Шинэ үеийн орос автомат дэлхийг байлдан дагуулна

Twitter Print
2018 оны 02-р сар 06-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Алдарт “Калаш” автомат бууг зохион бүтээсэн Михаил Тимофеевич Калашников хорвоог орхихоос өмнө буюу 2013 оны арваннэгдүгээр сард  цоо шинэ тав дахь үеийн боловсронгуй АК-12 автомат бууг өнгөрсөн тавдугаар сард туршиж дууссан бөгөөд техник үзүүлэлтүүдийг нь бүрэн тодорхойлсоны дараа шууд зэвсэглэлд шилжүүлж үйлдвэрлэж эхэлсэн байна.

Оросын зэвсгийн шинжээчид шинэ автомат бууны олон талын давуу чанарыг онцгой үнэлэхийн хамт урьдын адил найдвартай бөгөөд энгийн ажиллагаатай, мөн орчин цагийн байлдааны нөхцөлд зохицсон илүү өргөн  боломжтой болсон гэж үзэж байгаа аж.

Энэ үндсэн суурин дээр цаашид 20 гаруй загварчлал гарган авч хөгжүүлэх бололцоотой юм байна. Калашниковын өмнөх дөрөв дэх үеийн “АК-74М” автомат буутай харьцуулбал шинэ АК-12  өөр илүү 18 онцлогтой, галын гурван горим буюу ганцаар буудах, гурваар таслаж болон автоматаар шүршиж бууддаг болжээ. Тэрчлэн бууны ашигтай үйлдлийн эргономикийг хөгжүүлж (гал хамгаалагч, буудах горимд шилжүүлэх, сумны дайз угсрах) зэрэг ажиллагааг буугаа бариад зөвхөн ганц гараар хийж болох юм байна.

АК-12 буунд шинэ дайз угсарч баруун зүүн аль ч талаас  сумлахад  тохиромжтой, энэ нь солгой хүмүүст их эвтэйхэн байдаг аж. Үүнээс гадна гол төмрийн эд ангийн хавхаг таглаанд дагалдах төхөөрөмжний суурь бэхэлсэний дээр гол төмөр дагуу винтовын тэсрэх бөмбөг (аль ч улсынх байж болно) харвах боломжтой болсон байна. Энэ мэт олон давуу талтай болсон, барихад маш эвтэйхэн гар бууны хэлбэрийн бариултай, тааруулахад хялбар мөрөвч зэргээрээ АК-12 автомат буу тал бүрийн өргөн боломж, хүчин чадалтай зэвсэг болж чаджээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2016 оны есдүгээр сард «Ростехнологи»-ийн тэргүүн Сергей Чемезовт  нэгэн сонирхолтой санал тавьсан. Тэр нь агуулахад байгаа өмнөх үеийн гурван автомат тутамд нэг АК-12 автомат үйлдвэрлэх харьцаатайгаар батлан хамгаалах зэвсэглэлийг шинэчлэх санал байв.

«Калашников» концерн өнөөдөр жил бүр 200 мянган нэгж зэвсэг Канад болон АНУ-д нийлүүлэх гэрээ байгуулах тохиролцоонд хүрээд байна. “Shot Show 2014” олон улсын зэвсэг техникийн үзэсгэлэнгийн үеэр байгуулах энэ багц гэрээний хүрээнд “Ростехнологи” корпораци болон “Russian Weapon Company” АНУ, Канадад спорт-ан агнуурын зориулалттай “ Izhmash” , “Baikal” загварын бууг таван жилийн турш нийлүүлэх онцгой эрх авчээ. Гэрээний дагуу жилд 80- 200 нэгж бүтээгдэхүүн нийлүүлэхийн зэрэгцээ баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх  юм байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Орос Тайландад "Калашников" буу нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ жил нийлүүлэлт нь эхлэх талаар ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны дарга Михаил Петушов мэдээлснийг ТАСС агентлаг уламжилжээ.

Петушов "Энэ жил Тайландын Вант улс улсынхаа зэвсэгт хүчний 1-2 дивизийг хангалттай тоноглохуйц “Калашников” автомат буу авах болно" гэж хэлжээ. Тэрбээр энэ сарын 6-наас 11-ний өдрүүдэд Сингапурт болж буй Сингапурын "Airshow 2018" үзэсгэлэнд Оросын төлөөлөгчдийг ахлан оролцож буй аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дамиран

      (150.129.141.60) 2018-02-07 10:21
      • 0
      • 0

      хөнөөлт зэвсэг дэлхийг дагуулаад бдаг бас сүини бна.мөн АНУ ийн Т16 автоматын тусгалыг нь багасгаад бичсэн байх юм

      Хариулах

    • Зочин

      (103.212.117.30) 2018-02-06 16:16
      • 0
      • 0

      АНУ оросын зэвсгийн үйлдвэрүүдэд хориг тавиагүй бил үү? Өдөр бүр л хоригоо улам чангатгаж байгаа тухай л сонсогддог юм.

      Хариулах