“Аз авчирдаг” Хятад хүүхэлдэй

Twitter Print
2016 оны 01-р сар 28-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Хятадаас оруулж ирсэн хүүхэлдэйг Тайландад “аз авчирдаг” хэмээн сурталчилж борлуулж байна. Энэ долоо хоногт Тайландын цагдаа нар татвараа төлөөгүй гурван худалдаачныг баривчилжээ.

“Аз авчирдаг” гэх “Люк теп” нэртэй энэхүү хүүхэлдэйг Тайландад 600 хүртлэх доллараар худалддаг байна. Хэдийгээр эдийн засаг нь хүнд байгаа ч Тайландчууд “аз авчирдаг” хүүхэлдэйг авахын төлөө хамаг мөнгөө зарж байна. Мухар сүсэгтнүүд эдгээр хүүхэлдэйг Буддын шашны зан үйл, ресторанд бүр аялахдаа авч явдаг юм байна. Иргэдийн мухар сүсэг дээр тоглолт хийж өндөр үнээр зарж буй Хятад хүүхэлдэйний худалдаачид татвар төлдөггүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэ долоо хоногт Тайланд цагдаа нар бараг 100 гаруй хүүхэлдэйг хураан авч, 3 худалдаачныг импортын татвар төлөөгүй хэргээр баривчилсан байна.

Цагдаа нар цаашдаа энэ мөрдлөгөө үргэлжлүүлнэ гэлээ. Эдгээр хүүхэлдэйг ихэвчлэн Хятад улсаас оруулж ирдэг юм байна. Баривчлагдаад буй 3 худалдаачин 2750 долларыг төлөөгүй байна. Тайландын мэдээллийн агентлаг “Хүүхдийн сахиусан тэнгэр” хэмээн өргөмжлөөд буй эдгээр хүүхэлдэйг хүмүүс амьд гэж үздэг тухай мэдээлж байна. Тайландын антропологич Висися Пинтонгвия франс Пресс агентлагт яриа өгч, Сахиусан тэнгэр гэгдэх хүүхэлдэйг трэнд болгох хандлага өнгөрсөн жилээс эхэлсэн гэжээ. Тайландчуудын 90 гаруй хувийг Буддын шашинтай гэж тодорхойлдог. Гэхдээ Тайландын Буддизмыг философи, шашны нэгдэл гэж үздэг юм. Висися ярихдаа, Тайландын эдийн засгийн ороо бусгаа байдал болоод улс төр тогтворгүй байгаа энэ цагт шинэ хүүхэлдэйг сахиус хэмээн худалдвал борлуулалт сайн байна гэж худалдагч нар бодсон бололтой. Хүмүүс үүнд итгэж мухар сүсэгтээ хөтлөгдөн Хятад хүүхэлдэйнд мөнгөө бардаг хэмээн хэлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.

LIKE