Хар цэг /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2018 оны 05-р сар 18-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

Нэгэн өдөр профессор ангид орж ирээд шалгалт авах тул бэлдэцгээ гэлээ. Оюутнууд ширээнийхээ ард сэтгэл түгшин сууцгааж, шалгалт эхлэхийг хүлээцгээв.

Профессор шалгалтын материалыг тараахдаа сурсан зангаараа цаасыг доош нь харуулан тавьж байлаа. Бүх цаасыг тарааж дуусаад тэрбээр оюутнуудад цаасаа эргүүлэн эхэлцгээхийг сануулав. Цаасан дээр нэг ч асуулт байсангүй, харин голд нь ганцхан хар цэг байсанд оюутнууд цөм гайхаж хоцорлоо.

Хүн бүрийн нүүрэнд тодрох гайхширсан төрхийг ажиглангаа профессор:

-Энэ цаасан дээр юу харагдаж байгаа талаар бичицгээгээрэй гэлээ.

Оюутнууд гайхаж тээнэгэлзсээр тэрхүү хачирхалтай даалгаврыг гүйцэтгэж эхэлцгээв.

Шалгалтын цаг дуусахад профессор бүх цаасуудыг хурааж аваад, нэг нэгээр нь чанга дуугаар уншиж эхэллээ. Оюутнууд цөмөөрөө л хар цэгийг тодорхойлж бичсэн байв. Тэрхүү цэг ямар харагдаж байгаа, цаасны голд нь байрлаж байгаа тухай, тэр нь юуг илэрхийлж байгаа, юутай төстэй харагдаж байгаа, яагаад хар байгаа зэргээр янз бүрээр л тэд тодорхойлсон аж.

Бүгдийг нь уншиж дууссаны дараа анги нам гүм болсонд профессор:

“Би та нарт дүн тавих гэж үүнийг бичүүлээгүй юм аа. Зүгээр л та бүхнийг бодож эргэцүүлээсэй гэсэн юм. Энэ цаасны цагаан талыг хэн ч тодорхойлж бичээгүй байна. Бүгдээрээ л хар цэгэнд анхаарлаа хандуулжээ. Энэ бол бидний өдөр тутмын амьдралд байнга л тохиолддог явдал шүү дээ. Бидэнд харж баясах цав цагаан цаас байсаар байтал үргэлж л хар цэгэнд төвлөрдөг.

Энэ амьдрал бол бидэнд олдсон хамгийн том бэлэг юм шүү дээ. Цагаан цаас бол бидний амдьдрал юм. Хайр энэрлээр дүүрэн энэ сайхан амьдралд талархах шалтгаан багадна гэж үү! Өдөр бүр бидэнтэй учран золгодог шинэ өглөө, үргэлж бидний дэргэд байдаг анд нөхөд, хоолоо олж идэхэд маань тусалдаг ажил төрөл, сэтгэл сэргээж байдаг байгаль дэлхий гээд л харж л чадвал өчнөөн олон сайхан зүйлс амьдралд бий.

Гэтэл бид ганц жижигхэн хар цэгэнд л ач холбогдол өгдөг. Өвдөж зовж байна, өр ширэндээ баригдлаа, гэр бүлийнхэнтэйгээ таарахгүй юм, энэ найз нөхдийн байж байгаа царайг гээд л үглэцгээнэ. Энэ бүхэн бол жижгхэн хар цаг юм. Гэтэл бидэнд байгаа сайхан бүхэнтэй маань харьцуулбал тэр бэрхшээл зовлон гээч чинь дэндүү өчүүхэн зүйл юм шүү дээ. Харамсалтай нь тэр л жижигхэн хар цэг бидний хамаг оюун бодлыг тас хараар будчихсан байдаг...

Тэр жижигхэн хар цэгээс харцаа салгацгаа. Түүний оронд өөрт байгаа сайн сайхан зүйлстээ талархаж, амьдралынхаа хором мөч бүрийг хайрлацгаа. Аз жаргал, баяр хөөрийг мэдэрч, өөдрөг амьдарцгаа” гэжээ.

Орчуулсан Э.Сувдаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Бүрэндэлгэр .

      (66.181.161.13) 2017-11-29 08:48
      • 0
      • 0

      Сайхан болжээ .

      Хариулах

    • Soongo

      (150.129.143.243) 2016-04-05 06:37
      • 0
      • 1

      Ямар гоё юм бэ, ямар ч мундаг зүйрлэлээр агуу зүйлийг ойлгуулсан бэ, одоо манайхны сэтгэхүй яг жижигхэн хар цэг дээр л төвлөрсөн байна, мэдээллийн бүх хэрэгслүүдээр гарч байгаа мэдээлэл, хүмүүсийн хоорондоо ярьж байгаа яриа ер нь л бүх зүйо жижигхэн хар цэг болчихлоо доо, сайн бод

      Хариулах