Таныг тохирохгүй ажилд байгааг илтгэх 10 шинж

Twitter Print
2017 оны 08-р сар 07-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ чи буруу газар, буруу цагтаа байгаа юм шиг мэдрэмж төрвөл түүнийг хэрхэвч үл тоож болохгүй. Харин ч түүнийг нухацтай үнэлэн цэгнэх хэрэгтэй.

Чи нэг дэх өдрийн өглөөг нэг л дурамжхан эхлүүлдэг. Өдрийн турш цаг руугаа байн байн хардаг. “Ээ бурхан минь 5 цаг” гэж өөрийн эрхгүй уулга алддаг. Энэ хандлага чамайг хэвийн ажиллаж байгааг тодорхойлох уу эсвэл чи үнэхээр тохирохгүй ажилд байна уу?

Гэхдээ чи ганцаараа биш ээ! Кояа (Koya) удирдлагын байгууллагын гүйцэтгэх захирал Молли Брэннон (Moly Brennon) хэлэхдээ “Бидний ихэнх нь карьерынхаа туршид дор хаяж нэг удаа өөрт үл тохирох буруу ажил хийж үздэг” гэжээ. Нэгэнт чи өдрийн бүхий л сэрүүн цагаа ажил дээрээ өнгөрөөдгөөс хойш өөрийнхөө сонирхолтой, дуртай ажлаа хийсэн нь дээр биш гэж үү?” гэсэн байдаг.

Тэгвэл энд чамайг буруу ажил хийж байгааг илэрхийлэх 10 шинжийг бичсэн байна. Үүнд:

1.Чи компанийхаа юу хийдэгт итгэл үнэмшилтэй хандахаа больсон

2.Чиний ажил чиний авьяас чадварыг ашигладаггүй

3.Чи компанийхаа зорилгыг ойлгохоо больсон

4.Чи ямар ч дэвшил мэдэрдэггүй, өөрийгөө хөгжүүлэх шинэ зүйлст суралцдаггүй

5.Чи ажилдаа амжилт гаргасан ч түүнээсээ баяр баясал мэдэрдэггүй

6.Чиний ажил үнэ цэнэтэй санагддаггүй

7.Өсөж дэвших боломж маш бага гэдгийг чи анзаардаг

8.Шинэ ажилтан чамаас юу хийдгийг асуухад чи хариулахад дургүй байдаг

9.Чи даргаа хүндлэхээ больсон

10.Чи илүү боломж олгох шинэ ажилд орох нууцхан хүсэлтэй болсон

Тэгэхээр одоо яах ёстой вэ?

Түр хойшоо суугаад өөрийн нөхцөл байдлаа үнэл

Заримдаа бид хэдхэн уйтгартай өдрийг ажил дээрээ өнгөрүүлэх эсвэл даргатайгаа тааруухан харилцаатай байхдаа хурдхан л ажлаа сольё гээд л шийдвэр гаргачихдаг. Хэрвээ ийм бодлууд толгойд чинь орж ирвэл эхлээд өөртөө яг юу болоод байгааг бодох жаахан цаг өгөөрэй.

Эхлээд чиний мөрөөдлийн ажлынхаа талаар доошоо цувуулж бичээд дараа нь өөрийнхөө одоогийн ажлын нөхцөл байдалтайгаа жишиж үз. Тэгээд чиний сэтгэл ханамжгүй байдал зөвхөн нэг л асуудлаас үүдэлтэй байна уу эсвэл удаан хугацааны туршид хуримтлагдсан олон хүчин зүйлээс хамааралтай байна уу гэдгийг олж тогтоо.

Энэ бол өөрийгөө шинжиж байгаа нэг арга. Бреннон хэлэхдээ “Эхлээд өөрийнхөө яагаад ажил хийж байгаа хэрэгцээг тодорхойлох нь чухал. Бидний ихэнх нь өөрийгөө болон гэр бүлээ тэжээх гэж ажил хийдэг. Гэхдээ ажил заавал бидний сэтгэл ханамжийн эх үүсвэр байх албагүй. Хэрвээ чи ажлаасаа сэтгэл ханамж авч чаддаггүй бол өөрийн амьдралын бусад хэсгээс аз жаргал авч тэнцвэржүүлж болох эсэхээ нягталж үз” гэжээ.

Байгаа газраасаа өөрчлөлтийг хай

Заримдаа компани муудаа биш чиний ажлын хариуцлага буруу байснаас сэтгэл ханамжгүй байдал үүсдэг. Бреннон зөвлөхдөө сайн дураар компанийхаа шинэ төсөл, даалгаврын багт ажиллах эсвэл өөрөө шинэ даалгавар авч бие даан гүйцэтгэж үзэх хэрэгтэй. Энэ нь магадгүй чамд яг ямар ажил хэрэгтэй байгааг олоход тусалж болно. Би маш олон өөрт нь шинэ ажил хэрэгтэй гэж боддог албан хаагчидтай уулзаж байсан бөгөөд харин тэд өөрийн одоо байгаа ажлын даалгавар солигдож, илүү сонирхолтой болоход тэд ч бас дагаад ажилдаа сэтгэл хангалуун болж байгааг анзаарсан билээ.

Судалгаанаас үзэхэд ихэнх компаниуд ахлах менежерүүдийг сонгохдоо ажлын туршлагатай, өөрийн ажил мэргэжлийн талаар итгэл үнэмшилтэй, мэдлэг мэдээлэлтэй, онцлогийг сайн мэддэг хүмүүсийг авах хандлагатай байдаг. Тиймээс хэрвээ чи ажлаас гарахаар шийдсэн бол яаралгүйгээр энэ талаараа ахлах менежертэйгээ ярилцаж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Тэгэхээр тодорхой шийдэлд хүрч шийдвэр гаргатлаа даргаа халагдана гэж айлгах эсвэл ажил ямар онцгүй байгаа талаар гомдоллох хэрэггүй. Харин түүний оронд чиний ажлын яг аль хэсэг нь чамд тохирохгүй, чамайг хөгжихөд садаа болж байгааг тодорхойлж мөн үүнийг хэрхэн шийдвэрлэж дээшлүүлж болох талаар санаа бодлоо хуваалцах талаар даргатайгаа ярилцахад бэлэн байгаарай.

Өөрийн хувь заяагаа өөрөө л удирд

Хэрвээ чи энэ бүхний дараа бас л буруу газраа байгаа юм шиг санагдвал, одоо хөдлөх цаг нь болжээ найз минь. Гэхдээ огцом хөдөлж болохгүй. Эхлээд чиний хүсэж байгаа дараагийн ажил чинь юу байхыг тодорхойлоход цаг гарга. Тэгээд хайж эхэлнэ дээ!

Эцэст нь чиний карьерын амжилтыг чамаас өөр хэн ч бий болгож чадахгүй. Хэдийгээр чи орхиж байгаа ч гэсэн энэ ажил чинь чамайг дараагийн шатруу аваачих боломж байсан хэмээн харах хэрэгтэй. Мөн хамтран ажиллаж байсан баг, төсөл даалгавраа нэг мөсөн сайн гүйцээгээд, эерэг сэтгэгдэл үлдээгээд гараарай. Хэдийгээр энэ ажил чамд төгс биш байсан ч гэлээ чи эргээд харахад хийсэн зүйлээрээ, өөрөөрөө бахархах болно.

Эх сурвалж: http://career-intelligence.com/

Г.Төгөлдөр, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.