Дэлхийн баячуудын ээлжит жагсаалт гарлаа

Twitter Print
2016 оны 01-р сар 29-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд толгой цохьдог том баячуудын жагсаалтыг хэвлэл мэдээллүүд жилийн жилд нийтэлдэг, бүр залхмаар. Гэвч тэдгээр жагсаалт “мөнгөгүй гуйлгачин” түмэн олонд сонирхолтой байдаг юм шиг байгаа юм. Баячуудын тэр их хөрөнгө мөнгө эгэл бүхний мөрөөдлийн үзүүрт итгэл найдварт төрүүлдэг учраас тэр байж магадгүй. Тэгвэл Wealth X хэвлэлээс тодруулсан дэлхий хамгийн чинээлэг 50 эрхмийн жагсаалтыг бас сонирхуулж байна. Тэдний хөрөнгө чинээ нийлээд 1,45 их наяд долларт хүрч байгаа нь Австралийн ДНБ-тай тэнцэж байгаа ажээ.

Харин жагсаалтын эхэнд мэдээж Microsoft компанийг үндэслэгч, эзэн нь асан Билл Гейтс орсон байна. Энэ жил 60 хүрсэн түүний эд хөрөнгө 87,4 тэрбум доллар болсон байна.

2. Жагсаалтын удаад Испанийн Inditex жижиглэн худалдааны сүлжээний эзэн, Zara, Pull&Bear, Massimo Dutti зэрэг брэндүүдээрээ алдартай Амансио Ортега орсон байна. Түүний эзэнт гүрэн 88 улс оронд 6,7 мянган дэлггүртэы бөгөөд хөрөнгө чинээ нь 66,8 тэрбум доллар.

3. Эхний гуравт алдартай хөрөнгө оруулагч, Berkshire Hathaway сангийн эрхлэгч Уоррен Баффет орсон байна. Өдгөө 85 настай энэ эрхмийн хөрөнгө 60,7 тэрбум доллар.

4. Дөрөвт Жефф Безос,  Amazon.com компанийг үндэслэгч, эзэн нь болох энэ эрхмийн хөрөнгө 56,6 тэрбум доллар.

5-6. Айргийн тав болоод зургаад ах дүү Чарльз болон Дэвид Кох (Koch Industries компанийг хамтран эзэмшигчид ). Эцгээсээ газрын тос, химийн бизнес өвлөн авсан тэд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, тус тус 46,8 болон 47,4 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. 

7. Ларри Эллисон (IT-компани Oracle) 45,3 тэрбум долларын хөрөнгөөр долдугаарт.

8. Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг эхний аравт орж чадсан бол  42,8 тэрбум долларын хөрөнгөөр наймд жагсажээ. 

9. Бизнесмен, Нью Иорк хотын 108 дахь захирагч Майкл Блумберг есөд бичигдсэн байна. Тэрээр дөнгөж 700 сая доллароор Цукербергийн удаад оржээ.

10. Эхний арвыг Шведийн IKEA компанийг үндэслэгч Кампрад 40 тэрбум долларын хөрөнгөөр "цоожилжээ".

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.