Дуучин А.Мөнгөншагай агсны гэр бүлд 50 сая төгрөг хандивлажээ

Twitter Print
2019 оны 10-р сар 24-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аястай, сонсогчидтой “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай зуурдаар таалал төгссөн билээ.

Талийгаачийн дурсгалд зориулан хамтлагийн гишүүд өчигдөр “30 хүрсэн бүсгүй” дурсамж, хүндэтгэлийн тоглолтыг UB паласын тайзнаа тоглолоо. Тоглолтод сайн дураараа маш олон уран бүтээлчид ая дуугаа өргөн барьсан бөгөөд тоглолтоос олсон бүх орлогыг А.Мөнгөншагай агсны гэр бүлд хандивлажээ. “Гурван бүдүүн” хамтлагийнхны хэлснээр орлогыг хоёр хуваан талийгаачийн хоёр хүүхдэд хадгаламж нээлгэсэн аж. Улмаар уг хадгаламж цаашид өснө гэдгийг мэдэгдсэн байна.

Тэд талийгаачийн хүслийг гүйцээж, 49 хоногт нь багтаан Улаанбаатар хотноо тоглолтоо хийсэн нь энэ юм байна. Учир нь А.Мөнгөншагай агсан Монгол орныхоо 21 аймгаар тойрч, тоглолтоо зохион байгуулаад хамгийн сүүлд нийслэл хотод тоглохоор төлөвлөж байжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.217.47) 2019-10-25 11:16
      • 0
      • 0

      Хүн чанар алга болоогүй л байгаа юм байнав Найзуудад нь баяр хүргье

      Хариулах