Сагсан бөмбөгийн холбооныхон ч мөн зөрчилдөж эхэллээ

2016 оны 01-р сар 28-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар ээлжит бус чуулганаа хуралдуулахаар болсноо мэдэгдлээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган хоёрдугаар сарын 6-нд МҮЭСТО-д болно. Монгол Улсын үндэсний шигшээ баг, эмэгтэй шигшээ баг, залуучуудын шигшээ баг, дээд лигийн найман баг, эмэгтэй зургаан баг, сонирхогчдын лигийн 30 баг, ахмад тамиричд, дасгалжуулагч, шүүгч гээд 1200 гишүүн ээлжит бус хурлыг дэмжин гарын үсгээ зуржээ.

Сагсан бөмбөгийн спортын мастер ахмад тамирчин Р.Цэвэгмэд “Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит бус их хурлаа хийхгүй 11 жил болж байна. 2005 оны ээлжит бус их хурлаар томилогдсон ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, тэргүүлэгч гишүүд Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хүчин төгөлдөр байгаа юм. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан хүмүүс нь бид. Сүүлийн хоёр, гурав жил холбооны хууль бус удирдлагуудын асуудлаас болж сагсан бөмбөгчид хохирч эхэллээ. 2014 оны есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож чадсангүй” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.