Ц.Элбэгдорж: Бурхан Халдун уул 2 шалгуурт нь их сайн нийцсэн

Twitter Print
2016 оны 02-р сар 04-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламжийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2015 оны 12 дугаар сард Парис хотноо албан ёсоор гардуулсан билээ.

Уг батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарт гардуулан өгөв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бурхан халдун хайрханыг Дэлхийн өвд бүртгэж авсныг бүгдээрээ мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 9 дүгээр сард уг хайрханыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хийх талаар “Бурхан Халдуны тухай” гэсэн зарлиг гаргасан.

Энэ чиглэлд БСШУЯ, БОНХАЖЯ нэлээд хөөцөлдөж ажилласан. Сайд нарын хамтарсан тушаал гарсан. Ингээд 2015 оны 6-7 дугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы үеэр  Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын өвийн ангиллаар бүртгэсэн. Намайг 2015 оны 12 дугаар сард Парист очиход ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг албан ёсоор гардуулан өгсөн.

Ингэж бүртгэж авахад нийт 10 шалгуур тавьдаг. Бурхан халдун уул 2 шалгуурт нь их сайн нийцсэн. Хүн төрөлхтний түүхийн чухал үеийг илтгэсэн дурсгалт газар гэсэн шалгуур, энэ дурсгалт газар нь өөрөө тухайн ард түмний зан заншил, язгуур үзэл санаа, сүсэг бишрэл, урлаг уран зохиол, түүхийн ном бүтээлд шууд холбогдсон байх ёстой гэдэгтэй Бурхан халдун уул сайн нийцэж байгаа. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг дэлхийн бүртгэлтэй болсонд их баяртай байгаа.

Монголын түүхийн нэгэн гайхамшигтай үе эхэлсэн тэр газар нутаг бол Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар юм гэдгийг баталсан баталгаа болж өгсөн. Уг мэдээлэл ЮНЕСКО-гийн веб сайт, бусад мэдээллийн хэрэгслээр тарсан.

Энэ дашрамд хэлэхэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монголоос нийт дөрвөн өв бүртгэгдсэн байдаг. Увс нуурын ай сав байгалийн өвийн ангиллаар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар соёлын өвийн ангиллаар, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг мөн соёлын өвийн ангиллаар ороод байна.

ЮНЕСКО-гийн биет бус өвийн ангилалд морин хуур, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, бүргэдийн ан, монгол гэр, шагайн харваа гэсэн зүйлс бүртгэгдсэн байдаг. Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад монгол тууль, ардын бүжгийн урлаг-бий биелгээ, хөөмэй, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт урлаг, монголын уран бичлэг гэсэн таван зүйл орсон. Баримтат өвийн бүртгэлд “Лу.Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн Ганжуур”, “Сахиусан дара эх” гэсэн дөрвөн өв бүртгэгдсэн.

Ингээд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг гардуулж өгье” гэлээ.

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гаргасан уг батламжид “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн дурсгалт, ариун газар шороог Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан болно. Түүнийг хүн төрөлхтний хамгаалан авч явах байгалийн өв гэж үзлээ” гэжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Oyun

      (128.177.161.178) 2016-02-05 23:12
      • 0
      • 0

      Xerbee nuutseegvu baucan bol chi yxyylax gee yu mania mongoliin xamgiin xoer teneg epenxuulegch erenxuu caud xoer yum bvr olon xvvxedteu exp tolgoulgocon emegteuchvvdeec dor cetgexiig ni yana bodoxooc oi gytmaar.

      Хариулах

    • Zochin

      (103.26.195.72) 2016-02-04 11:57
      • 0
      • 0

      Ene chin yerunhiilegch bish deedsiin nutag baigal eh bolhoor yamarch shalguurgui uuruu yavchih baih l daa erhemee

      Хариулах