Хятадын эдийн засаг хямралд орвол дэлхий даяар хятадын цагаачид тархаж болзошгүй

Twitter Print
2016 оны 01-р сар 24-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Хятадын эдийн засаг тааруу байна гэх мэдээ сүүлийн үед тасрахаа болилоо. Хятад хэмээх энэ том айл тогтвортойхон л байгаасай билээ. Эдийн засгийн айхтар хямралд орчихгүй бол тийм ч амархан задралд орчихгүй байх аа. Яахав Уйгур гэх мэт үндэсний цөөнхийн асуудал байгаа ч коммунист намын хатуу хяналт тэднийг зохицуулж дөнгөх байх.

Хятадын эдийн засаг хямрах эсэх нь Барууны ертөнцтэй үүсгэх хамтын ажиллагаанаас бүх зүйл шалтгаална. Одоогийн байдлаар Хятад ба АНУ-ын харилцаа тийм ч сайн биш байна.

Англи тэргүүтэй бусад орнуудтай харилцаа сайн байгаа. Африк, Ойрх Дорнодын орнуудтай ч бас сайн харилцаатай.

Хэрвээ Хятадын эдийн засаг хямралд орвол 1.3 тэрбум хүн амтай энэ улсад хөдөө тосгоны ядуу давхаргын дунд өлсгөлөнгийн аюул нүүрлэж болзошгүй. Тэгвэл Ойрх Дорнодоос Европ руу цагаачид урссан шиг дэлхий даяар хятадын цагаачид тархаж болзошгүй.

Хятадын тариалангийн зориулалттай газар нь жилээс жилд багассаар байгаа. Нийт тариалангийн зориулалттай газар нь дэлхийн тариалангийн талбайн ердөө 8 хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлдэг хөдөөний жижиг суурингийн хүн ам одоо ч гэсэн хэцүүхэн амьдралтай.

Ерөнхийдөө орчин үеийн Хятад улсыг АНУ дэмжиж босгосон гэж болно. 1949 онд тусгаар тогтнолоо зарласан энэ улс 1960-аад оныг хүртэл Зөвлөлт лагерьт хамаарч байснаа 1978 оноос АНУ, Японы дэмжлэгтэйгээр капиталист эдийн засгийн замаар орсон юм.

1960-аад оноос хүйтэн дайны хагарал ширүүсч Зөвлөлт, АНУ-ын харилцаа эрс муудаж эхлэхэд АНУ-ын зүгээс Зөвлөлтийг ганцаардуулж хүчийг нь сулруулах зорилгоор Хятадтай сайн харилцаа тогтоож Дэн Сяо Пинийг дэмжин орчин цагийн Хятадын хөгжлийг эхлүүлсэн түүхтэй. Үүнд АНУ-ын холбоотон Япон улс онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн.

Гэхдээ, Хятадын үсрэнгүй хөгжлийн амжилт зөвхөн улстөрийн тийм шалтгаанаас улбаатай гэж хэлэхийг хүссэнгүй. Улстөрийн тийм таатай нөхцөл үүссэн нь гол хүчин зүйл болсон бөгөөд түүний дээр Хятадын удирдах давхаргын хичээл зүтгэл нэмэгдэж байж өнөөгийн хүчирхэг эдийн засаг бий болсон нь ойлгомжтой. Мэдээж алдаа, оноо өчнөөнөөрөө бий байх. Юутай ч, цэргийн хүч, эдийн засгийн хүч гээд бүх талаараа өнөөдөр дэлхийн хоёрдогч том гүрэн болж чаджээ.

 Б.Буянцогтоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.