Арван хоёр жилийн бэлгэдэл

Twitter Print
2017 оны 01-р сар 21-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү нар анх 12 жилийн тооллыг зохиожээ. Хожим Хятадын Хань улс авч хэрэглэснээс цааш Япон, Солонгос, Вьетнам  зэрэг Азийн орнуудад дэлгэрчээ. Хүннүчүүд нар, салхи, шуурга, цас, бороо, аянга, үер, ган гачиг зэрэг байгалийн элдэв үзэгдлийг нар сарны эргэлттэй нарийн холбон цаг улирлыг ажиглаж иржээ. Тэрхүү ажиглалтынхаа үндсэн дээр жилийг дөрвөн улиралд хувааж, дөрвөн улирлаа 12 сар болгон хувааж өөрсдийнхөө амьдралд ойр байдаг, эсвэл шүтэж биширч ирсэн амьтдынхаа нэрээр нэрлэжээ. 12 жилээ улаагчин, шаргачин, цагаагчин, хөхөгчин, харагчин гэж таван өнгөөр нэрлээд 12 жилээ 5 удаагийн давталтаар тооцож нэг жаран гэж тоолдог байжээ. 

Нэгдүгээр сараас “үхэр сар” хэмээн тоолж эхэлнэ. Жилийг дотор нь хатуу зөөлөн гэж ялгана. Бар, луу, морь, нохой, гахай жилийг “хатуу жил” гээд бусад жилүүдийг “зөөлөн жил” хэмээнэ.

12 жилийн бэлгэдлийг тоочвол:
Хулгана жил өнөр өтгөн, өсөж үржихийг, үхэр жил элбэг дэлбэг байхыг, бар жил зоригтой, авхаалж самбаатай байхыг, туулай жил цог золбоо, дөлгөөн сайхан байхыг,  луу жил  хүчирхэг байдал, хүндэтгэл, баяр баясгаланг, могой жил зөн билэг, зүүд совинг, морин жил хурд хүч, эрдэм мэдлэгийг, хонин жил өнөтэй, урин дулаан байдлыг, бичин жил хөгжил хөдөлгөөн, овсгоо самбааг, тахиа жил гоёмсог бардам, өрнүүн явахыг, нохой жил хайр халамж, үнэнч шударга байдлыг, гахай жил шулуун дардан, эргэлт буцалтгүй байдлыг илэрхийлнэ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Beatrice

      (188.143.232.32) 2016-12-21 13:38
      • 0
      • 0

      anon 1:44, add all of those up if you think they are siitgficann; I guarentee you that they won't even come close to topping the number of people who directly perished due to communist policies.

      Хариулах