Үхрийн махан салат

Twitter Print
2017 оны 03-р сар 01-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

Орц:

-Үхрийн өөхгүй мах (хонь байж болно)

-Дарсан огурцы

-Дарсан амтат улаан чинжүү

-Лаазалсан мөөг

-Улаан сонгино (цагаан байж болно)

-Чили (кетчуп, лечо байж болно)

Хийх арга:

Махаа давстай усанд зөөлөртөл нь чанаж болгоод (битүү чанагчинд бол бүр амар) хөргөнө. Бүх орцоо нарийн савхан болон нимгэн хавтгайгаар зураг дээрх шиг хэрчээд чилигээр амтлана. Өөрсдийн амталгаандаа тохируулаад мөөгтэй лечо, чинжүүтэй лечо, кетчуптэй хутгаж болно. Мөн амтат чинжүүг заавал дарсан гэхгүй түүхийгээр нь аваад жигнэж эсвэл багахан тосонд хуурч болгоод хийж болно.

Сонгины хувьд улаан сонгино түүхийгээр нь идсэний дараа амнаас үнэртэх нь хамаагүй бага байдаг. Айл бүр сар шинээр мах чанадаг тул заавал үхрийн махаар биш хонины өөхгүй махаар энэхүү салатыг хийж болно. Гэхдээ дарсан амтат чинжүү болон чилитэй нь илүү гоё болдог. Хүсвэл давс, нунтаг хар перец, нунтаг саримс нэмээрэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.