Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 01-р сар 25-нд 08:44 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр ямар ч ажил хэрэгт тууштай, тэвчээртэй ханд. Шинэ хоолны жор туршиж үзэх нь сонирхолтой байх бөгөөд энэ нь хэзээ нэгэн цагт танайд чухал зочин ирэхэд хэрэг болох боломжийн санаа байх болно. Гэр орны ажилдаа анхаарал тавь. Мартагдсан найз нөхөд хамаатнуудаа эргэ. Зарим хүмүүс архинаас хамааралтай болох магадлал өндөр байна. Долоо хоногийн дундуур ажлын үр дүнгээ тооцох, туулсан замаа эргэн харна. Хичээл зүтгэлтэй уйгагүй энэ ордныхон үр шимээ хүртэх болно. Ердийн ажлаа гүйцэтгэхэд ихээхэн хүчин чармайлт, шинэлэг санаа шийдэл шаардагдана. Долоо хоногийн сүүлээр шинэ ажил эхлэх, дээд шатны байгууллагуудад хандах, шүүхэд зарга мэдүүлэхэд өлзийтэй. Сэтгэл татам сайхан санал танд ашиг орлого сэтгэл ханамж авч ирнэ. Бүгдийг нарийвчлан нягтал. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй хэмээн од эрхэс сануулж байна.

Үхэр

Долоо хоногийн эхээр оюун санааны эрэл хайгуул, гүн ухааны эргэцүүлэл, уран бүтээл хийхэд тааламжтай. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Амьдралын томоохон өөрчлөлтөд бэлэн бай. Боломжийг бүү алд, хүсч байсан бүхнээ биелүүл. Удахгүй таны бодож байсан бүхэн биеллээ олно. Долоо хоногийн дундуур шинэхэн хайртыгаа болзоонд урих эсвэл хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд таатай байна. Хэт үрэлгэн байхаас зайлсхий. Долоо хоногийн сүүлээр элдвийн зөн совин, учрал тохиолдолд анхаарлаа хандуулж, түүнд нягт нямбай, гүнзгий дүн шинжилгээ хий. Бусдын шүүмжлэлд бүү эмзэглэ. Биеэ барьж тэвчээртэй байхыг хичээ. Та сэтгэлийн амар амгалангаа эргүүлэн олж авах болно.

Ихэр

Долоо хоногийн эхээр аливаа нэгэн зүйлс хувьсан өөрчлөгддөгийг сана. Аливаа ажил хэргийг зориг гарган шийдэмгийгээр барьж аван эхлүүлбээс амжилт олох магадлал маш өндөр байна. Амьдралын илүүдэл энерги нь ажил мэргэжлийн болон найз нөхдийн харилцаанд, бүр цаашлаад таны цаашдын хувь заяанд сөргөөр нөлөөлнө. Долоо хоногийн дундуур ямар ч харилцаанд орсон сөрөг үр дагаврыг дагуулах магадлал маш өндөр байна. Ажил мэргэжлийн хүрээнд олсон дадлага туршлагадаа тулгуурлан эрүүл ухаанаар шаргуу ажиллах хэрэг гарна.Бизнесменүүд хөрөнгө оруулалтын талаар уулзалт зохион байгуулахад таатай байна. Хэрвээ таны шинэ санаа, төлөвлөгөө тань эрсдэл дагуулсан салбарт явагдах бол аюултай үр дагаварт хүрч мэднэ. Долоо хоногийн сүүлээр ахуйн шинжтэй болон гэр оронтой холбоотой асуудлууд гарч ирж, түүнийг шийдэхэд таарч тохирсоң, шуурхай арга хэмжээ авахыг шаардах нь тодорхой. Өөрийн санааг бусдад тулган шаардахгүйгээр тэдэнтэй харилцан тохиролцоход таатайг одод зөвлөж байна.

Мэлхий

Долоо хоногийн эхээр нэгэн зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд маш тэвчээртэй байх хэрэгтэй бөгөөд чухал зүйлүүдийг орхигдуулахаас сэргийл. Аливаа зүйлийг гадна талаас нь бүү дүгнэ. Өөрийн ярьж байгаа зүйлдээ эзэн болж, юуны талаар ярьж байгаагаа сайтар ойлгохгүй бол олон хүмүүсийн өмнө эвгүй байдалд орох болно. Долоо хоногийн дундуур мөнгө олох бодол таныг бүрэн эзэмдэх бөгөөд удаан хугацаанд төлөвлөж байсан ажил бүтэх тийшээ хандана.Та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно. Идэвхтэй биеийн хөдөлгөөн таныг ажлын ачааллаас гаргаж, тааламжгүй хүмүүстэй харьцахад сайн нөлөө үзүүлнэ. Долоо хоногийн сүүлээр бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ таны хайртай хүн таны үзэл бодлыг хүндэтгэхгүй сонсохыг хүсэхгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Та өөрт тохирох хүнээ заавал олох болно.

