Өдөр бүр хийх ёстой дасгалууд

Twitter Print
2017 оны 08-р сар 11-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

1.Өглөө болгон эвшээлгэх

Өглөө сэрмэгц биеийнхээ булчинг сулруулан хамраараа амьсгаа авч хэвлийн хэсгийг агаар дүүртэл амьсгална.

2.Үе мөчний дасгал

Гараа алдалж, хойш урагш тойрог хөдөлгөөн хийнэ. Гараа ташаандаа авч мөрөө хойш урагш хөдөлгөнө. Энэ байдлаас бүсэлхийгээр урагш хойш, баруун зүүн тийш хазайна. Хөл дээрээ сууж босох, хөлөө урагш хойш хажуу тийш авах хөдөлгөөн хийнэ. Энэ нь хуян шар усыг тарааж үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

3.Нүдний дасгал

Санаа сэтгэлийг тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв, баруун, зүүн, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь 10 орчим удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

4.Хэвлийн булчин агшааж татах 

Амьсгал авч бага хэвлий буюу хүйснээс доошхи хэвлийн булчинг агшааж татна. Энэ байдлаа 5-10 секунд хадгалсны дараа амьсгалаа амаараа гаргаж биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт 10-аас доошгүй удаа хийснээр давсаг, бөөрний үйл ажиллагаа сайжирна.

5.Хэвлийд иллэг хийх 

Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний дараа хүйсийг тойруулан нар зөв иллэг хийнэ. Энэ дасгал хоолны шингэц сайжруулах, хоол боловсруулах эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлэн ходоод, гэдэсний өвчин, шээс тасалдах зэргээс сэргийлнэ.

6.Цээжинд хийх дасгал 

Хүн цээжиндээ байнга иллэг хийж зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн арван удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цээж багтрах, зүрх хавиргаар хатгах, зүрхний титэм судас хатуурахаас сэргийлдэг.

7.Нуруунд хийх дасгал

Нурууг цаг агаарын байдалд тохируулан дулаан байлгах хэрэгтэй. Өдөр бүр алгаа үрж бүлээцүүлсний дараа нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хууч өвчнөөс сэргийлнэ.

8.Хөлийн уланд хийх иллэг

Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдрал тэтгэх чухал цэг байдаг. Гарын алгаа үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 удаа илж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулан элэг, бөөрний үйл ажиллагааг сайжруулж, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх, хөл өвдөхөөс сэргийлнэ.

9.Арьсанд хуурай иллэг хийх

Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлээд толгой, мөр, гар, хөл, цээж, хэвлийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр цусны даралт буурч уян зөөлөн болдог

10.Нүүрээ илэх

Хоёр алгаа хооронд нь халуу оргитол үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш, доошгүй илснээр нүүрний цусны эргэлтийн хэмжээ сайжран арьс зөөлөрч өнгөлөг, овор багатай харагдахаас гадна, үрчлээтэхээс сэргийлж, тогтсон үрчлээг багасгадаг.  

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.