 50 тонн алтны нөөцтэй Гацууртын орд гацаанаас гарч эдийн засгийн эргэлтэд орохоор болж байгаа юм.  

Гацууртын ордны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” компани юм. Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ярилцсаны үндсэн дээр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах шийдэлд хүрсэн юм. Уул уурхайн сайдын хэлснээр уг ордыг ашигласан нөхцөлд Монгол Улс рояльтын гурван хувийн татвар авах юм. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Мөн жилдээ таван тонн алтыг төв банкинд тушаах юм байна. Своп нөхцөлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам.долларын орлого бүрдэх юм байна. Мөн ордоос 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдана. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоо байгаа аж.

Ийнхүү олон жил маргалдаж, эцэстээ алтны нинжа нарын дайралтад өртөөд байсан Гацууртын орд Канад эзэдтэй “Сентерра гоулд Монголиа” компанийн мэдэлд очлоо.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.