Тэргүүн хатагтайн тухай бодол

Twitter Print
2016 оны 02-р сар 04-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын дарга Си Жиньпин төрийн тэргүүний хувьд анхны айлчлалаа  умард их хөрш ОХУ-д 2013 оны гуравдугаар сарын 22-24-ны өдрүүдэд хийсэн нь ёстой л бөөн дуулиан, шуугиан тарьсан билээ. Дэлхийн улстөр, эдийн засгийг ХХI зуунд тодорхойлохоор өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа аварга луу, гүн нойрноосоо сэрэн биеийн чилээгээ гарган архирч байгаа хүчит баавгай хоёрын өнөөдрийн нөхөрлөл, ойлголцол нь хүн төрөлхтний маргаашийн амьдралыг шийдэж эхлээд байгаа нь гурван жилийн өмнөх Си Жиньпин даргын түүхэн айлчлалын үед хийгдсэн гэрээ хэлцэл, тохиролцооны үр дүн хэмээн дүгнэхэд үнэнээс хол зөрөхгүй.  

Тухайн үед БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ойрын 10 жилд дэлхийн улстөрийн бодлогыг тодорхойлох “хуурай ах дүүс”-ийн анхны уулзалтаа тун ч элэгсэг дотно байдалтайгаар эхлүүлсэн нь өнөөдөр ч Ойрхи дорнод, Европ тивд ОХУ, БНХАУ-ын явуулж байгаа бодлого, харилцан хамаарлаас бүрэн дүүрэн ажиглагдаж байгаа билээ.

Гэхдээ өнөөдөр дэлхий дахинд хүчний харьцааг үндсээр нь өөрчилж байгаа ОХУ, БНХАУ-ын геополитикийн бодлого бус Хятадын төрийн тэргүүнүүдийн гэргий нарын талаарх дэлхий нийтийн уламжлалт ойлголтыг таягдан хаясан БНХАУ-ын тэргүүн хатагтайн талаар цухасхан дурдахыг зорив.

Тухайн үед манай аварга хоёр хөршийн Ерөнхийлөгчдөөс илүүтэй БНХАУ-ын тэргүүн хатагтай Пен Лиюаний урьд үзэгдээгүй “хар хун”-гийн  гоо үзэсгэлэн, чамин намбалаг байдал нь дэлхийн сонорыг дэлдийлгэж, тэргүүн хатагтай нарын талаарх уйтгартай, нэгэн хэвийн тогтсон ойлголтыг таягдан хаясан түүхтэй.

Урьд нь АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 онд Францад айлчлахад  тэргүүн хатагтай Жаклин Кеннеди  шуугиан тарьж байсан гэдэг. Францын Ерөнхийлөгч Шарль де Голльтой гар барихдаа  АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди “Танилцахыг зөвшөөрнө үү. Жаклиныг Парист дагалдаж яваа эр нь байна” хэмээн наргиа болгосон нь тухайн үедээ үнэхээр шуугиулсан байдаг.

Улс орны тэргүүн хатагтайн гоо үзэсгэлэн, биеэ авч яваа гадаад үзэмж, намба төрх нь аль ч цаг үед асуудлыг зөөлрүүлж, тухайн айлчлал амжилттай сайхан болох хамгийн чухал хүчин зүйл болдог нь одоо нэгэнт тодорхой болсон.

Тухайн үед 33-хан настай байсан Жаклин Кеннеди францчуудын АНУ-д хандах хандлагыг үндсээр нь өөрчилж, Америк гоо үзэсгэлэнгийн дуулал болон өдгөө ч Европ даяар цуурайтсаар л байгаа.

Тэгвэл урьд өмнөх дарга нар нь эхнэрүүдээ ямагт хөшигний ард үлдээдэг байсан БНХАУ-ын Төрийн тэргүүний шинэ имижийг зоригтойгоор дэлхий дахинд зарлан тунхагласан Си Жиньпин дарга Хятадад хандах АНУ, хөгшин Европын хандлагыг  51 настай үзэсгэлэнт гэргийнхээ хүчээр цоо шинэ түвшинд аваачлаа.

Хятадын Ардын чөлөөлөх армийн хошууч генерал цолтой дуучин бүсгүй тэргүүн хатагтай  болж, хамгийн эхний айлчлалаа ОХУ-д хийх юм гэж тэр үед хэний ч зүүдэнд ороогүй. Өнөөдөр дэлхий дахины улстөрийг тодорхойлолцож яваа  шазруун, зангарагтай ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путиний анхаарлыг татаж, хоёр их гүрний хоорондох үл ойлголцлыг намжаах “зөөлөн зэвсэг” болж чадсанаараа БНХАУ-ын тэргүүн хатагтай Пен Лиюань ард түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулсан.

