NBA Rising Stars Challenge-ийн тоглогчдын нэрс тодорлоо

Twitter Print
2016 оны 01-р сар 28-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

2016 оны АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хоёрдугаар сарын 12-14-ны хооронд болох Бүх оддын долоо хоногийн нэгэн сонирхолтой тоглолт бол яах аргагүй Rising Stars Challenge буюу өсөн дэвжиж буй оддын тоглолт юм.

Энэхүү тоглолтод өнгөрсөн жилээс өөрчлөлт орж Америк болон олон орны залуу од тоглогчдын хоорондох тулаан болно. Timberwolves багийн гол залуу тоглогчид болох Эндрью Уиггинс, Карл-Энтони Таунс болон Зак Лавинь нар тэдгээр рүүкий болон софомор тоглогчдийн жагсаалтад багтсан. Ирэх сарын 12-нд түүхэндээ анх удаа Канадын Торонто хотод болох оддын долоо хоногоор тоглох юм. 

Энэхүү тоглогчдын жагсаалт өнөөдөр зарлагдсан ба түрүү жилийнхтэй ижил Америкийн эсрэг дэлхий гэсэн форматаар явах юм байна. Энэ нь Америк гаралтай эхний болон хоёр дах жилдээ тоглож буй тоглогчид дэлхийн бусад орноос NBA-д тоглодог эхний болон хоёр дах жилдээ байгаа тоглогчдын хооронд болно.

Түүнчлэн эдгээр тоглогчдийг сонгохдоо туслах дасгалжуулагчдийн санал хураалтаар тодруулдаг байна. NBA-ийн нийт 30 багаас хамгийн олон бөгөөд хүчтэй төлөөлөлтэй баг нь энэ жил яах аргагүй Эндрью Уиггинсээр ахлуулсан Timberwolves баг юм.

Ингээд хоёр багийн тоглогчдын жагсаалтыг харцгаая.

Америк тоглогчид: Жалил Окафор ба Нэрленс Ноэл(76ers), Жордан Кларксон ба Д’Анжело Рассел(Lakers), Родни Хүүд(Jazz), Жабари Паркер(Bucks), Элфрид Пейтон(Magic), Маркус Смарт(Celtics), Таунс ба Лавинь(Timberwolves) 

Дэлхийн тоглогчид: Кристапс Порзингис(Knicks), Боян Богданович(Nets), Клинт Капела(Rockets), Марио Хезоня(Magic), Никола Йокич ба Эммануэл Мудие(Nuggets), Никола Миротич(Bulls), Раул Нето(Jazz), Канад гаралтай Уиггинс болон Дуайт Пауэлл(Mavericks)

Өнгөрсөн жилийн Брүүклинд болсон тоглолтоор Дэлхийн тоглогчид 121:112-оор хожсон ба Уиггинс 22 оноог авч MVP-ээр шалгарсан байна.

Дашрамд дурдахад, оддын тоглолтын өрнөд дорнодын дасгалжуулагчдын нэрс мөн тодорсон байна. Дорнод бүсийг тэргүүлж яваа Кливленд Кавалиерс багийн дасгалжуулагч Девид Блатт саяхан халагдсан бол түүний оронд туслах дасгалжуулагч хийж байсан Тайрон Лью дүрэм ёсоор Дорнодын оддыг дасгалжуулахаар болсон байна. Харин Өрнөд бүсэд хоёрдугаарт бичигдэж яваа Сан Антонио Спөрс багийн дасгалжуулагч Грег Попович Өрнөдийн оддыг дасгалжуулахаар сонгогдсон байна.

Дүрэм ёсоор бүсээ тэргүүлж буй багийн дасгалжуулагч Голден Стэйт Уорриорс багийн Стив Көрр сонгогдох ёстой боловч хоёр жил дараалан нэг хүн сонгогддоггүй учир энэ жил баг нь хоёрт бичигдэж байгаа Грэг Попович сонгогдсон юм. Энэ нь Поповичийн хувьд дөрөв дэх удаагаа Өрнөдийг дасгалжуулах тохиолдол болж байна. 

Эх сурвалж: NBA.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.