Аз, эз дуудсан хоёрхон долларын түүх

Twitter Print
2018 оны 06-р сар 15-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Хөрөнгө мөнгийг юманд чинээ тоодоггүй байсан хуучин социализмын үе улиран одож, хүн бүхэн өнөөдөр “мөнгөн шүтлэг”-тэй болов. Мөнгө дууддаг мэлхий л гэнэ, мөнгөний даллага зоос л гэнэ, мөнгө л олж байвал болох, бүтэхгүй бүх зүйлийг оройн дээд шүтээнээ болгосон цаг үе ирж дээ, хөөрхий. Ажиглаад байхнээ хүн бүрийн хэтэвчинд мөнгөө даллан дууддаг шүтээн байдаг ажгуу. Тэр олон шүтээнүүд дундаас хоёр долларын дэвсгэрт гэж онцгой нэгэн шүтлэг байдаг аж. Мөнгө тогтоох, тэгш тооны сайн эд юм гэсэн. Харин сонирхолтой нь Америкт зорчсон хэн бүхэн мөнгөний гүйлгээнд хоёр долларын дэвсгэрт огт байдаггүйг анзаарах болно. Хаанаас гараад ирсэн ямар учиртай эд юм бол, бүү мэд. Ямар ч байсан яг доллар шиг л харагддаг эд. Гэвч мөнгөний гүйлгээнд яагаад ашигладаггүй билээ?

Гэтэл хоёр долларын дэвсгэртийг АНУ-ын бүхий л түүхэн цаг хугацаанд хэрэглэсээр ирсэн байдаг бөгөөд түүх нь тун сонирхолтой. Энэ дэвсгэртийн ногооныг анх гүйлгээнд гарсан цагаас нь хүмүүс шууд мөнгөний хэтэвчиндээ хадгалдаг болж, хил давуулж, үнэ хаялцуулан наймаалж эхэлсэнээр барахгүй, олон улсын хэллэгт нумизмат гэгддэг зоос цуглуулагчдын дунд өндөр үнэ хүрдэг мөнгөн дэвсгэрт болсон байна.

Юуны учир тэр вэ, хоёр долларын дэвсгэрт яагаад их ховор байдаг  юм бол? Үүний учир зөвхөн «аз жаргал, амжилт авчирдаг» гэх шүтлэгтэй холбоотой гэнэ.

АНУ үндэслэн байгуулагдсаны хоёр зуун жилийн ойн дээр 1976 онд хэвлэж гаргасан хоёр долларын дэвсгэрт бүр онцгой, “нүдний гэм”, зоос цуглуулагчдын дунд бүр хамгийн эрэлт хэрэгцээтэй эд болдог байна. Ингэж үнэ хүргэхгүй байхын ч аргагүй, дэлхийн томоохон арилжааны банкуудын хүсэлтээр  1995 хэвлэсэн «Доллароос йен хүртэл. Дэлхийн мөнгөн дэвсгэртийн хөтөч» лавлах номонд, «тун цөөн тоогоор хэвлэгдсэн хоёр долларын дэвсгэртийг америкчууд тэр болгон гартаа барьж үзээгүй байдаг» гэж “рекламдчихсан” учраас тэр.

Тэгээд ч Америк даяар хоёр долларын үнэлэмж тун өндөр. Эрт цагаас энэ дэвсгэртийг мөнгөний гүйлгээнд хэрэглэж ирсэн гэдэг. Чухамдаа анх удаа 1775 оны тавугаар сарын 10-нд Филадельфи муж улсад гүйлгээнд оруулж байсан гэх баримт мэдээлэл байдаг аж. Гэтэл тухайн цаг үед муж улс болгон дор бүртээ хоёртын дэвсгэрт хэвлэж байсан мэдээлэл байдаг бөгөөд Мэрилэнд муж улсад гэхэд 1770 оноос, Нью Иорк, Умард Каролинад 1775 оноос, Жоржиа, Нью Хэмпширт 1776 оноос гэх мэт олон баримт гарч ирдэг байна.

Америкийн иргэний анхны дайны үед буюу 1861-1865 онуудад олон муж улсууд тус тусдаа мөнгө хэвлэдэг байсан бөгөөд хоёртын дэвсгэрт ч мөн гаргаж байсан гэдэг.

Харин АНУ-ын Холбооны засгийн газраас хоёр долларын дэвсгэртийн анх 1862 онд албан ёсоор гаргаж байжээ. Уг дэвсгэрт дээр эрдэнэсийн сангийн анхын эрхлэгч Александр Хамильтоны хөрөг хэвлэгдсэн байдаг бол 1869 онд түүний хүндтэй орыг АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч, Тусгаар тогтнолын тунхагийг санаачлагч Томас Жефферсоны хөрөг залган авсан байна.

Александр Хамильтоны хөрөг бүхий хоёртын дэвсгэрт

1880 оны дэвсгэрт

Хоёр долларын дэвсгэрт гэхдээ, анх гарсан цагаасаа эрэлт хэрэгцээтэй ихтэй мөнгө байсангүй. Олны сайн мэддэг таамгаар бол үүний учир шалтгаан нь мөнгө хураадаг аппаратны хайрцагт хоёр долларын дэвсгэртэд тусгайлан зориулж гаргасан нүд байдаггүй байсантай холбоотой аж. Эл таамаглал нилээд үндэслэлтэй, ХБНГУ-д тавтын маркыг огт үнэлж үздэггүй байсантай утга нэгэн асуудал байж болох юм.