Чухамдаа төрийн тэргүүн нөхрөө гадаад улс орнуудад дагалдан явахдаа  тэргүүн хатагтай нарын гүйцэтгэх ёстой гол үүрэг нь ямар ч үед гоо үзэсгэлэн, намба төрх, гадаад үзэмжээрээ “зөөлөн зэвсэг” байж бүхэл бүтэн улс гүрний өнгө төрхийг хэний ч өмнө нүүр улайхааргүй аваад гарахад л оршдог. Яг одоо дэлхий нийтээрээ БНХАУ-ын удирдлагын эрс өөрчлөлт, тэдний дэлхий дахинд баримтлах улстөрийн үзэл баримлалаас илүүтэй тэргүүн хатагтай Пен Лиюаний  үзэсгэлэн гоог бишрэн шагшиж байгаа. Энэ хатагтай “зөөлөн зэвсэг”-ийн үүргээ 100 хувь гүйцэтгэсээр л байгаа.

Харин Монголын тухайд...

Монгол Улсын хувьд  тэргүүн хатагтай буюу  “Улсын гоо үзэсгэлэн”-гийн тухайд  хэзээнээсээ л нэг жаахан асуудалтай явсан.   

Монгол төрийг 40 жил толгойлсон Ю.Цэдэнбал агсны тухайд байдал анхнаасаа “бодлогоор зохицуулагдчихсан” байж. Яах аргагүй “ах” нараас тулгасан “татгалзах аргагүй санал” Монголын тэргүүн хатагтайн асуудлыг  хагас зуунаар тодорхойлчихсон гэхэд болно. “Ажаа мама” эхэндээ мяраалаг залуухан орос бүсгүй байсан бол сүүлдээ навтгар бүдүүн эмээ болчихож билээ. Гэхдээ тэр үед Ю.Цэдэнбал гуай тив алгасч нисээд байдаггүй, холдлоо гэхэд л хойшоо хил давж Леонид Ильичтэй уруул нийлүүлэн үнсэлдчихээд буцаад ирдэг байсан нь яамай. Америк, Япон энэ тэр гээд баруун солгойгүй нисээд байсан бол бас ч гэж эвгүйтэх байсан нь тодорхой.

Тэгэж байтал ардчилал мандаж баахан бужигналдсан. Анхны ардчилсан Ерөнхийлөгчөөр П.Очирбат хэмээх жаахан барзгардуу, булиа нөхөр тодорсон. Мань эр ганган хээнцрийн хувьд Жон Кеннеди, Си Жиньпин эд нарыг бол бараадахааргүй байсан нь үнэн. Харин  тэргүүн хатагтай  Ш.Цэвэлмаагийн хувьд Жаклин Кеннеди шиг 33-хан настай гялалзаж байгаагүй ч П.Очирбатыг боломжийн “чимэглэж”, ядаж л  аятайхан хувцаслачихдаг байсан. Нурууны хувьд ч сүйдтэй гологдоод байгаагүй санагдана.

Тэгж байтал хямсгардуу Н.Багабандийн эрин эхэлсэн биш тэргүүн хатагтай буюу “зөөлөн зэвсэг”-ийн асуудал ихээхэн хурцадсаныг одоо ч зарим туршлагатай  дипломатчид ярилцаг гэж байгаа. Түүнийг төрийн тэргүүн байх үед тэргүүн хатагтайн имижмэйкерээр ажиллаж байсан хүмүүс ажилдаа хариуцлагагүй, “Зөөлөн зэвсэг”-ийн үүргийн талаар тун ядмагхан ойлголттой байсан нь Н.Багабандийн олон удаагийн гадаад айлчлалын үеэр тодорхой харагдаж, Монгол Улсын үнэлэмжийг тодорхой хэмжээгээр унагасан нь хаашаа ч бултахын аргагүй үнэн юм. Тэргүүн хатагтай А.Оюунбилэг тийм ч өндөр биш нуруутай байсан. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн юм шиг салбайсан юбка, цамц, цэцэг чимэг бүхий эрээн палааж өмсгөөд тавьчихдаг байв. Ингээд тогтохгүй далбийсан том нарны малгай өмсгөчихнө. Хөөрхий Н.Багабанди Ерөнхийлөгчийн авсаархан бие нь тэргүүн хатагтайн том малгайнд  халхлагдчихна. Ямар сайндаа л эрхэм Н.Багабандийн зургийг олж дарах гээд гадны гэрэл зурагчид ёстой л нэг бултганаж өгцгөөдөг байсан гэх юм билээ. Төрийн тэргүүн нь айлчлан очсон оронд суугаа Элчин сайдууд, тэнд амьдардаг монголчууд ч тэргүүн хатагтай А.Оюунбилэгийн тохиромжгүй хувцаслалт, хээ шаагүй байдлаас болж ичиж, нэрэлхэж явсан нь олон гэлцдэг.