Арслан

Долоо хоногийн эхээр томоохон эд зүйл, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад ээлтэй. Орчин тойрондоо болж буй өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглахыг од эрхэс зөвлөж байна. Та нарын зарим нь харилцааныхаа талаарх бодит байдалтай нүүр тулж урт хугацааны амлалт өгөх үү эсвэл салах уу гэдгээ шийдэх хэрэгтэй ч байж болох юм. Олон нийтийн харилцааны арга хэмжээ ба үйл явдлууд түвэггүй болж өнгөрнө. Долоо хоногийн дундуур гэр бүлийнхээ өмнө заавал хийх зүйлс, өөрийн үүрэг хариуцлага зарим нэг байдлаар гарч ирэх ба өөрийнхөө үндсэн хэрэгцээг тодорхойлох шаардлага тулгарна. Долоо хоногийн сүүлээр хүч өгөх нэгэнтэй өөрийн зорилго болон сонирхлыг хуваалцан нэгдвэл өөрийгөө идэвхжүүлэхэд амархан болно. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бай.

Охин

Долоо хоногийн эхээр томоохон эд зүйл, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад ээлтэй. Орчин тойрондоо болж буй өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглахыг од эрхэс зөвлөж байна. Та нарын зарим нь харилцааныхаа талаарх бодит байдалтай нүүр тулж урт хугацааны амлалт өгөх үү эсвэл салах уу гэдгээ шийдэх хэрэгтэй ч байж болох юм. Олон нийтийн харилцааны арга хэмжээ ба үйл явдлууд түвэггүй болж өнгөрнө. Долоо хоногийн дундуур гэр бүлийнхээ өмнө заавал хийх зүйлс, өөрийн үүрэг хариуцлага зарим нэг байдлаар гарч ирэх ба өөрийнхөө үндсэн хэрэгцээг тодорхойлох шаардлага тулгарна. Долоо хоногийн сүүлээр хүч өгөх нэгэнтэй өөрийн зорилго болон сонирхлыг хуваалцан нэгдвэл өөрийгөө идэвхжүүлэхэд амархан болно. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бай.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр төлөвлөсөн ажлаа өөрчлөхөд хүргэхүйц гэнэтийн мэдээ сонсох, санаандгүй учрал тохиолдох болно. Түншүүд танаас урваж болзошгүй. Зөвхөн өөрийн асуудал, азгүйдлийг анхаарах гээд хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэй үл ойлголцох байдал үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур бизнесээ цэцэглүүлэхийн тулд хатуужилтай, буулт хийх чадвартай, уян хатан, төвийг сахисан байр суурь баримтла. Эрсдэлтэй алхам хийж амжилт олж магадгүй. Хууран мэхлэгдэх, хорхой татам зүйлсээс болгоомжил. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг хамтрагчтайгаа үл ойлголцох байдал үүсгэх, аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандах нь таны ажилд саад болно. Гэр бүлийн хамгийн жижиг асуудлуудыг ч шийдэж чадахгүй бололтой. Ажил хийх арга чадвар дутагдаж магадгүй.

Хилэнц

Долоо хоногийн эхээр шалтгаангүй гомдолтой болж таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүстэй харьцаагаа муутгана. Болгоомжтой хянуур байдал нь энэ ордныхны нэг өвөрмөц шинж юм. Та амьдралаа өөрчлөхийн тулд хамтын зорилгоо хэрэгжүүлж эхлэх цаг нь болжээ. Долоо хоногийн дундуур та хэт их өөртөө бардаж болохгүй. Хуучин нөхөрлөл түншийн ба гэр бүлийн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд та багагүй хүчин чармайлт зарцуулна. Долоо хоногийн сүүлээр таны зорилгыг дэмжиж хэлсэн бусдын хэлсэн ямар ч саналыг тоолгүй орхиж үл болно. Эргэн тойрныхон нь түүнээс тодорхой үйл ажиллагаа шаардаж байна. Хэт тансаг байдал таныг сэтгэл санааны таагүй байдалд оруулна. Бусадтай цаг заваа өнгөрүүлэн өөрийн зорилго, зорилтуудыг таатай хуваалцах нь харилцан ойлголцол, урам зоригийг нэмэгдүүлнэ.

