“Радуга” сургуулийн сурагч ангийнхаа цонхоор унаж бэртжээ

Twitter Print
2016 оны 02-р сар 02-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Баянгол дүүрэгт байрлах “Радуга” сургуулийн дунд ангийн сурагч ангийнхаа цонхоор унаж бэртсэн хэрэг гарчээ.

Хэргийг Баянгол дүүргийн нэгдүгээр цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ба цонхноос унасан охиныг ГССҮТ-д хүргэсэн байна. Сурагч шилбэний ясны хугаралтай ерөнхий биеийн байдал хэвийн байгаа аж.

Хэргийн газарт байсан гэрчээс тодруулбал “Дунд ангийн хүүхдүүд хичээлийн дараа тоглож байсан. Тэр үед нэг охин цонхоор шагайж байсан. Тэгээд л унасан байх. Хүмүүс охиныг цонхноос гараараа дүүжлэгдсэн байсныг харсан” гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.