Ийм нэг таагүй байдал Н.Багабанди Ерөнхийлөгчийн хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаатай хамт нэг юм дуусч, монголчуудын нүүр улайлт хэсэг завсарласан түүхтэй. Тэгж байтал “Эвтэй байхдаа хүчтэй” Ерөнхийлөгч гарч ирснээр “Монголчууд чинь бүгдээрээ нэг тийм авсаархан биетэй, хувцасны сонголт муутай хүмүүс юм” гэсэн гадныханы ойлголт түр ч болтугай замхарсан билээ.

Н.Энхбаяр Ерөнхийлөгч царай зүс, бие хаа сайтай, Монгол төрийн тэргүүнүүдийн талаарх жаахан базаахгүй ойлголтыг бага ч болтугай засч чадсан хувь улстөрч байсныг үгүйсгэж болохгүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийсэн айлчлалын үед түүний гэргий О.Цолмон Монгол төрийн тэргүүн хатагтайн үүргээ нүүр бардам аваад гарсан. Ямар сайндаа л “Азидаа хамгийн сайхан тэргүүн хатагтай” гэсэн өргөмжлөлийг найрсаг зантай энэтхэгчүүд өгч байсныг хэвлэлийн шарласан хуудаснаас харж болно.

Гэхдээ Монгол Улсын гадаад нэр хүндийг багагүй өргөсөн “Зөөлөн зэвсэг”-ийн тэрхүү тааламжтай үе удаан үргэлжлээгүй. Өнөөдрийн хувьд “Зөөлөн зэвсэг”-ийн байдал ерөнхийдөө нам гүмхэн, үүрэг гүйцэтгэх хэмжээнд байгааг Монголчууд дээр дооргүй мэдэж л байгаа. Одоогоор авсаархан биетэй Ерөнхийлөгч, дээлнээс салдаггүй тэргүүн хатагтай нар олон удаа Монгол Улсын гадаад нэр хүндийг чадлын хэрээр өргөж, үүргээ гүйцэтгэсээр байгаа ч хойшдоо бүхэл бүтэн улс орны нүүр царайг төлөөлдөг тэргүүн хатагтай буюу “Зөөлөн зэвсэг”-ийн ач холбогдолыг бүрэн утгаар нь дээд түвшинд гарган тавих зайлшгүй шаардлага тулгарч байна.  Өнөөдрийн тэргүүн хатагтай Х.Болормаа болж л өгвөл дээл өмсчихдөгийг буруутгах аргагүй ч ядаж л дээл хувцасных нь загварыг илүү шинэлэг, ХХI зууны тэргүүн хатагтайг бүрэн дүүрэн илэрхийлж чадах өнгө, загварын олон сонголттой болгох зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Удахгүй энэ зун Монгол Улс анх удаа Ази, Европын дээд хэмжээний уулзалт, АСЕМ-ыг өөрийн орондоо зохион байгуулна. Дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар морилон ирэх энэхүү дээд хэмжээний уулзалтын нэг гол чимэг нь болох учиртай Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн дээлний сонголт, өнгө загвар нь дэгжин чамин, жинхэнэ Монгол урчуудын ур ухааны сонгодог илэрхийлэл болж чадаж гэмээнэ Монгол Улсын нэр хүнд тэр хэмжээгээр өсч, биднийг сонирхох гадныхны хандлага дагаад өөрчлөгдөнө. Өнөөдөр Х.Болормаа хатагтай тэргүүн хатагтайн хувьд зөвхөн өөрийн сонирхол, загварын мэдрэмжээр бор, цэнхэр өнгийн ганц хоёр дээлээр “гангараад” байх нь зохимжгүй. Х.Болормаа хатагтайн хувьд төлөв даруу, тэр бүр ил гараад байдаггүй, үг дуу цөөтэй нэгэн хэдий ч яах аргагүй Монгол төрийн тэргүүн хатагтайн хувьд “Зөөлөн зэвсэг”-ийн үүргээ энэ зун нэр төртэй биелүүлэх шаардлага тулгараад байгаа. Нэгэнт учир явдал тодорхой тул тэргүүн хатагтай Х.Болормаад  хамгийн чадварлаг, цоо шинээр сэтгэгч загвар зохион бүтээгч, имижмэйкерийг Монголын төр, бусад газрууд нь гаргаж өгөх ёстой.

