Бүхнийг илтгэх цусны бүлэг

Twitter Print
2018 оны 03-р сар 23-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Цусны бүлгээр нь хүмүүсийн мөн чанарыг илтгэх олон зүйлийг хэлж болдог аж. Цусны бүлэг нь хүний толь юм хэмээн мэргэжилтнүүд үздэг гэнэ.

I бүлгийн цус (0)

Энэ бүлгийн цус нь хамгийн эртнийх хэмээн тооцогддог бөгөөд Неандертальчуудын үеэс  /МЭӨ 60000-40000 жил/ эхлэн өнөөг хүрсэн. Эрт балар тэр цагт хүмүүс махчин амьтны ялзарсан сэг зэм, төрөл бүрийн зэрлэг ургамал, бүх төрлийн хорхой шавж зэрэг их бүдүүн бараг хоол унд хэрэглэдэг байжээ.

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс юунд амжилт олох вэ?

Ийм бүлгийн цустай хүмүүс хэд хэдэн ажлыг зэрэг эхлэх хэдий ч харамсалтай нь төгсгөлийг нь үзэлгүй, дундаас нь орхиж явдаг. Гэхдээ тэд уг ажлыг хийлгэх хүнээ хялбархан олчихдог төдийгүй ажлынхаа үр дүнг ч маш гайхалтай сайн хянаж шалгаж байдаг. Тэд тушаасан, дээрэнгүй өнгө аястай харьцааг үзэж чаддаггүй бөгөөд харин өөрсдөө бол хүмүүст аятайхан байдлаар, чадварлагаар тушааж байдаг. Уг зан чанар нь нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийг аливаа байгууллагын захирал, дарга болоход ихээхэн нөлөөлдөг. Тиймээс ч удирдан зохион байгуулах гойд сайн авьяас чадвартай тэднийг олон хүн хүрээлдэг байна.

Өвдөх эрсдэл. Энэ бүлгийн цустай хүмүүсийн амьдралын гол эх үндэс нь эрч хүчтэй хөдөлгөөн байдаг. Иймээс ч махыг илүүд үздэг бөгөөд энэ хүнд хоолоо шингээхийн тулд бие организмаа ачааллаж хөдлөхөөс өөр аргагүй юм. Хэрвээ уг бүлгийн цустай хүмүүс хөдөлгөөн багатай байвал өвчин тусах магадлалтай.

Эрчүүд ба дотно харьцаа. Нэгдүгээр бүлгийн цустай эрчүүдийг нэг үгээр тодорхойлвол тэд “Казанова” буюу хүүхэмсэг төрлийн эрчүүд байдаг гэнэ. Ийм эрчүүд өөрийнх нь байлдан дагуулах авьяасыг тодруулж өгдөг тийм бүсгүйчүүдийг хайрладаг. Нэгэнт ийм эрэгтэйн эхнэр болсон л бол тэд хэзээ ч сэтгэл нь гонсойхгүй аж. Учир нь нэгдүгээр бүлгийн цустай эрчүүд маш сайн хань болдог.

Эмэгтэйчүүд ба дотно харьцаа. Нэгдүгээр бүлгийн цустай эмэгтэйчүүд хэрээс хэтэрсэн их сексийг ердөө ч ойлгодогггүй, таашаадаггүй. Ийм бүлгийн цустай эмэгтэйчүүд эрэгтэйнхээ хүч тамирыг нь хялбархан барчихдаг. Тэд дур булаам хэдий ч маш хартай. Эдгээр эмэгтэйчүүдийн хос нь өөрт нь үнэнч гэдгээ цаг ямагт нотлон харуулж байх шаардлагатай.

II бүлгийн цус (A)

Энэ бүлгийн цусыг МЭӨ 25000-15000 жилийн хооронд бий болсон гэж үздэг бөгөөд энэ үеэс л хүмүүс хөдөлмөрийн ур чадвартай болж, газар тариалан эрхэлж, аажимдаа зэрлэг амьтдыг гаршуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар хоёрдугаар бүлгийн цустай хүмүүсийн дийлэнх нь Японд болон Баруун Европт амьдардаг.

Ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлвэл зохимжтой вэ?

