Опрагийн жиргээ нэг өдрийн дотор 14 сая ам.долларын ашиг олжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 28-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн алдартай хөтлөгч Опрагийн юу идэж жингээ барьдаг талаар сонирхсон хүмүүс сошиал ертөнцөөр нэг тархжээ. Учир нь Опра Уинфри твиттер хуудаснаа ганцхан пост бичээд л 12 сая доллар олсон байна. Гэхдээ энэ мөнгийг түүнд сурталчилсан компани нь өгсөнгүй. Тэрээр өөрийн хуудаснаа 30 секундын бичлэг тавьж, хэрхэн турсан тухай сэтгэгдлээ шүтэн бишрэгчидтэйгээ  хуваалцжээ. Опра "Би 11 кг турж чадсан. Дэглэмийн явцадаа өдөр бүр талх идэж байсан. "Weight Watchers" компаний хүнс хэрэглэсэн" гэдгээ хэлжээ. 

Гэвч талх нь жин хасах дэглэмийн хориотой зүйлсийн жагсаалтад ордог гэдгийг хүн бүхэн мэднэ. Гол нь дээрх компани амьдралын эрүүл хэв маягийг сурталчилж, жин хасахыг хүссэн бүхий л хүмүүст ердөө талхаар дэглэм барьж болдгийг харуулсан байна.

Опрагийн энэхүү твитээс болж "Weight Watchers" компаний хувьцааны үнэ 2.17 ам.доллараар өсчээ. Опра Уинфри тус компаний 6 сая хувьцааг эзэмшдэг тул дансан дахь мөнгө нь 13.8 сая ам.доллараар нэмэгдсэн аж. Тиймээс Опра зөвхөн талх идээд зогсохгүй санамсаргүй байдлаар интернетийн сүлжээг ашиглаж талхныхаа мөнгийг бас давхар олоод амжжээ. 

Эх сурвалж: Yahoo News

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.