Холливудын оддын ах дүүсийн сонирхолтой мэргэжил

Заримдаа төрсөн ах эгч дүүгийнхээ амжилтын сүүдэрт амьдрахад их хэцүү байдаг байх. Ялангуяа тэд алдартай од бол. Гэхдээ олон алдартай ах дүүс өөр өөрсдийн мэргэжил, амьдралын замналаа өөрсдөө эхлүүлж түүндээ сэтгэл хангалуун явдаг. Үүний зарим жишээг сонирхуулъя.

1.Дуучин Ариана Грандэ ах Франки Грандегийн хамт

Түүний ах Франки Гранде анх Youtube-д олны танил болсон бөгөөд “Big Brother 16” шоунд оролцож нэр хүндээ өсгөж байжээ. Мөн түүнчлэн “America’s Best Dance Crew” шоуны шүүгчээр ажиллаж байснаас гадна Бродуейн тайзан дээр “Rock of Ages”, “Mama Mia” зэрэгт жүжиглэж байжээ. 

2.Оскарын шагналт жүжигчин Эдди Рэдмейн дүү Том Рэдмейн

Тэд ижил төстэй царайтай ч мэргэжлийн хувьд тэс өөр. Том “Cushman&Wakefield” гэх үл хөдлөх хөрөнгийн компанид зуучлагчаар ажилладаг байжээ. Харин одоо Англид WiredScore компаний бизнесийн хөгжлийн удирдагчаар ажиллаж байгаа юм байна. 

3.Рейчэл МакАдамс түүний дүү Кейлинь МакАдамс

Рейчэл МакАдамс улаан хивсэн дээр үргэлж өөгүй сайхан харагддаг гол нууц нь түүний дүүд оршдог аж. Түүний дүү Кейлинь МакАдамс нь нүүр будалтын мэргэжилтэн бөгөөд том эгч нь түүнд урам зориг өгснөөр энэ мэргэжлийг нь сонгоход хүрчээ. Тэрээр одоо холливудын оддын нүүр будалтыг хийдэг.

 

4.Рене Зелвегер нь ах Дрью Зелвегерийн хамт

Дүү Ренегээс шал өөр мэргэжилтэй. Дрью бусдын анхаарлаас хол маркетингийн даргаар ажилладаг байна. 

5.Дуучин жүжигчин Хейли Стайнфелдийн ах Гриффин Стайнфелд 

Гриффин Стайнфелд нь NASCAR-ийн жолооч хийдэг аж.

6.Скарлетт Йоханссон ихэр дүү Хантер Йоханссон 

Хантер Йоханссон нь улс төрд сонирхолтой. Тэрээр 2008 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн компанит ажилд зүтгэж явжээ. 

7.Майли Сайрусын эгч Брэнди Сайрус 

Брэнди Сайрус урлагийн хүн бөгөөд Popular TV-ийн “The Queue”-ийн хөтлөгч. Мөн Style Native-ийн загварын редактор хийдэг байна. 

8.Жүжигчин Колин Фаррелл эгч Клаудинь Фаррелын хамт

Клаудинь дүү Колин Фарреллтайгаа улаан хивсний баяраар хамт явж харагддаг бөгөөд дүүгийнхээ туслахаар ажилладаг гэнэ. 

9.Харри Поттерийн од Руперт Гринтийн дүү Жеймс Гринт 

Жеймс Гринт Английн мотоспортын тамирчин. Ах Руперт нь Харри Поттер киноны од гэдгийг хүн бүхэн мэднэ. Жеймс Гринт 2015 FIA European Rallycross Championship-т олны анхаарлыг татахуйц сайн оролцож байжээ.

10.Эмили Блантийн эгч Фелисити Блант

Фелисити Блант утга зохиолын ажилтан. Тэрээр дүүтэй нь “Devil Wears Prada”-д хамтран тоглосон Станли Туччитай 2012 онд гэрлэжээ. 

11.Салма Хайекийн дүү Сами Хайек

Сами Хайек нь Лос Анжелес дах тавилгын компаний дизайнер. Тэрээр 2011 онд Springs Global-тай хамтран Espacio Sami Hayek хэмээх өөрийн брэндийн тавилга хэрэгслийн коллекцийг гаргажээ. 

12. Сара Жессика Паркерийн том ах Пиппин Паркер

Пиппин Паркер нь театрын жүжгийн найруулагчаар ажилладаг байна. 

13.Жүжигчин Сандра Буллокын дүү Жесинь Буллок-Прадо

Жесинь Буллок-Прадо нь хоолны мэргэжилтэн бөгөөд төрөл бүрийн ажил хийдэг аж. Тэрээр нарийн боовны тогоочоос эхлүүлээд зохиолч, өмгөөлөгч, киноны гүйцэтгэх ажилтнаар хүртэл ажиллаж байжээ.

14.Жүжигчин Гвинет Пэлтроугийн ах Жейк Пэлтроу

Жейк Пэлтроу нь мөн кино урлагийн салбар болох найруулагч, зохиолч мэргэжлээр ажилладаг байна. Тэрээр “Boardwalk Empire” болон “NYPD Blue” гэх мэт алдартай сериалуудын зарим ангиудыг найруулжээ. Мөн дүү Гвинетийн гол дүрд тоглосон “The Good Night” киног найруулжээ. 

15.Алдарт жүжигчин Николь Кидман дүү Антониа Кидманы хамт

Антониа Кидман нь Австралийн сэтгүүлч ба телевизийн хөтлөгчөөр ажилладаг аж. 2010 онд тэрээр Хятадын аялал жуулчлалын агентлаг болох Book China Online-ний элчин сайдаар томилогдож байв. Мөн хүүхэд хүмүүжүүлэх тухай “Feeding Fussy Kids”, “The Simple Things: Creating an Organised Home, a Happy Family and A Life Worth Living” зэрэг номуудыг бичжээ. 

Эх сурвалж: www.wonderwall.com

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.