Тэдэнд удирдагч зохион байгуулагчдын нуугдмэл авьяас чадвар оршиж байдаг. 1-р бүлгийн цустай хүн зөрчилдөөн ихтэй байдаг бол 2-р бүлгийн цустай хүмүүс ямар ч орчинд хялбархан дасан зохицох чадвартайгаараа ялгардаг. Ийм хүмүүсээс олон хүн зөвлөгөө авах гэж ирдэг, учир нь тэд өөрийнхөөсөө илүүтэйгээр бусдын асуудлыг сайн шийддэг. Нэг ёсондоо тэднийг бусдын төлөө төрсөн гэхэд хилсдэхгүй. 2-р бүлгийн цустай хүмүүст эмч, зохион байгуулагч, багш, үйлчилгээний байгууллагын ажилтан зэрэг мэргэжлүүд илүү тохирдог.

Өвдөх эрсдэл. Ийм  хүмүүс нүдний хараа болон дэлүү, мөн зүрхэндээ анхаарвал зохистой. Мөн элэг, бөөр, нөхөн үржихүйн эрхтний систем өвчлөхөөс урьдчилан сэргийлээрэй.

Эрчүүд ба дотно харьцаа. Энэ бүлгийн цустай эрчүүд бүрэг ичимхий байдаг. Тэд өөрсдийн мэдрэмжээ хөнгөхөн хүрэлцэх төдийд болон харцаараа илэрхийлж байдаг. Хэрэв та ийм эртэй дэр нэгтгэсэн бол түүнд үнэнч байж, түүнийг бүхий л амьдралынх нь туршид итгэл дүүрэн байлгаарай.

Эмэгтэйчүүд ба дотно харьцаа. Хэчнээн хүссэн ч та ийм сайн эхнэрийг олж чадахгүй. Тэд маш халамжтайн дээр хамгийн чухал нь маш үнэнч эмэгтэйчүүд юм. Гэхдээ тэд хүнд итгэдэггүй, хааяа үндэслэлгүй харддаг, мөн заримдаа бүрэг ичимхий болон хувирах нь ч бий. Ийм төрлийн эмэгтэйчүүдээр хайрлуулна гэдэг хэцүү бөгөөд тэд хэзээ ч эхлээд сэтгэлээ нээдэггүй.

III бүлгийн цус (B)

Энэ бүлгийн цус нь МЭӨ 15000 жилийн тэртээ бий болжээ. Энэ үеийн хүмүүс Дорнод Африкийн халуун дулаан орноос Гималайн хүйтэн уур амьсгалд нүүж ирсэн хүмүүс энэ бүлгийн цустай байдаг. Тэд улмаар уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож хүйтэн сэрүүн цаг агаарт тэсвэртэй болсноор 3-р бүлгийн цус үүсч бий болжээ. Тухайн цаг үед энэ бүлгийн цустай хүмүүсийн дийлэнх нь Зүүн Европын газар нутагт суурьшин амьдарч байсан гэж үздэг.

Ямар ажил мэргэжил тохирох вэ?

Энэ бүлгийн цустай хүмүүс зарчимч, тэвчээртэй, өмнөө тавьсан зорилгоо биелүүлдэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс уран дархан, зүрхний мэс засалч, эдийн засагч, төрийн албан хаагч зэрэг мэргэжилтэй байхаар заяагдсан байдаг. Түүнчлэн үнэн мөнийг хялбархан олж чаддаг тул чадварлаг хуульч, өмгөөлөгч, хянан шалгагч, эрүүгийн мөрдөн байцаагч, татварын байцаагч, мөрдөн байцаагч байх нь бий.

Өвдөх эрсдэл. Ходоод гэдэс хямрах, хамар битүүрэх, улаан хоолой болон салст бүрхэвчүүд гэмтэх тал ажиглагддаг.

Эрчүүд ба дотно харьцаа. Тэд сэтгэл татам бөгөөд Дон Жуан хэмээн хочлогддог. Ийм эрчүүд ямарваа нэгэн дурлалын адал явдлаас хол байх чадваргүй байдаг. Яагаад гэвэл тэд хайр гэдэг зүйлээс айдаг. Харин нэгэнт гэр бүлтэй болж амьдрал зохиосон бол араар нь тавих нь ховор. Түүний амьдралын хань нь ямар ч үед түүнд тус дэм болох тийм эмэгтэй байх ёстой.

