Ноён уулыг тусгай хамгаалалтанд авлаа

Twitter Print
2016 оны 02-р сар 04-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтанд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулыг улсын тусгай хамгаалалтанд авч байгаа юм.

Тодруулбал, Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан Ноён уулын 11 мянган га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авлаа.

Мөн чуулганы хуралдаанаар "Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн 61.1 хувь нь уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.