Ер нь ч тэгээд Монгол Улсын нүүр царай болж, Азид дээгүүр эрэмбэлэгддэг бүсгүйчүүдийг маань гадныхны өмнө тодорхойлж байдаг Монгол Улсын тэргүүн хатагтайн гоо үзэмж, хувцаслалт, гаднаасаа харагдах байдлын талаар дорвитойхон асуудал хөндөх цаг болсон. Алийн болгон авсаархан биед нь цул өнгийн дээл өмсгөж, далбийсан том нарны малгайгаар хөөрхий нөхрийг нь халхалж байсан өнгөрсөн түүхийг давтсаар байх ёстой вэ.  

Хятадын тэргүүн хатагтай ХХI зууны өнгө төрхийг гайхамшигтайгаар илэрхийлж, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөөр л явна. Одоо Монгол Улсын тэргүүн хатагтайн талаар бодох цаг болж. Тэргүүн хатагтайн асуудлыг бодлогоор зохицуулж болдогсон бол...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.31.201) 2017-03-02 06:46
      • 0
      • 0

      Eruusuu buduun abgai NAR muuhai haragddag hobdgiin gai l ene uuh shuudee

      Хариулах

    • Зочин

      (5.74.235.153) 2016-10-12 18:33
      • 0
      • 0

      Hitadiin terguun hatagtai ni uneheer goy tsarailag saihan ineemseglej nuhruu chimeh yumaa.Ene manai terguun hatagtai turaachee.Minii eej 50nastai ch 25 tai nadtai humuus anduuraad bdagiim.Eej bolhoor mash ih ajiltai.us uugaad l sportoor hicheelledeg shtee.Gantsaar duu bid 2iig usguj amrah zawgui bsan ch dadgal surguuli.us uuhaa martaagui ee gej..

      Хариулах

    • Zochin

      (122.201.31.241) 2016-04-01 10:26
      • 0
      • 0

      Estoi hamgiin zov sedviig hondoj bna. Olon ulsad daguulj yvah durtai mortloo gadnah huvtsaslatandaa dandaa bid mongol neg iimerhuu gesen yum shig hogiin huvtsasladag bas us gesgee zassan n shog baidag shuu! Uu iig n hiij ogdog alba gej oorsdiinh n hodoonii hamaatan sadan bdag yum boluu tegeed iim bdlaar setgedeg bh gej boddog shuu

      Хариулах

    • Soongo

      (103.229.121.226) 2016-02-05 05:58
      • 0
      • 1

      Хамгийн зөв сэдвийг хөндөж байна шүү. Одоо манай тэргүүн хатагтай бас гайгүй ээ. Биеийн хэлбэр гэж бас нэг юм байна шүү дээ. Намхан, жаахан махлаг болохоор монгол дээлээ л өмссөн нь зүгээр байх. Элдвийн загвар оруулах гэхээр биеийн хэлбэр нь болохгүй шүү дээ. Хамгийн аймаар ичмээр тэргүүн хатагтай нь ёстой л Багабандийн barbie гэж нэр автлаа явсан хүн байгаа юм даа. Одоо яая гэхэв

      Хариулах

    • zochin

      (202.9.40.15) 2016-02-04 23:54
      • 0
      • 1

      Tiim sh de..muu nertei Tcolmon chini haa ochij tcus holildson erliiz deerees ni bas tcog zolbootoi huuhen uchraas ayataihan bsan..ene Bolormaa odoo jaahan turaach ee, bas tegeed usnii zasaltaa tcoglog blgood haraanii shilnii ramaa solichihmoor um..70 nastai emee shig l yamar ch helber galbirgui avgai l yavaad bdag um. Uurtuu hatuuhan shaardlaga taviad mash sain emch nariin zuvluguu avaad heden kg turahad tiim ikh asuudal bish biz de..tegj chadaggui bol olnii umnu garaad bh shaardlagagui sh de..tegeed ch manaikh erunhiilugchiin zasaglaltai oron ch bish

      Хариулах

    • zochin

      (150.129.142.237) 2016-02-04 20:21
      • 0
      • 1

      Tiim shuu.Buhel buten ulsiin tuluulul bolson hadagtai gej heluulj b.had Er ni ulsturchid dund imagemaker bailgamaar baigaa yum.Mun manaihan er emgui jingiin iluudeltei yuma.Darga nar bol bugd hugshin zaluugui guzee!Ene bol tuhain hunii hen b3 gedgiig iltgej ugch baigaa neg uzuulelt.Yaponchuudiin uuriiguu hyanaj zahirj chadahgui hun busdiig chadahgui gedeg yag unen.

      Хариулах