Эмэгтэйчүүд ба дотно харьцаа. 3-р бүлгийн цустай эмэгтэйчүүд өвөрмөц, бусдаас ялгарах гэдэг зан араншинтай. Энэ зан чанараас нь болж түүний хос өөрт нь үнэнч эсэхэд эргэлзэхэд хүргэдэг. Тэгвэл эргэлзэх хэрэггүй. Эдгээр эмэгтэйчүүд үнэнч байдаг гэнэ. Эдгээр эмэгтэйчүүд ялангуяа нөхөр нь 3-р бүлгийн цустай бол нөхцөлд байдлыг гартаа бүрэн атгах хэрэгтэй. Учир нь ийм эрчүүдэд секс тийм ч чухал биш ч гэсэн эмэгтэйчүүд нь эрчүүдийгээ гайхашруулах хэрэгтэй. Тэгэж байж та түүнд улам эрхэм хүн болох болно.

IV бүлгийн цус (AB)

Энэ бүлгийн цус нь хожим нь шинээр бүрэлдэн тогтсон цус юм. Одоогоос 1000 жилийн өмнө 1 болон 3-р бүлгийн цус холилдсоноор уг бүлгийн цус бий болжээ. Түүнчлэн энэ бүлгийн цус нь маш ховор тааралддаг бөгөөд хүн амын 5-хан хувь нь л ийм бүлгийн цустай байдаг. Ийм бүлгийн цустай хүмүүс дархлаа сайтай хэдий ч хүндээр өвчилж болзошгүй байдаг.

Ямар ажил тохиромжтой вэ?

Эдгээр хүмүүс маш шаргуу зан чанартай тул архивын ажилтан, эрдэмтэн, зохион бүтээгч зэрэг ажил мэргэжил илүү тохирдог.

Өвдөх эрсдэл. Бүх эмзэг хэсэг үүнд хамааралтай. Жишээлбэл сонсголын эрхтэн, арьсан бүрхүүл, үе мөч гэх мэт

Эрчүүд ба дотно харьцаа. Ийм бүлгийн цустай эрчүүд яг л соронзон мэт эмэгтэйчүүдийг өөртөө татдаг. Хайртай бүсгүйгээ хялбархаан өөртөө татах чадвартай. Тэд эмэгтэй хүнийг хайрлаж хүндлэхдээ хэнийг ч дагуулахааргүй мэдрэмжтэй. Мөн эмэгтэйчүүдийн хүрээлэлд байхдаа түүнд үргэлж таатай санагддаг ч тэр болгонд татагдаад байдаггүй.

Эмэгтэйчүүд ба дотно харьцаа. Таны сексийн чадварыг хэнтэй ч зүйрлэшгүй. Эрчүүдийн анхаарлын төвд ямагт байдаг ч харин тэднээс зөвхөн цөөхөнд нь л анхаарал хандуулж чаддаг байна. Ийм бүлгийн цустай эмэгтэйчүүд шаардлага өндөртэй, өөртөө дээд зэргээр анхаарал тавьдаг. Хэрвээ өөрт нь бүхнээ зориулах тийм эртэй таарсан бол энэ бүсгүйчүүд бүх зүйлийг эрэгтэйнхээ гарт өгөхөд бэлэн байдаг гэнэ.

Эх сурвалж: www.ognov.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.119.92) 2018-07-15 00:10
      • 0
      • 0

      buh yumsd toli baidag

      Хариулах

    • Зочин

      (103.10.23.128) 2018-07-04 02:29
      • 0
      • 0

      Эцэг эх нь 2ула 2-р(А) бүлгийн цустай харин хүүхэд нь 4р бүлгийн цустай байх боломжтой юу?

      Хариулах

    • Hb

      (59.153.113.117) 2017-12-23 13:28
      • 0
      • 0

      bi 4 tegheer 4vvd tiim baga gesen vgvv??

      Хариулах

    • Nyamka

      (150.129.142.183) 2017-06-22 23:08
      • 0
      • 0

      4r bulgiin sorog tsus gj yaadag tsus ve bi tiim bulgiin tsustai bhiin 4r buleg gj bdg l daa gde 4in sorog gheer mddguo

      Хариулах

    • saihnaa

      (202.9.40.247) 2017-04-16 23:07
      • 0
      • 0

      - bulegiin tsus tiim howor bdag yumuu

      Хариулах

    • Chukcha

      (203.91.115.40) 2017-03-06 23:52
      • 0
      • 0

      unen baina shuu bayrlalaa.

