Өнгөний аргаар хүүхдийн зан ааш, ирээдүйд хэн болохыг нь тодорхойлж болдог

Twitter Print
2017 оны 01-р сар 24-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Дээр үеэсээ хүн төрөлхтөн өнгийг аливаа зүйлээр төлөөлүүлэн бэлгэддэг байж. Эрдэмтэд “Өнгөний хүүхдүүд” хэмээх аргачлалыг боловсруулж уг өнгөний аргын тусламжтайгаар хүүхэд ямар өнгөөр зурж байгаагаас хамааран хүүхдийн зан ааш, амьдралд хандах хандлага, цаашлаад тухайн хүүхдийн гэр бүлийн уур амьсгал, хамгийн чухал нь хүүхэд ирээдүйд ямар хүн болж төлөвшихийг таамагладаг гэнэ.

Танай хүүхдийн зурж байгаа зурагт ямар өнгө илүү давамгайлж байгаагаас хамааран, өөрөөр хэлбэл хамгийн дуртай өнгөөр нь хүүхдийн бусдаас ялгарах онцгой зан чанарыг тодорхойлж болдог.

“Шар өнгөний хүүхдүүд”

Шар өнгөний тухайд бол оюун санааны өнгө гэгддэг ч өөрөөр бас аюулын дохио ч гэж үздэг. Ийм өнгийг сонгодог хүүхдүүд эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө, өөрөөр сэтгэдэг. Маш бүтээлч. Шар өнгийн хүүхдүүд мөрөөдөмтгий, зөгнөгч, үлгэрийн мэт, хошин шогийн мэдрэмжтэй байдаг. 

Тэд ихэвчлэн ганцаараа тоглох дуртай бөгөөд хийсвэр, оюун ухаан шаардсан тоглоом болох чулуу, навч мөчир, даавуу алчуур, шоо зэргээр тоглох дуртай, тиймдээ ч тэдний төсөөлөл, сэтгэн бодох чадвар улам тэлж, хөгжиж байдаг. Тэд өсөж томроод олон төрлийн юманд сонирхолтой болж голцуу хүний анхаарал татахуйц, сонирхолтой ажил эрхэлдэг. Ирээдүйдээ сайн сайхан амьдарна гэж үргэлж итгэж найддаг. Заримдаа тэднээс бодит байдалд нийцэхгүй, шийдвэр гаргахаас зайлхийдэг, хариуцлагагүй зан чанар илрэх нь бий.

“Улаан өнгөний хүүхдүүд”

Улаан өнгө бол цус, эрүүл мэнд, амьдрал, эрч хүч, хүч чадал, эрх дархыг илэрхийлдэг. Ийм өнгөний хүүхдүүд маш нээлттэй, илэн далангүй бөгөөд идэвхтэй байдаг. Улаан өнгөний хүүхэдтэй эцэг эхчүүдэд бэрхшээлтэй асуудлууд нилээд тулгардаг нь дамжиггүй. Учир нь тэд дэггүй, сахилгагүй, хөдөлгөөнтэй, тогтворгүй хүүхдүүд байдаг. Өсөж том болоод ажлын чадвар өндөртэй, амжилтанд хүрэх хүслээ тодорхойлсон, үр дүн нь сайн, магтаал сонсох хүмүүс болдог. Харин үүнээс үүдэн түрэмгий, хувиа хичээсэн, бардам буюу “эго”-той болох нь бий. Тэд юу юунаас илүүтэй өнөөдөрт хамаг анхаарлаа хандуулдаг. Сонирхуулахад хамгийн их амжилттай яваа улс төрчдийн ихэнх нь улаан, улаан-шар өнгөнд дуртай байдаг гэнэ.

“Хөх өнгөний хүүхдүүд”

Хөх өнгөний хүүхдүүд улаан өнгөний хүүхдүүдийн эсрэг зан чанартай. Хөх өнгөний хүүхдүүд нь тайван, тогтвортой, аливаа юмыг яаралгүйгээр нягт нямбай гүйцэд хийх дуртай байдаг. Мөн буйдан дээр таатайгаар ном уншиж суух, их зүйлийг бодож эргэцүүлэн, бүгдийг нарийн тооцож үздэг зантай. Тэд өөрийгөө зосиослож чадахаар тийм дотно нөхөрлөлийг илүүд үздэг.

