М.Хүдэрбаатар хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдлоо

Twitter Print
2016 оны 01-р сар 25-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар М.Хүдэрбаатарыг зөвлөхөөр томиллоо. Ингэснээр М.Хүдэрбаатар нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон, ажиллаж байгаа анхны хүн болж байна.

Тэрбээр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын зөвлөхөөр сонгогдлоо. Шинэчлэлийн Засгийн газрын Нийгмийн бодлогын зөвлөхөөр 2012-2014 онд ажилласан. Энэ хугацаандаа өв соёлоо дэлгэрүүлэх “Адуучин” тэмцээнийг санаачилж, үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулж, аймаг бүрт бүсийн оношлогооны төв барих, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бууруулах чиглэл гээд олон ажилд оролцсон туршлагатай зөвлөх юм.

М.Хүдэрбаатар нь 2007 онд “Токио Метрополитан” их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 2010 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар, 2012 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Мөн 2014 онд Австрали Грифитийн их сургуульд Хяналт, мониторингийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.