Котошёогику юу, Хакүхо юу

2016 оны 01-р сар 23-нд 17:17 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн 2016 оны анхны тэмцээн болох Хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө.

Өнөөдөр тэргүүлэгч бөхчүүдийн дунд олон шилдэг барилдаан боллоо. Өчигдөр Котошёогикүг давсан Тоёоношима өнөөдөр Ёшиказетай барилдав. Уран барилдаанч бөхчүүдийн барилдаанд Тоёношима илүү сэтгэж угсраа мэх хийснийхээ ачаар түрүүлэх боломжоо хадгалсаар үлдлээ. 

Харин хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээсэн барилдаан Котошёогикү-Точиозан нарын хооронд өрнөв. Энэ сар эрчтэй барилдаж буй Котошёогикү өөрийн үндсэн барилдаан болох хүчтэй хурдтай босон золгох аргаараа өрсөлдөгчөө давлаа. Маргааш озеки Гойёдотой тэрээр шийдвэрлэх барилдаан хийх гэж байна.

Өнөөдөр 70 дахь Ёкозүна Харүмафүжи Какүрюүтай хүч үзэв. Хоёр аваргын барилдаан хурдан шийдэгдэж Какүрюү аварга бусгаж өрсөлдөгч бөхөө давлаа. Харумафүжи аварга түрүүлэх өрсөлдөөнөөс хасагдсан ба маргааш Хакүхо аваргатай хүч үзнэ. 

Өнөөдөр тэргүүлэгч бөхийн нэг болоод байсан ёкозүна Хакүхо-озеки Кисеносатоттой барилдалаа. Хакүхо аваргын сүүлийн хоёр өдрийн барилдаан нэг болж өгөхгүй байгаа бөгөөд энэ удаад ч Кисеносатогийн өөдөөс олигтой эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Маргааш Хакүхо-Харумафүжи нар барилдах ба Гойёдо Котошёогикү нарын барилдаанаас тэмцээний түрүү бөхийн нэр тодрох болоод байна.

Дээд зиндаанд Котошёогикү тэргүүлж, Хакүхо,Тоёоношима нар удаалж байгаа юм. Гол өрсөлдөөн эдгээр бөхчүүдийн хооронд өрнөнө.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.