Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр монголоор ярина

Twitter Print
2016 оны 01-р сар 26-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, түүний найз ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хоёртой “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж” байгаа “40 настай нэг хүүхэн” УИХ-ын гишүүн Г.Уянга нарын зарга тэмцэл дуусах нь байтугай ид дундаа дүрэлзэж байгааг нотолсон жиргээ цахим ертөнцийг түймэрдэв.

Энэ түймрийг Э.Ичинхорлоо гэх сэтгүүлч тавьж, “Монгол хэлээр дажгүй сайн ярьчихдаг гадаад хүн байна уу. Сар шинийн нэвтрүүлэгт оруулах гэсэн юм” хэмээн жиргэж. Төд удалгүй тоглоом шоглоом хийсэн, цаг нөхцөөсөн олон хариу жиргэж эхэлжээ.

Өдөржингөө жиргэхээс өөрийг хийдэггүй шахуу нөхдөд нөгөөдүүл нь онцын сонирхолтой санагдахгүй байтал УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдаас “Поп” хоч хүртэж, эмэгтэй хүнийхээ хувьд ширүүхэн дайралтад өртөөд авсан Г.Уянга гишүүн “Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэх мэт. Монголоор тун сайн ярина” хэмээн жиргэсэн нь тэр дороо шуугиан дэгдээж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынханыг ч түргэн авахуулсан сурагтай. Учир нь УИХ-ын бүрэн эрхтэй нэг гишүүн нэг ангийнхаа дарга нарыг “Монголоор сайн ярьдаг гадаад хүн” гэсэн нь Монгол Улсад түр болон урт хугацаагаар оршин суудаг гадны иргэдийг харж, хянаж байдаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхныг сандаргасан хэрэг л дээ.

Ийнхүү Дубайн гэрээ, Оюутолгойн асуудлаарх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын гишүүн Г.Уянга, “Гадны банкинд нэг сая ам. доллар хийгээд мартсан” ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хийгээд Г.Уянга нарын зарга тэмцэл улам л угжирч, яван явсаар УИХ-ын ээлжит сонгуулийг хүргэх нь тодорхой болж байна. Хэдийгээр эрх баригчид болон УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн Г.Уянгыг “Популист, гудамжнаас орж ирсэн хүүхэн” хэмээн чичилсээр байгаа ч сүүлийн үед нөгөө популист жаахан хүүхнийх нь рейтинг эрс өсч, ард олны дунд хамгийн нөлөө бүхий улстөрчөөр нэрлэгдээд байгааг анзаарахгүй, тоохгүй орхиж боломгүй санагдана.

Магадгүй маргааш сонгууль боллоо гэхэд Г.Уянга шиг дээгүүр санал авах улстөрч ховор ч байж болзошгүй юм. Учир нь Монголчууд таварцаглаж унаад уйлж байгаа хүүхдийг дээр өргөн аргадах тун дуртай ард түмэн билээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.25.95) 2018-03-05 23:57
      • 0
      • 0

      TURSHLAGTAI ERHMUUD

      Хариулах

    • Delia

      (188.143.232.32) 2016-12-21 10:27
      • 0
      • 0

      My dear friend, so sorry to hear this news, Julie and I wish you a speedy reoorevy.Gcd bless and our thoughts for your good health to return soon.Regards to Dear Kate too. Julie and Stewart.

      Хариулах

    • Dorj

      (103.10.22.79) 2016-03-29 00:59
      • 0
      • 0

      Uyangaagaa demjinee!

      Хариулах

    • зочин

      (103.242.47.42) 2016-03-19 14:44
      • 0
      • 0

      шудрага үнэний төлөө тэмцэгч бол жинхэнэ эрэмгий Монгол. Тэр бол та

      Хариулах

    • Zochin

      (103.229.121.115) 2016-02-08 10:17
      • 0
      • 0

      Eee bolichihooch Uyanga uu

      Хариулах

    • Зочин

      (182.160.0.222) 2016-01-27 14:25
      • 0
      • 0

      he he strategi taktik gej 1 yum songuuli duhuhluur huchee avchih bololtoi yumaa

      Хариулах

    • Уянгыг дэмжигч

      (94.30.211.138) 2016-01-26 22:49
      • 0
      • 1

      ха ха ха ..енеедер уншсан онцгой гоё мэдээ байна.Уянгаа чи шуу..монгол сайхан эмэгтэй, сайхан ээж, чин шударга эмэгтэй

      Хариулах

    • Зочин

      (182.160.35.149) 2016-01-27 16:56
      • 0
      • 0

      үнэн үү ккк яг даа

      Хариулах