Нийтлэг хэрэглэдэг салат амталгааны жор

2017 оны 08-р сар 10-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Гэрийн нөхцөлд салат амтлах тийм ч хэцүү биш бөгөөд нэлээд олон төрлийн жор байдгаас түгээмэл хэрэглэгддэг 3 төрлийн жорыг хүргэе. 

1.Салатны түгээмэл амталгаа

Орц: ½ аяга оливын тос, тал нимбэгний шүүс, ½ цайны халбага давс, ¼ цайны халбага шинэхэн үрсэн хар перец

Бэлтгэх арга: Жижиг саванд давс перец, нимбэгний шүүсээ хийгээд хутгуураар хутгана. Үргэлжлүүлэн хутгаж байх зуураа оливын тосоо нэмээд дээр нь бага зэрэг гич амтлах төдий нэмсэн ч болно. Бүх төрлийн шинэ ногооны салатыг амтлахад тохиромжтой.

2.Хатуу бяслагаар амтлах

Орц: 3 амны халбага цөцгий, 5 амны халбага йогурт, 50 гр пармезан бяслаг, 1 хумс сармис, 2-3 цайны халбага улаан болон цагаан дарсны цуу, давс, нунтаг хар перец

Бэлтгэх арга: Жижиг тавганд бяслагаа үрж тавиад сармисаа жижиглэнэ. Цөцгий болон йогуртаа бяслаг, сармистайгаа хольж давс, цуу, перецээр амтална. Энэхүү сүмсээ гоймонтой салат, түүнчлэн шинэ ногооны, бяслагтай салатанд хэрэглэнэ.

3.Өндгөөр майонез бэлтгэж амтлах

Орц: 2 ширхэг түүхий өндөгний шар, 4 хумс сармис, 2 амны халбага оливын тос, тал нимбэгний шүүс, давс, хар перец

Бэлтгэх арга: Гүн ёроолтой савандаа тосноос бусад орцуудаа нийлүүлэн хийгээд зөвхөн нэг чиглэлд хутгаж холино. Хутгахаа зогсоолгүй тосоо бага багаар нэмэн өтгөртөл нь хутгана. Сүмсээ ээдүүлэхгүйн тулд тос өндөгний шар хоёр нь ижил хэмд байх ёстойг анхаараарай. Уг сүмсийг төмсний салат, махан салат, далайн гаралтай бүтээгдэхүүнтэй салатанд хэрэглэвэл зохино.

Эх сурвалж: www.budetezdorovy.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.