      Хариулах

    • Chukcha

      (203.91.115.40) 2017-03-06 23:52
      • 0
      • 0

      unen baina shuu bayrlalaa.

      Хариулах

    • Zochin

      (27.123.214.106) 2016-07-13 00:23
      • 0
      • 0

      Hun amiin 5% bdag yum bol unheer hetsuu yum bna da donor olhod hetsuul yum bna da 4 bulgiin tustai bi bolon bid nar

      Хариулах

    • zochin

      (202.70.46.211) 2016-07-10 18:59
      • 0
      • 0

      2 ba 3 bvlegiin tsustai ger bvlees 4 ba 1 bvlgiin tsustai gex ym baij boloxu

      Хариулах

    • Зочин

      (103.212.119.121) 2016-08-19 16:14
      • 0
      • 0

      2ba 3 -n dundas 4r bulgin tsustai huhed gardag geseen manai aaw eej 2r 2 bolon 3r bulgin tsustai

      Хариулах

    • Зочин

      (103.212.119.121) 2016-08-19 16:14
      • 0
      • 0

      bi tgeed 4r bulgin tsustai

      Хариулах

    • R

      (202.70.46.233) 2016-08-19 18:16
      • 0
      • 0

      No toi

      Хариулах

    • Bayar

      (202.70.46.219) 2016-04-25 20:24
      • 0
      • 0

      Vnen bn hooy.

      Хариулах

    • ganaa

      (202.5.196.170) 2016-04-18 12:51
      • 0
      • 0

      eej aav 2 ni 2 laa 1-r bulgiin tsustai baihad huuhed ni uur bulgiin tsustai baij boloh uu

      Хариулах

    • Зочин

      (122.211.202.123) 2016-04-22 16:54
      • 0
      • 0

      bdag A bulgiin tsutai bh magadlal ondor bdag

      Хариулах

    • zochin

      (202.9.41.243) 2016-04-19 00:23
      • 0
      • 0

      bolomjgui

      Хариулах

    • batgerel

      (202.9.40.40) 2016-04-17 17:52
      • 3
      • 0

      A- 1 r buleg B -2 r buleg AB - 3 r buleg 0 Rh+ or Rh - 4 r buleg , ene bol delxii niitiin nershil shv de , budliantuulchixsan bn

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.105) 2016-04-17 21:44
      • 0
      • 4

      Uuchlaarai ooroo denduu hudlaa medemhiireed bhin. Delhii niiteer usgeer nershildeg n unen. Gejdee O- (l), A-(ll), B-(lll), AB-(lV) shuudee . Edgeer 4 buleg bugd dotroo Rh (-), (+) gej bdag

      Хариулах

    • Uugii

      (59.153.113.204) 2016-04-17 11:40
      • 0
      • 0

      D.Zolzaya ! Dandaa humuust heregtei eyreg medeelel orchuulj tavidagt ih talarhaj bn. Tsaashdiin amidral, ajild ni undruus undur amjilt husey!.

      Хариулах

    • Ekose

      (203.194.114.219) 2016-04-17 11:22
      • 0
      • 0

      iim goe medeelel ogson Zolzayada bayrlalaa az jargal husie

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.244) 2016-04-16 18:57
      • 2
      • 1

      4-р бүлэгийн цус чинь Нүүдэлчидийн идэвхитэй амьдралын үр дүнд үүссэн гэдэг. Неандарталыг илүү тайлбарлах мөртлөө 4-р бүлэгийн цусны талаар тайлбарлалгүй бүдгэрүүлж байгаа нь эх сурвалжаа Европ зүгээс авсаныг харуулж байна

      Хариулах

    • Ганболд

      (202.179.31.40) 2016-04-16 15:33
      • 0
      • 1

      2 болон 3р бүлгийн цус нийлснээр 4 бүлгийн цус үүссэн гэдэг ш дээ

      Хариулах

    • батука

      (188.175.140.255) 2016-01-27 23:27
      • 0
      • 0

      0 бүлэг нь бхгүй бна би 0 бүлгийн цустай

      Хариулах

    • Tugs

      (103.229.120.252) 2016-01-28 00:31
      • 0
      • 1

      0 buleg chin 1r bulgiin tsus shu de

      Хариулах