Мөнгөнөөс ч илүү үнэтэй 10 зүйл

Twitter Print
2017 оны 06-р сар 10-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Энэ хорвоод мөнгөөр хэмжигдэхгүй зүйл гэж үгүй болжээ. Бараг бүхий л зүйл далд утгаараа мөнгийг агуулж байдаг гэхэд болно. Тэгвэл мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй 10 зүйл байдаг аж.

1.Халуун ам бүлээрээ буюу гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх цаг хугацаа

Хэрэв бид мөнгөө гээчихвэл түүнийг ажиллаж байгаад дахиад л олчихно. Харин чухал цаг үеийг бол бид хүсээд ч эргүүлж авчирч чадахгүй. Танд үргэлж дурсагдах, мартахын аргагүй, гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн тэрхүү цаг мөч танаас тийм ч их хүч хөдөлмөр, цаг хугацааг шаардахгүй нь тодорхой. Тэгэхээр дараа нь харамсахгүйн тулд та хүүхдүүддээ өөрийнхөө бага насны талаар, түүнчлэн хөгжилтэй явдлын талаар ярьж өгөн, тэднийг инээлгэж хөгжөөсөн ч болно шүү дээ. Өдөр бүр ингэснээр хүүхдүүд тань энэ цаг, мөч, агшин бүрийг хэзээ ч мартахгүй гэдэгт итгэлтэй байна.

2.Эрүүл мэнд

Ихэнх хүмүүс тэтгэвэртээ гарсан даруйдаа л сэтгэл санаа нь цаанаа л нэг гундуу болж, бие нь өвдөн амьсгал хураадаг. Энэ нь юуны тухай яриад байна гэхээр хүн мөнгө олох гэж улайрсаар байгаад эрүүл мэндээ хайхралгүй орхидог сул талтай. Муугаар хэлэхэд хурааж цуглуулсан хэдэн төгрөгөө үрж амжилгүй нас барах нь тун харамсалтай. Иймээс урт удаан, аз жаргалтай амьдрахын тулд та эрүүл мэнддээ цаг үргэлж анхаарал тавих хэрэгтэй. Хүн эрүүл байхад юуг ч бүтээж чадна.

3.Санаа

Шинэ санаа гэдэг мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй зүйл. Мөнгө бол яахав, ханш нь үргэлж хэлбэлзэж байдаг, харин хамгийн шилдэг санаа хэзээд үнэ цэнэ нь өсч байдаг. Хэрэв танд шинэ санаар төрсөн л бол түүнийг дэвтэртээ буулган найдвартай газарт хадгалаад авсан нь дээр. Магадгүй тэдний нэг нь таныг дэлхийн хамгийн баян хүн болгох ч юм билүү.

4.Дурсамж

Танд яг ямар дурсамж бусдаас илүү их санагдаж дурсагддаг вэ? Хүн гэдэг амьтан өөрт илүү таатай байсан дурсамжийг бүхий л амьдралынхаа туршид арвин баялаг сан хөмрөгтэй адил хэмжээний дурсамжийг толгойдоо үргэлж хадгалсаар явдаг байна.

5.Инээд хөөр

Инээд баясал биднийг аз жаргалтай, эрүүл болгож байдаг. Бидэнд байгалиасаа заяагдсан энэ сайхан мэдрэмжийг хэн ч мөнгөөр худалдан авч чадахгүй. Бид чин сэтгэлээсээ инээх шалтгаантай л бол инээд хөөр биднийг үргэлж дагах болно.

6.Тууштай байдал

Хүн төрөлхтөн бүхий л амьдралынхаа туршид ямар нэг гайхалтай, агуу зүйл хийхийг мөрөөдсөөр л ирсэн. Харин зорилгодоо хүрэхийн тулд өөрийн зорилтууддаа тууштай байх хэрэгтэй. Мэдээж таны гаргасан олон санаанууд бүгд дэмжигдэхгүй тул тууштай хичээснээр таны гайхалтай санааг дэмжих хэсэг хүмүүс гарч ирж л таарна. Үүний үр дүнд уг зан чанар хүндлэгдэж, эцэстээ мөнгөтэй болоход ч тусална гэсэн үг.

7.ДНК

Магадгүй энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүс 40-60 жилийн дараа байхгүй болох ч харин ДНК байсаар л байх болно. Өөрөөр хэлбэл ДНК нь танай үр хүүхэд, ач зээ, тэдний хүүхдүүдэд хадгалагдан үлдэнэ. Ингэснээрээ үр хүүхдүүд маань өвөг дээдсээ илтгэх маш том өвийг биднээс өвлөн авч байна гэж хэлж болно. Нэг эсвэл хоёр зуун өнгөрсний дараа мөнгө устаж алга болох ч таны бусадтай хуваалцсан гэр бүл, бодол санаа, түүх үүрд мөнх оршин тогтноно.

8.Өгөөмөр сэтгэл

Хүнд үйлийн үр гэж байдаг бөгөөд бусдад муу үйл хүргэвэл бидний үр хүүхдэд тэр нь буцаад л ирдэг. Тиймээс та хүнд юу өгнө хариуг нь мөн адил хүртэнэ. Тэгэхээр аль болох хүнд баяр баясал өгч, аз жаргалыг бэлэглэж байгаарай. Энэ нь мөнгөнөөс ч үнэтэй зүйл юм шүү.

9.Бусдын санаа

Х-ийг сайжруулах 10 шинэ санааны жагсаалт гаргана. Х бол бизнес эсвэл тусдаа хүмүүс. Харин энэхүү жагсаалтыг эдгээр хүмүүсээр хийлгэнэ. Гэхдээ 50-аас нэг санаа нь дэмжигдэнэ. Харин тэрхүү санаа мэдээж шилдэг учир сая доллар олоход хангалттай. Өөрөөр хэлбэр олон дундаас шигшигдэн үлдсэн санаа бас л үнэ цэнэтэй гэдгийг илэрхийлж байдаг.

10.Та

Ихэнх хүмүүс баян цатгалан хэмээн өөрсдөөрөө их бахархдаг байх. Гэхдээ энд та нэг зүйлийг л сайтар ойлгох хэрэгтэй. Та бол маш гайхалтай атомын хослол, химийн бодис, туршлага, ашиг сонирхол болон санаа юм. Та өөрөө өөрийнхөөрөө байх нь юутай ч зүйрлэшгүй зүйл юм.

Эх сурвалж: www.lifehacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.