Харин амьдралд хоёр долларын дэвсгэрт хэрэглэхэд бага сага төвөг чирэгдэл учирдаг байсан гэдэг аж. Жишээ нь, хоёртын дэвсгэртийг нэг долларынхтай андуурахад тун амархан, дээр нь ард олны дунд хоёр долларын мөнгөн тэмдэгт азгүйтэл авчирдаг гэх мухар сүсэг байсан учраас энэ дэвсгэртийн гүйлгээ хумигдаж байснаар барахгүй дэлгүүр, үйлчилгээний газарт бүр хоёртын дэвсгэр авахгүй гэж хүртэл явцуурч байсан байна. Энэ мэт хавчигдалд өртөж явсан хоёртын дэвсгэрт харин 1928 онд өнгө зүсээ бүрэн өөрчилж, бусад дэвсгэртүүдийн хамт нэг ижил хэмжээ, стандарттай болсоноор өнөөгийн цаг үед хүрч иржээ.

Одоо энэ дэвсгэртийн нүүрэн хэсэгт Томас Жефферсоны (1743-1826 он) хөрөг урьдын хэвээр заларсаар байгаа бол 1928 онд батлагдсан загвар ёсоор ар талд нь Жефферсоны “Монтичелло” (итали хэлээр «Бэсрэг уул») хэмээх шилтгээний дотоод уур амьсгал дүрслэгдсэн байдаг. АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагийг үндэслэгч уг шилтгээний зураг төслийг өөрийн гараар бүтээж, цогцлоон байгуулсан түүхтэй бөгөөд өөрийх нь ур ухаанаар бий болсон олон сонирхолтой техникийн шийдлүүдийг уг барилгад шингээж өгсөн гэдэг байна. «Монтичеллогийн суу ухаантан» уг шилтгээндээ тасралтгүй 17 жил амьдарсан бөгөөд олон тооны зочид хүлээн авдаг байсны зэрэгцээ америк, европын олон улстөрчид, эрдэмтэн мэргэд, нийгмийн зүтгэлтнүүдэд сардаа гэхэд мянга гаран захидал бичиж суудаг байсан гэдэг. Түүний номын сан тухайн үедээ Америкт хамгийн гайхамшигтай цуглуулга байсан бөгөөд зургаан мянга таван зуу гаруй боть ном нь дараа Конгрессын номын сангийн үндэс суурийг тавьсан байдаг. Монтичелло шилтгээн 1926 оноос АНУ-ын үндэсний үнэт зүйлсийн нэгд тооцогдсон дурсгалын музей болсон түүхтэй. 

Дашрамд сонирхуулахад, хоёр долларын дэвсгэрт дээр дүрслэгдсэн Жефферсоны хөрөг болоод түүний шилтгээн доторх дүр зураг Америкийн тавтын «никель» цент дээр мөн дүрслэгдсэн байдаг билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Монгол

      (66.181.186.65) 2017-05-08 22:30
      • 0
      • 0

      Дээр үеийн хорин тавтын дэвсгэрт аз авчирна монголын энэ үнэн шүү

      Хариулах

    • Баяр

      (43.242.243.24) 2017-05-08 07:15
      • 0
      • 2

      АНУ ын ямарч банкан дээр очоод 200$ ыг 2$ ын боодолоор солиход зүгээр солиод өгнө. Гүйлгээнд нь ч хааяа мэр сэр явж л байдаг.Тийм айхтар ховор эд биш шүү дээ.дурын банк хүссэн хэмжээгээр чинь солиод өгчихдөг л эд

      Хариулах

    • Жүүгжж

      (139.5.219.36) 2017-05-07 08:58
      • 0
      • 0

      Хоёртын доллар, ховор, аз дууддаг гэдгийг Амеркчууд мэднэ. Би ч итгэдэг.

      Хариулах

    • Жүүгжж

      (139.5.219.36) 2017-05-07 08:57
      • 0
      • 0

      Хоёртын доллар, ховор, аз дууддаг гэдгийг Амеркчууд мэднэ. Би ч итгэдэг.

      Хариулах

    • Цуглуулагч

      (112.72.11.116) 2016-12-09 00:35
      • 0
      • 0

      2-ийн доллар зарна. 88508652

      Хариулах

    • Хүн

      (99.43.69.167) 2016-09-11 03:42
      • 0
      • 0

      Хэд, хэдэн удаа 2 долларын дэвсгэртийг түрийвчиндээ хадгалж байгаад гүйлгээнд оруулаад алга болгож байсан. Тийм нэг их ховор, олддоггүй дэвсгэрт биш!

      Хариулах

    • Зочин

      (1.75.235.192) 2016-09-10 08:22
      • 0
      • 0

      odo tengert hadsan une helne biz lol

      Хариулах

    • цуглуулагч

      (202.9.40.164) 2016-01-31 14:58
      • 0
      • 0

      2-тын доллар зарна

      Хариулах

    • Зочин

      (182.160.2.49) 2016-09-10 19:18
      • 0
      • 0

      5 марк бна уу

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.214) 2016-09-09 22:10
      • 0
      • 0

      hedeer zarhiin

      Хариулах

    • Зочин

      (124.158.77.4) 2016-09-10 17:58
      • 0
      • 0

      2tiin dollar sonirxoj bval holbogdooroi zarna shuu bagaxan hemjeegeer tsugluulsan 88840036

      Хариулах

    • Зочин

      (99.43.69.167) 2016-09-11 03:45
      • 0
      • 1

      2$-ын дэвсгэртийг 10$-oop coлъя гэхэд захын Америк хүн аваад ирнэ. Гүйлгээнд мэр, сэр явж байдаг.

      Хариулах