Гоо сайханд тустай 25 нууцаас

Эмэгтэй хүн бүр л гоё сайхан харагдахын тулд цаг үргэлж эсвэл өдөр бүр хичээж байдаг. Тэгвэл тэдэнд тус болох бяцхан ч гэлтгүй гоо сайхны нууцуудаас задлая.

Гар арчилгаа

Будсан хумсаа хурдан хатаахыг хүсч байна уу. Саванд мөстэй ус хийгээд түүн рүүгээ хуруугаа дүрэхэд хормын төдийд л хатдаг.

Хумсаа будахын өмнө хумсны эргэн тойрны хэсэгтээ оливын тос түрхэж өгөөрэй. Ингэснээр танд будсаны дараа арьсанд наалдсан будгийг арилгахад хялбар болдог.

Хэрвээ танд маникюрт орох хугацаа хомс байвал гялалзуулагч шигтгээ болон саа ашиглаж болох нь. Хуучин будган дээрээ өнгөгүй будаг түрхээд л шигтгээгээ наачих. Хумс тань “ургаад” л явчихна.

Та хумсны наалт ашиглан будалт хийдэг бол нэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй. Наалтны ирмэгийг сөрдийлгөхгүйн тулд бага зэрэг будагаараа дарж өгнө.

Хумсан дээрх шигтгээ болон сааг арилгахад ярвигтай байдаг тул үүнийг арилгахын тулд хөвөнд арилгагч шингэнээсээ шингээж хумсан дээрээ тогтоогоод гадуур нь тугалган цаасаар орооно. Хэдхэн минутын дараа саа болон шигтгээ маань бүрэн арилна.

Үс

Үсээ угаасны дараа та заавал үсэндээ ангижруулагч хэрэглээрэй. Үснийхээ уртын дагуу нэлэнхүйд нь түрхэж зайлах бөгөөд харин нойтон дээр нь үсээ самнаж болохгүй. Үс тань намирсан зөөлөн болно.

Үсээ хатаагчаар хатааж байгаа тохиолдолд үсний уг хэсгээс нь халуунаар үлээлгэн хатаавал үс тань хөвсгөр болдог.

Үсээ сүлжиж янзалсан бол үс хэлбэржүүлдэг хөөсийг ашиглаарай.

Үс тань орооцолдож даахирдаг бол үсний үзүүрээс эхлэн том шүдтэй самаар, аажимдаа бага багаар дээшлүүлэн самнавал үс гэмтэх нь бага байдаг.

Үсээ угаасны дараа хүчтэй үрж арчиж болохгүй. Хэрэв ийм дадал зуршилтай бол таны үс хурдан гэмтэнэ. Харин түүний оронд зөөлөн материалтай алчуур эсвэл хуучин футболка ашигласан ч болно шүү.

Хуурай шампунь эсвэл хүүхдийн цацлага нь хуйх тослогтохоос авардаг. Эдгээрээс бага зэргийг хуйхандаа түрхэхэд үс цэвэрхэн өтгөн болж харагддаг.

Нүүр будалт

Та нүдээ харандаагаар будахдаа ижилхэн зурж чадахгүй байвал цөхрөх хэрэггүй. Азаа туршин нэг мөр зуралгүйгээр хэдэн хэдэн хэсэгт зураад холбож болно.

Уруул болон нүдний зөөлөн харандааг үзүүрлэхийнхээ өмнө хэсэг хугацаанд хөргөгчинд байлгаж байгаад үзүүрлэвэл үйрч унахгүй.

Бараан өнгийн тенийг, жишээлбэл бор өнгө, бараан ногоон, цэнхэр өнгийг цайвар гэрэлтэй өнгийн теньтэй хольж өдөр тутмын нүүр будалт болон үдэшлэгний нүүр будалт хийвэл сайн зохицдог.

Хацрын энгэсэгийг тавихдаа шанааг дагуулж тавих нь зүйтэй.

Наргил модны тос /кокосын тос/ нь нүүрний будаг арилгах хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм. Тосноосоо хөвөнд шингээн нүүрээ арчиж арилгана. Үр дүн нь гайхалтай.

Уруулаа будчихаад дээрээс нь ижил өнгийн тенийг түрхвэл уруулын будагны тогтоц сайн болдог.

Сормуусаа будахдаа зовхин дээр тань наалдчихна хэмээн эмээж байгаа бол нэрийн хуудсыг сормуусан дээр тавьж байгаад будаарай.

Биеийн арьс арчилгаа

Гар болон нүүрнийхээ арьсанд анхаардаг хэн бүхэн ялангуяа зуны цагт чийгшүүлэгч цацлагыг ажлынхаа шүүгээнд үргэлж бэлэн байлгавал сайн.

Зовхины тэжээлийн тосыг заавал түрхэж бай. Ингэхдээ ядам хуруугаараа түрхээрэй. Энэ нь доод сормуусны хэсгийн арьсанд ч бас сайн нөлөөтэй байдаг.

Өглөө бүр нүүрээ хүйтэн усаар угааж, нүд орчмынхоо хэсгийг шоо дөрвөлжин хэлбэртэй мөсөөр арчиж байгаарай. Арьс маш гоё гэрэлтэж харагддаг.

Арьсан дээр гарсан үрэвсэл нэлээд тод харагдаад байвал асуудалтай хэсгээ мөсөөр арчаарай. Тэр хэсэгт гарсан зүйл дороо хатаж арилдаг.

Нүүрнийхээ үлдэгдэл тосыг хаях гэж бүү яар. Нүүрнийхээ тосноос хөлийнхөө өсгийнд нимгэхээн түрхээд хоноход зөөлөн болсон байна.

Хуурай гуужуулалт хийх нэг арга байдаг. Үүний тулд та шүршүүрт орсон байх ёстой бөгөөд дараа нь хуурай сойзоор биеэ үрнэ. Бие тань зөөлөн, өнгөлөг болсныг мэдэрнэ.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Esther

      (188.143.232.32) 2016-12-21 10:35
      • 0
      • 0

      Dustin, so you are saying if it isn’t expressly forbidden it is allowed? In the New Testament men who reject women and sleep with men and women who sleep with women are sinners. Can we be more specific? As we have been told by Jon and Entech. the Greeks had no word that translates directly as homosexual. But the practice has been described sometimes very graphically in Greek and Roman literature corapmeortny to the Gospels..

      Хариулах