"Нил ягаан өнгөний хүүхдүүд"

Нил ягаан өнгө нь шөнө, нууцлаг байдал, ид шид, танин мэдэхүйн төсөөлөл зэргийг илэрхийлж байдаг. Ийм хүүхдүүд дотоод ертөнцдөө сэтгэл хангалуун, баян амьдардаг төдийгүй мэдрэмжтэй, жүжиглэх чадвараараа ялгардаг. Тэднийг ховсдоход маш хялбар, учир нь юманд уруу татагдамхай байдаг. Хүнд сэтгэгдэл төрүүлэхийг хичээхийн зэрэгцээ өөрийгөө хөндлөнгөөс харж дүгнэх чадвартай. Тэд маш эмзэг тул юу юунаас илүүтэй тэдэнд дэмжлэг, урам зориг хайрлах нь чухал.

"Хөх-ногоон өнгөний хүүхдүүд"

Хөх ногоон өнгө нь ус, мөс, хүйтэн, гүн, бахархал, нэр алдар зэргийг илэрхийлнэ. Энэ өнгийг мэдрэлийн системийг тодорхойлогч үзүүлэлт ч гэж үздэг.

Уг өнгө нь мэдрэлд эерэг болон сөргөөр нөлөөлж болдог. Тиймээс танай хүүхэд аль болох хэтрүүлэн хэрэглүүлэхгүй байвал зохино. Ийм өнгийн хүүхдийн эрх чөлөөг дээд зэргээр хангах, мөн гаргасан санаачлагыг нь дэмжих, түүнд өгөх шийтгэлийг урам зориг, дэмжлэгээр орлуулан солих шаардлагатай. Түүнчлэн эцэг эхийн зүгээс түүнд тавих шаардлагаа багасгаж аль болох урмаар тэтгээрэй.

“Ногоон өнгөний хүүхдүүд”

Ногоон өнгийг сэтгэлзүйлчид хамгийн аюулгүй өнгөний нэг хэмээн үздэг. Ногоон өнгөний хүүхдүүд нь өөрийгөө “хаягдсан”-нд тооцдог бөгөөд түүнд эхийн хайр хамгаас чухал. Түүнийг ирээдүйд айдас дүүрэн, алдаж оносон, хэт хуучинсаг үзэл бодолтой нэгэн болгож өсгөхгүйн тулд одооноос өөрийнх нь хүсэл сонирхол, бүтээлч боловсролд нь онцгой анхаарах шаардлагатай. Ийм хүүхдүүдийг өмөөрч хамгаалах, итгэл хүлээлгэх нь нэн чухал юм.

“Улбар шар өнгөний хүүхдүүд”

Ийм өнгөний хүүхдүүд өдөөгдөмтгий зан чанартай. Гэхдээ энэ зан чанар нь зөв гарц гэсэн үг биш юм. Хүүхдүүд ямар ч шалтгаангүйгээр инээж, хашгиралдаж дэггүйтэж л байдаг. Хэрэв танай хүүхэд улбар шар нар, улбар шар тэнгэр, дээр нь улбар шар ээж зэргийг зурж байвал та анхаараарай.

Учир нь улбар шар өнгийг аюултай өнгө гэдэг. Ийм өнгө нь хүүхдэд тань таагүйгээр нөлөөлж, биеийг нь тавгүйтүүлдэг.

"Бор өнгөний хүүхдүүд"

Анхандаа бол бор өнгөнөөс сул тал ажиглагдахгүй мэт байдаг. Бор өнгийг бага хэмжээгээр хэрэглэх нь таатай бөгөөд ийм өнгөнд дурлагчид өөрийн гэсэн ертөнцийг бүтээх чадвартай, итгэл даахуйц, хаалттай зан чанартай бөгөөд энэ нь эргээд тухайн хүүхдийн аюулгүй байдлыг сахих үндэс болдог гэж үздэг. Гэтэл бор өнгөнд тав тухгүй байдлыг алдагдуулах хэд хэдэн шалтгаан байдаг ба энэ өнгөний цаана сул дорой эрүүл мэнд, гэр бүлийн зовлон зүдгүүр, оюун ухааны хомсдол зэрэг зүйлүүд нуугдаж байдаг.

