Тайландад болж буй талбайн теннисний тэмцээнд Т.Дариа түрүүлжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 24-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Тайландад болж буй талбайн теннисний 14 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний охидын ганцаарчилсан төрөлд Т.Дариа түрүүлсэн байна. Тэрээр өчигдөр болсон аваргын төлөөх тоглолтод Малайзын Э.Вэнийг 6:4, 6:2-өөр хожсон байна.

Монголын талбайн теннисний түүхэн дэх анхны Азийн аварга болсон Т.Дариа гэр бүлийнхээ хамт Канад улсад амьдардаг бөгөөд энэ тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцжээ. Тус тэмцээнд 18 орны 76 тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд хурд хүчээ сорьж байгаагаас манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин өрсөлдөж буй юм. Тус тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.

Ж.Марал

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.