Ботоксоос хавьгүй илүү нүүрний йог

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Нүүрийг залуужуулж, үрчлээ арилгах 4 дасгалыг хийснээр та элдэв төрлийн гоо сайхны үйлчилгээнд орох шаардлагагүй юм.

1.Духны үрчлээ тэнийлгэх

Давуу тал: Духны хэсэгт даралт өгч булчинг суллаж тайвшруулснаар үрчлээнээс бүрэн сэргийлж чадна.

Хийх дараалал

-Хоёр гараа атгаад духаа шударна. Ингэхдээ зурагт үзүүлснээр дунд хурууны үеүдээр духны гол хэсэгт маш сайн дарж өгнө. 

-Духны голоос чамархай хэсэг руу чиглэлтэй атгасан гараараа аажуу шударч дарна.

-Уг дасгалыг хийхдээ нэг дор 4 удаа хийнэ.

2.Хүзүүний арьс чангалах

Давуу тал: Арьс унжих, давхар эрүү үүсэхээс сэргийлж, эрүүний шугам болон хүзүүний арьсыг чангалж өргөдөг.

Хийх дараалал

-Уруулаа цорвойлгосон чигтээ нэг тал руугаа толгойгоо хүчтэй эргүүлнэ. Энэ үед хүзүүнд өөрчлөлт мэдрэгдэх ёстой.

-Толгойгоо анхны байрлалдаа оруулан дахин нөгөө тийшээ 45 хэмийн налуутайгаар эргүүлнэ. Нэг байрлалдаа 3 секунд орчим бариад дахин үйлдлээ давтана.

3.Нүүрний арьс чангалах

Давуу тал: Хамар болон уруул дагасан үрчлээ /инээмсэглэлийн зурвас ч гэж нэрлэдэг/ арилгаж, хацар болон нүдний эргэн тойрмын арьсыг чангалдаг.

Хийх дараалал

-Хоёр алгаа чамархай дээрээ тавиад дээш өргөж татах хөдөлгөөн хийнэ.

-Ингэхдээ амаараа “о” үсгийг дүрслэн нүүрний арьсыг өргөж татна.

-Энэ байрлалдаа 5 секунд болоод дахин 2 удаа давтана.

4.Зовхины арьс чангалах

Давуу тал: Инээмсэглэлийн зурвасыг бүдгэрүүлж, нүд орчмын арьс болон зовхийг чангалдаг.

Хийх дараалал

-Цэх зогсоод нэг гараа дээш өргөн, хурууныхаа үзүүрээр чамархай хэсэгт тулан толгойгоо хөдөлгөнө.

-Хуруугаараа хөнгөхөн дарах бөгөөд нүүрээ татах маягтай толгойгоо мөрний зүгт хазайлгана. Энэ үед цээж мөр цэх байх ёстой.

-Энэ байрлалаа амаараа удаан гэгч нь амьсгаа автал барина. Уг дасгалыг нөгөө талаараа мөн адил хийж гүйцэтгэнэ.

ЧУХАЛ ЗҮЙЛ

Дээрх дасгалуудыг хийхэд хурууны байрлал хамгийн гол зүйл нь бөгөөд толинд харж байгаад зөв хийх нь чухал. Үүний тулд ядам хуруугаар хөмсөгний төгсгөл хэсэгт буюу гадна талд, харин дунд хуруугаар чамархайн хэсэгт дарна.

Эх сурвалж: www.byrdie.com

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.160.93) 2018-09-10 19:41
      • 0
      • 0

      Bayarlala.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.228) 2016-11-08 19:48
      • 0
      • 0

      Bayrlalaa

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.27) 2016-11-08 14:15
      • 0
      • 0

      Баярлалааа

      Хариулах

    • Иргэн

      (27.123.214.115) 2016-08-27 22:27
      • 1
      • 0

      Ботокс янз бурийн тариа мэс заслаас нуурний булчингаа чангалах иогийн дасгал хамаагуй дээр. Булчин чангарсанаар урчлээ арилдаг гэсэн

      Хариулах

    • Иргэн

      (27.123.214.115) 2016-08-27 22:27
      • 0
      • 0

      Ботокс янз бурийн тариа мэс заслаас нуурний булчингаа чангалах иогийн дасгал хамаагуй дээр. Булчин чангарсанаар урчлээ арилдаг гэсэн

      Хариулах

    • kkkkkk

      (103.229.122.194) 2016-08-13 17:09
      • 0
      • 0

      ok

      Хариулах

    • enxee

      (103.26.194.65) 2016-08-01 19:49
      • 0
      • 0

      Saixan medelel b bayrlalaa

      Хариулах

    • Oyuna

      (202.9.41.87) 2016-07-31 20:26
      • 0
      • 0

      Bayarlalaa heregjuulnee

      Хариулах

    • altaa gookhand

      (103.26.193.89) 2016-05-13 14:37
      • 0
      • 1

      Dandaa saihan medeelel ugdugt bayarladag shu. amjilt

      Хариулах

    • мөнхцэцэг

      (103.9.90.98) 2016-03-17 10:22
      • 0
      • 3

      орчуулга сайтай үнэ цэнэтэй мэдээлэл байна аа баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.253) 2016-01-22 20:10
      • 0
      • 3

      Zoloo ih medremjtei orchuulga hiih yum,danda shuu

      Хариулах