"Хар өнгөний хүүхдүүд"

Хар өнгийг хүүхдүүдэд хамгийн их хорьдог бөгөөд энэ өнгө нь аюул заналыг илэрхийлж байдаг. Ийм өнгөөр хүүхдүүд зурах нь ховор хэдий ч хэрвээ танай хүүхэд хар өнгийг илүүд үздэг бол хүүхэд тань амьдралыг нь өөрчлөхүйц тийм ноцтой стресст орсныг илтгэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэр хүүхэд тань хар өнгөөр зураад л байвал сэтгэхүйд нь өөрчлөлт орж байгаагийн шинж юм.

"Саарал өнгөний хүүхдүүд"

Сэтгэлзүйн картанд саарал өнгө ч мөн харьяалагддаг ч хүүхдэд мөн л хориотой байдаг. Учир нь энэ өнгө нь нэгэн хэвийн уйтгартай амьдрал, уйтгар гуниг, ядуурал зэргийг илэрхийлдэг.

Ихэнх тохиолдолд ийм өнгөний хүүхдүүд дуу цөөнтэй, аймхай, хаалттай байдаг. Мөн хүүхэд өөрийгөө бусдаас тусгаарлан, зожгорсоор байдаг. Хэрвээ танай хүүхэд саарал өнгөнд дуртай эсвэл үгүй эсэхээ тодорхойлж чадахгүй байгаа бол тэр ядаргаанд орж байгаа шинж тэмдэг юм байна.

"Сувдан өнгөний хүүхдүүд"

Энэ өнгө нь нилээд түгээмэл өнгө юм. Хэрвээ насанд хүрсэн хүмүүст энэ өнгө таалагддаг бол дотроо ийм зан араншинтай “хүүхдий”-г агуулж байна гэсэн үг.

Цэнхэр өнгө нь эрх чөлөө, туйлбаргүй байдал, аливаа зүйлд хандах хандлагын өөрчлөлтийг илэрхийлдэг. Энэ өнгийг ихэвчлэн хөвгүүд сонгодог бөгөөд тэд өсөж томроод ихэвчлэн далайчин, нисгэгч болдог гэнэ.

Сарнайн ягаан өнгөнд охидууд илүүтэй дуртай байдаг. Ийм өнгөнд дурлагсад зөөлөн, сул дорой, бүрэг ичимтгий байдаг. Ийм хүүхдүүд гадна орчноос ихээхэн хамааралтай байдаг бөгөөд тэдэнд байнгын дэмжлэг хэрэгтэй. Хэрэв хөвгүүд энэ өнгөнд дуртай байвал маш хүчтэй зан чанартайн дохио юм.

Сараана цэцгийн өнгийг охидууд түгээмэл сонгон хэрэглэдэг. Энэ өнгө нь сул дорой байдал, зөөлөн зан чанар, ганцаардмал байдал, хайр халамжгүй байдлыг илэрхийлдэг. Энэ өнгөний хүүхдүүд цаг ямагт өөрийн гэсэн ертөнцдөө амьдардаг төдийгүй жүжиглэх авьяас чадвартай байдаг.

Эх сурвалж: www.mamochka.kz

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • гэрэлмаа

      (46.23.66.110) 2016-09-17 13:52
      • 0
      • 0

      Золзаяа чамд баярлалаа үргэлж сонирхолтой хэрэгтэй мэдээлэл оруулж байдагт

      Хариулах

    • гэрэлмаа

      (46.23.66.110) 2016-09-17 13:52
      • 0
      • 0

      Золзаяа чамд баярлалаа үргэлж сонирхолтой хэрэгтэй мэдээлэл оруулж байдагт

      Хариулах

    • гэрэлмаа

      (46.23.66.110) 2016-09-17 13:52
      • 0
      • 0

      Золзаяа чамд баярлалаа үргэлж сонирхолтой хэрэгтэй мэдээлэл оруулж байдагт

      Хариулах

    • гэрэлмаа

      (46.23.66.110) 2016-09-17 13:52
      • 0
      • 0

      Золзаяа чамд баярлалаа үргэлж сонирхолтой хэрэгтэй мэдээлэл оруулж байдагт

      Хариулах

    • sarnai

      (27.123.214.105) 2016-07-07 19:22
      • 0
      • 0

      unen ym boluu unen bol zugeer ym bna

      Хариулах

    • асуулт

      (182.160.35.131) 2016-03-13 14:02
      • 0
      • 0

      танай мэдээлэлийг чинь татаж болохгүй ямар хэцүү юм бээ?

      Хариулах