Нум

Долоо хоногийн эхээр аялал зугаалгаар явах боломж тохиолдоно. Үүрэг хариуцлага нэмэгдэж, хүмүүс зогсоо зайгүй заавар зөвлөгөө өгч, бичиг цаасны ажил овоорч, тасралтгүй утас хангинах зэргээс болж танд нэг дор олон ажил амжуулах шаардлага гарна. Долоо хоногийн дундуур өөрийн бодол мэдрэмжээ нууцлах хэрэгтэй бөгөөд буруу үед буруу үг хэлж, нууцаа алдахаас сэрэмжил. Таны танилын хүрээ өргөжих болно. Мөн энэ таны амьдралд ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг бодолц. Гэр орноо цэвэрлэж, эмх цэгцтэй байлга. Долоо хоногийн сүүлээр таны олж авч чадах зүйл хязгааргүй бөгөөд таны амьдрал шинэ боломжуудаар дүүрэн байдаг гэдгийг мартах хэрэггүй. Өөртөө анхаарал тавихаас илүү бусдад туслах нь илүү таатай байдгийг сана.

Матар

Долоо хоногийн эхээр та олон янзын, олон төрлийн гэнэтийн явдлуудтай учрах болно. Албаны томилолтоор нэг тийшээ явах бөгөөд зорьсон ажил сэтгэлчлэн бүтнэ. Сайхан хайр олдвол түүнийг алдаж болохгүй. Долоо хоногийн дундуур өөрийгөө илтэд хүндлэхгүй байх харьцаанаас болгоомжилж хэт их цэцэрхэж, мэдэхгүй зүйлийг мэддэг болж ярин бусдын элэг доог болохоос сэрэмжил. Хэрвээ хэн нэгэн тантай үл ойлгогдох шалтгаанаар уурлаж харьцвал үүний хариу болгож адилхан уурлаж болохгүйг анхаар. Долоо хоногийн сүүлээр сөрөг сэтгэл хөдлөлийг барьж байхыг сануулж байна. Ирэх долоо хоногт ажил дээр таныг маш их олон асуудлууд хүлээж байгаа тул ажлын идэвхитэй долоо хоногт өөрийгөө бэлдээрэй.

Хумх

Долоо хоногийн эхээр мэргэжлийн ажлын хүндрэл, албаны санал зөрөлдөөнийг үл тоон, ажлаа бүү соль. Өөрийн зан авирдаа анхаарч улмаар та тэс ондоо хүн мэт болно. Хайрттайгаа муудалцсан тань бодит байдлаас ч дор харагдаж мэдэх тул одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг таниас хүсье. Долоо хоногийн дундуур хөрөнгө мөнгө дутагдал байгаа бол бүү гутар. Ойрын ирээдүйд орлогын шинэ эх үүсвэртэй болно. Ямар нэг авьяасаараа урлагийн бүлэгт хамрагдахыг хичээ. Сайн дурын уран сайханч эсвэл цагийн ажил хийсэн ч болно. Томоохон ажлыг дуусгахын тулд алхам бүрээ нарийн төлөвлөх хэрэгтэй бөгөөд хийсэн ажлаа ахин дахин хийхгүйгээр сайн хий. Долоо хоногийн сүүлээр шинэ бизнес эхлүүлэх юм уу санхүүгийн тусламж хүсэхэд хамгийн тохиромжтой үеэс гадна хэт их шунаг хүсэл орлого ашгийг тань сүүдэрлэж магадгүй байна.

Загас

Долоо хоногийн эхээр таны ажилсаг ба хариуцлагатай чанарыг зөвхөн хамт ажиллагсад тань бус удирдлага чинь мэддэг гэдэгт итгэж өөртөө дүгнэлт өгөх хэрэгтэй. Ямар нэгэн сугалааны тасалбар худалдан авч эсвэл тэмцээнд оролцоод үзээрэй. Их ажлын хажуугаар амрах цаг заавал гарга. Удаан хугацааны аялал болон аяллын төлөвлөгөө зохиохдоо гарч болох эрсдэлийг тооцон сайн төлөвлөх хэрэгтэйг анхаараарай. Долоо хоногийн дундуур та бусдад сайн дураараа туслах эсвэл хамтран ажиллагчдын үүднээс туслахын аль нь ч байсан хүмүүст хэрэгтэй цагт нь тусалснаар та сэтгэл ханамжийг мэдрэх болно. Долоо хоногийн сүүлээр хүнд хэцүү ажлуудыг чанартай түргэн гүйцэтгэх чадвар тань өө сэв эрэмтгий дарга ба хамаатнуудын нүүрэн дээр таны нэр хүндийг өсгөх болно. Хайрттайгаа эелдэг, найрсаг, дотно харьцаж байхыг зөвлөе.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.