Жинсэн өмдний жижиг карма ямар зориулалттайг мэдэх үү

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Амьдралд зарим жижиг зүйл ч нууцлаг хэвээр үлдэх нь бий. Харин нууцыг нь тайлмагцаа бид өө, ийм амархан уу, нээрээ тийм байна ш дээ, ийм хэрэгтэй зүйл байсныг нь эрт мэдэхгүй яав аа гэцгээх нь бий. Жишээ нь, спорт гуталны хамгийн дээд талд байдаг хоёр жижигхэн хөндлөн нүхийг гутлаа үдээсээрээ түгжиж хөдөлгөөнгүй болгосноор хөл цэврүүтэх, гэмтэхээс хамгаалах зориулалттай болохыг дөнгөж саяхан л мэдлээ шүү дээ. 

Харин өнөөдөр хэдэн зуунаараа хэрэглээд юунд хэрэгтэйг нь хэн ч асууж байгаагүй нэг зүйлийн тухай ярилцъя. Жинсэн өмд өмсөж хэрэглэж үзээгүй хүн манай дэлхий дээр гэхэд л ер нь хэд бол. Хамгийн түгээмэд хэрэглэгддэг энэ хувцсаа бид хэр мэддэг вэ. 

Жишээ нь, жинсэн өмдний баруун талын карманы дотор талд байх жижигхээн, хоёр хуруу л багтам халаасыг юунд зориулалттайг мэдэх үү? Халаас гэхэд арай л жижигхэн биш гэж үү?

Харин хэсэг сониуч нөхөд эрэл хайгуул хийсний хүчинд нууцыг нь олж мэджээ. Энэ жижиг карма бол 1800-гаад оны үед ковбой нарын цагаа хийхэд зориулан бүтээгджээ. Тэр үед ковбой нар бугуйн цаг зүүдэггүй, харин урт гинжин оосор бүхий гоёмсог тагтай цаг хэрэглэдэг байж. Түүнийгээ хантаазнаасаа зүүн унжуулж, өмднийхээ энэхүү жижиг кармаанд хийдэг байсан байна.

Тэгвэл ийм цаг хэрэглэхээ байсан өнөө үед яагаад энэ жижиг кармаг үйлдвэрлэгчид орхилгүй, цаг зав гарган оёсоор байдаг юм болоо? Энэ тухай  дэлхийн хамгийн алдартай Levi Strauss жинсэн өмдний компани "Уг нь ковбой нарын цагийг унаж ойчихоос сэргийлэх, хадгалах зорилгоор нэлээн бариу байхаар бодож хийдэг байсан уг жижигхэн карма өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн нь нэг талаасаа хуучны хэв загвар, дизайнаа алдахгүй гэснийх, хоёрдугаарт, энэ кармааг орчин үед залуучууд задгай мөнгөний, бэлгэвчний, асаагуурын, чүдэнзний, автобусны билетний, гитарын цохиурын гэх мэтээр нэрлэж байгаа нь хэрэглээгээ алдаагүйг харуулж байгаа юм" хэмээн тайлбарлажээ. 

Дашрамд дурдахад, алдарт Levi Strauss компани нь анх хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийлүүлэн энэхүү жижиг кармаг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлж байсан нь ийнхүү түгэн дэлгэрч, одоо хүртэл хэрэглэгдсээр байгаа юм байна.

Эх сурвалж: Cosmo UK 

Орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.