Хоолны дараах 6 “болохгүй”, 3 “болно”

Twitter Print
2017 оны 09-р сар 07-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Хүн өдөр бүр тодорхой зүйлүүдийг хийж хэвшсэн байдаг. Гэтэл зарим зуршил маань буруу, бүр өвчин эмгэгийн эх үүсвэр болох нь цөөнгүй. Ялангуяа хоолны дараа хийж болох ба болохгүй зүйл гэж байх аж. Анхаарлаа хандуулна уу.

Эхлээд хоол идсэний дараа хийж болохгүй зүйлсийн талаар өгүүлье.

1.Зугаалах

Хоолны дараа явган явбал ходоодны шүүс ялгарч, хоол сайн шингэнэ гэж олон хүн боддог. Үнэндээ эсрэгээр аж. Ходоод дүүрэн алхах нь улаан хоолойн сөөргөөт үрэвслийн шалтгаан болж болзошгүй гэнэ. Мөн хоолны шингэлтэнд муугаар нөлөөлдөг. Иймээс хоол идсэнээс хойш дор хаяж 30 минут болсны дараа алхах хэрэгтэй.

2.Жимс идэх

Жимсийг десерт болгож голдуу хоолны дараа иддэг. Гэвч энэ нь ялангуяа шийгуа, алим, усан үзэм идэхэд хамгийн тохиромжгүй үе юм байна. Бараг бүх жимс “сахараас” тогтдог учир хялбархан шингэдэг. Гэхдээ яг хоолны дараа идсэн жимс хоолтой цуг ходоодонд “гацна”. Иймээс хоол идсэнээс хойш ядаж цагийн дараа жимс зооглоорой.

3.Цай уух

Цайнд агуулагддаг төмрийн хэмжээ нь хоолноос авсан шим тэжээлийг устгадаг учраас хоол идсэнээс хойш дор хаяж нэг цагийн дараа цай уух нь хамгийн зөв юм.

4.Унтах

Энэ бол туйлын буруу зуршил. Учир нь хоол боловсруулах шүүсний нэг хэсэг ходоодноос улаан хоолой руу тань буцан урсах болно. Үүний улмаас ам гашуу оргих, чээж хорсох байдал гардаг. Хоол идсэнээс хойш 2 цагийн дараа унтахад аюулгүй.

5.Усанд орох

Усанд ороход биеийн температур дээшилдэг. Үүнийг хэвийн байдалд оруулахын тулд бие организм маань арьсны гадаргуу руу их хэмжээний цусыг шахаж өгдөг. Ингэснээр хоол боловсруулах процесст ашиглагдах ёстой байсан цус, эрчим хүч өөр зүйлд зарцуулагдаж доголдол үүсдэг байна. Хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дараа усанд орж болно.

6.Тамхи татах

Тамхи татдаг хэн боловч хоолны дараа нэг сороод авахаас буцдаггүй. Ер нь тамхи олон талын хортой ч, тухайн тохиолдолд гэдэс цочролын хам шинж гүнзгийрч, улмаар ходоодны шарх үүсгэж болзошгүй. Хоол боловсруулах процессын төгсгөлийн шатанд чухал үүрэг гүйцэтгэх бүдүүн гэдсэнд ч тамхи муугаар нөлөөлдөг.

1.Бүлээн ус уух

Хоол идсэний дараахан түүнийг боловсруулахын тулд ходоодонд цус, энерги, дулаан хэрэгтэй болно. Иймээс энэ үед эрч хүчээ өөр зүйлд зарцуулах хэрэггүй. Хүйтэн хоол, мөхөөлдөс, хүйтэн ус зэргээс зайлсхийх хэрэгтэй. Харин бүлээн ус маш ашигтай, зөв сонголт байх болно.

2.Халуун дотно яриа өрнүүлэх

Бие организм дахь цусны эргэлтийн хурдыг хэвийн хадгалахын тулд (ингэснээр хоол боловсруулах процесст саад болохгүй) биеийн болон сэтгэл санааны идэвхтэй үйл ажиллагаанаас түр татгалзах хэрэгтэй. Нартай дулаан газар суугаад, гэр бүл найз нөхөдтэйгөө дотно яриа өрнүүлэх нь хамгийн шалгарсан арга. Харин ямар ч маргаан, “учраа ололцох юм” байж болохгүй шүү.

3.Чөлөөтэй хувцас өмсөх, бүсээ тайлах, амрах

Ходоод гэдэс, улаан хоолойн сөргөөт үрэвсэл өвчнөөс сэргийлэхийн тулд бариу хувцас, чанга бүс зэрэг ходоод гэдсийг “дарамталсан” хувцаснаас ангижрах хэрэгтэй. Хоол идэхийн өмнөх ба дараах хэсэг хугацааг чөлөөтэй сул хувцастай өнгөрөөгөөрэй. Ядаж бүсээ суллах хэрэгтэй шүү.

www.viva.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.