Азиуд яагаад гэртээ орохдоо гутлаа тайлдаг вэ?

Twitter Print
2019 оны 06-р сар 26-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Та ажигч гярхай бол Азиуд айлд орохдоо гутлаа заавал тайлдаг. Өмнө нь Ази айлд орж үзсэн хэнбугай ч үүнийг мэднэ. Энэ нь гутлын эрүүл ахуйд онцгой ач холбогдол өгдөг хүмүүс юм. 

2008 онд Аризона их сургуулийн хийсэн судалгаагаар ойролцоогоор 421,000 төрлийн бактери гутланд байх боломжтой гэжээ. Судалгаанд орсон гуталны 96 хувьд нь колиформ буюу гэдэсний бүлгийн нян илэрчээ. Мөн 27 хувьд нь гэдэсний савханцар болон түүнээс олон төрлийн нян илэрсэн байна. 

Тухайлбал, Klebsiella pneumonia буюу шээсний замын халдвар үүсгэгч нян, Serratia ficaria буюу амьсгалын замын халдвар үүсгэгч нян агуулагддаг аж. Судалгааны ахлах микробиологи судлаач Чарлес Герба тайлбарлахдаа, ихэнхи гутлын ул болон гадаргаас олдсон колиформ /гэдэсний савханцар/ нь нийтийн бие засах газар болон гадаах амьтдын шээс ялгадасаар бохирдсон орчноос үүдэлтэй гэнэ. Мөн гутланд наалдсан бактери хэдий хол зам туулсан ч арилахгүй гэдгийг судалгаа харуулж байна гэв. 

Гуталтай гэртээ ороход гутлан дахь бактери цэвэр шаланд халдварлах 90-99 хувийн боломжтой байдаг. Хэрвээ энэ мэдээлэл таныг сэрэмжлүүлэхэд нэмэргүй бол нийтийн бие засах газрын шалны 2.5 сантиметр квадратад хоёр сая орчим бактери байдаг гээд төсөөл дөө. Харин бие засах суултуурт дунджаар 2.5 сантиметр квадратад 50 орчим бактери байдаг гэж тогтоожээ.

Аризона их сургуулийн микробиологич, профессор Кэлли Рейнолдс хэлэхдээ “Бид шувууны сангас, нохойн жогорхой болон нийтийн бие засах газрын шалан дээр алхахад л гэдэсний савханцарын эх үүсвэр нянг тээдэг. 

Гудамжинд урсаж байгаа борооны усыг бодоод үз. Борооны усанд бензин болон химийн бодисууд ч хамт урсаж байх магадлалтай. Энэ нь таны гутланд наалдсанаар таны гэрийн шалыг бохирдуулах болно” гэв. 

Химийн болон аливаа төрлийн хорт бодисууд өвчин үүсгэдэг. Энэ нь хүмүүст гэртээ орохоос өмнө гутлаа тайлахыг ятгаж дийлэхгүй бол гутлаа аль болох ариутгагч бодисоор заавал цэвэрлэх хэрэгтэй. Угаалгын машинд гутлаа угаах нь бактерын 90 хувийг устгаж чадна.

Мөн шал болон хивсийг зориулалтын ариутгагчаар цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн сайн арга бол мэдээж гутлаа тайлж гэртээ орох юм.

Эх сурвалж: team-yellow.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (59.153.114.145) 2017-07-22 21:37
      • 0
      • 0

      Tiim uchiraas, ylgadasaa end tendgui hayh,niitiin teeveriin suudal deer ch gesen bohir zavaan nohodiig suulgamaargui l baih yum daa.Aild orohdoo ch bolgoomjtoi, nutsgen shalan deer ni gutaltaigaa gishgui baij bolno shuu dee.

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.249) 2016-05-10 19:15
      • 0
      • 0

      Kkk ugaasaa gutalaa tailaad l oriishd

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.45) 2016-03-01 09:36
      • 0
      • 0

      маш хэрэгтэй мэдээлэл байна. баярлалаа

      Хариулах

    • Tsegii

      (5.46.239.4) 2016-01-26 18:00
      • 0
      • 1

      Heregtei medeelel bna thanks

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-01-26 11:39
      • 0
      • 5

      Нөгөө гоё Америк энэ тэрд нь ийм байгаа юм чинь Монголд бол бид нарын өвчлөх эрсдэл 300 дахин нэмэгдэх биз. Хаашаа л харна нус цэрээ хаясан, шээсэн баасан хүмүүс. Зун бол гэр хорооллынхны жорлонгийн бохир дундуур л туучна шүү дээ.

      Хариулах

    • t ara

      (66.181.160.52) 2017-07-25 00:13
      • 0
      • 0

      Heleed yu geh ve

      Хариулах