D витамин дутагдаад байдгийг та мэдэх үү?

Twitter Print
2018 оны 05-р сар 22-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын дийлэнх нь D витамины дутагдалтай байдаг гэдэг нь сүүлийн үед улам бүр тодорхой болж байна. Нярай болон бага насныхан харьцангуй гайгүй байдаг нь D витаминыг тунгаар авдагтай холбоотой аж. Манайхан шинэ төрсөн хүүхдүүддээ D витамин өгөхгүй бол хөлрөөд байдаг, рахит болно гэхчилэн сүрхий анхаардаг. Харин томроод ирэхээрээ энэ асуудлыг таг хаячихдаг учраас үнэндээ насанд хүрэгчид D витамины асар их дутагдалтай явдаг ажээ. D витаминыг бол байгаль дээр нарнаас авдаг. Харин хангалттай авч чадахгүй бол нэмэлт тунгаар хүртэхээс аргагүй байдаг байна.

Уг нь Монгол бол нарлаг орон. Жилийн 365 өдрийн бараг гурван зуугаад нь нартай байдаг. Гэвч нар ташуу тусдагаас нарнаас хангалттай D витаминыг авч чаддаггүй ажээ. Жилд гагц дөрөвдүгээр сард нарнаас дээрх витаминыг авах боломжтой үе тохиодог гэх боловч бид ид хаврын салхи хавирга нэвт гээд жигтэйхэн зузаалж явдаг үе л дээ. Гадаадад очсон монголчууд шинжилгээ өгөхөд D витамины хомсдолд орчихсон, бүр байх ёстой хэмжээнээсээ 200 дахин бага гэгдсэн тухай сонсч байлаа.

Гэтэл D витамин хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодис яах аргагүй мөн юм. Хүний дархлааны гол хүчин зүйл. Хэрэв дархлаа муудаад өвчин ороож нэг л өөдлөхгүй бол D витамины хэмжээ хэр байгааг мэдэх л ёстой гэсэн үг. Үүний дутагдал нь хөхний хавдар, бүдүүн гэдэсний хавдар, түрүү булчирхайн хавдар, зүрхний өвчлөл, даралт ихсэх, депрест орох, жин нэмэх, аутизмтай хүүхэд төрүүлэх гээд олон өвчлөлийн шалтгаан болж байдаг байна.

Бас манайхан кальци багассан гээд л ходоодоо өвдтөл кальцийн шахмал хэрэглэх болсон. Гэтэл энэ нь D витаминтай хавсарч ясанд хүрдэг болохоос дангаараа бол худлаа л гэдэг. Тэгэхээр нялх хүүхдэд өгдөг болохоос томчуудад хэрэггүй гэж ойлгодог D витамины тухай ойлголтоо бид өөрчлөх цаг болжээ. Аз болоход дөнгөж хоёр, гурван жилийн өмнөөс эхлээд Монголд D витамины дутагдлыг тогтоодог болсон. Томоохон шинжилгээний газруудад очоод та D витамины хэмжээгээ үзүүлээд авахад илүүдэхгүй юм байна шүү. Ерөнхийдөө оношлууртайгаа холбоотой байх, хэмжээг нь тогтооход 40 орчим мянган төгрөг гэгддэг юм билээ. 

Учир шалтгаангүй олон өвчлөлийн шалтгаан болдог D витаминыхаа хэмжээг үзүүлээд бага байвал тунгаар авч хэрэглэх ёстой шүү.

Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.93.209) 2018-05-23 04:39
      • 0
      • 0

      LAAZALSAN ZAGASAND D VITAMIN BAIDAG

      Хариулах

    • puujee

      (202.179.24.128) 2017-09-23 16:40
      • 0
      • 0

      d gin dutagdaltai bval yaj emchluulej be

      Хариулах

    • ariun

      (73.44.176.156) 2016-01-31 13:03
      • 0
      • 2

      ene unen shuu humuusee hul gar yanginaj uvduud baihaar n siiregjilt bolj bgaa baih geed Calcium uugaad nemergui tegeheer n Vitamin D avch uusan chine zugeer bolson shuu. Odoo shat ruu haraigaad l garchihdag bolson. Eej aav. emee uvuuduu avch uguurei. Uneheer sain.

      Хариулах