Амьдрал гэдэг галт тэргээр аялахтай адил

Twitter Print
2023 оны 07-р сар 05-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Амьдрал гэдэг галт тэргээр аялахтай адил. Олон өртөө зогсоолтой, чиглэлд гарах өөрчлөлттэй. Тэр бүү хэл осол аваартай.

Бид дөнгөж төрөөд л аав ээжтэйгээ хамт гал тэргэнд суудаг бөгөөд тэдэнтэйгээ үүрд хамт аялах юм шиг боддог. Гэтэл нэг л өдөр тэд замаасаа бууж, харин бид аяллаа тэдэнгүйгээр үргэлжлүүлдэг.

Цаг хугацаа урсахын хэрээр галт тэргэнд өөр өөр хүмүүс орж ирнэ. Зарим нь бидний хувьд чухал хүн болж, магадгүй аялал дуусах хүртэл бидэнтэй үлдэх бол зарим нь хоосон орон зай үлдээгээд бууна. Зарим нь аль нэг өртөөн дээр сэмхэн алга болж, оронд нь өөр хүмүүс ороод ирснийг нь бид анзаарахгүй.

Энэ аялал аз жаргал, зовлон гуниг, горьдлого хүлээлт, итгэл найдвар, урвалт, өршөөл, учрал, хагацлаар дүүрэн байна. Зарим үед бидэнд сууж яваа галт тэргээ явдал дунд нь зогсоогоод өөр галт тэргэнд шилжиж суумаар санагдана. Зарим үед галт тэрэгний цонхоор энэ тэрийг сониучирхан харж эсвэл гаднаас орж ирсэн шинэ зорчигчдыг сонирхон харна.

Аяллын гол нууц нь гэвэл бид аль өртөөн дээр буухаа мэдэхгүй. Бид зүгээр л аяллаасаа таашаал авч, хамт зорчин яваа хүмүүсийнхээ аяллыг аль болох ая тухтай болгож байх хэрэгтэй. Энэ бол их чухал. Биднийг эцсийн буудал дээрээ буухад аяллаа цааш нь үргэлжлүүлэх хүмүүс хоосорч үлдэх орон зайг маань мэдэрч “энд нэг сайхан хүн сууж явсан...” гэх дурсамжтай үлддэг байх учиртай.

- Марк Энтони

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.