“Эрчим” клуб хоёр тоглолтоос бүтэн зургаан оноогоо авж чадлаа

2016 оны 01-р сар 22-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Идэрчүүдийн футзалын УАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй клубүүд өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Хоёрдугаар сарын 13-нд эхлэх шигшээ тэмцээнд орох эрхийг одоогоор дөрвөн баг аваад байнаа. Өөрөөр хэлбэл “B” хэсгийн “Эрчим” клуб хоёр тоглолтоос бүтэн зургаан оноогоо авж чадлаа.

Тэд эхний тоглолтоо "ДМЮ" багийн эсрэг хийн 4-3 харьцаатай хожсон бол өнөөдөр Хан-Уул дүүргийн багийг 3-1 ээр хожлоо. “Хан-Уул” дүүрэг болон “ДМЮ” гэсэн ижил 3 оноотой бичигдэж буй багууд ням гарагийн 19:00 цагт шийдвэрлэх тоглолтыг хийснээр цааш шалгарах багийн нэр тодрох учиртай. Харин “ФС Сумида” хэсгийн сүүл мушгиж байна.

Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” өнөөдрийн тоглолтонд “ФС Сумида” клүбийг 21-3 харьцаатай хожсон. Тус тоглолтонд “ДМЮ” клубын 11 дугаартай Т.Анхбаяр 11 гоолыг оруулж шилдэг тоглолтыг үзүүллээ. Мөн багийн 20 дугаартай Б.Чойжилсүрэн 5 гоолыг орууллаа.

Харин тэмцээний “С” хэсгээс “Хоромхон”, “Арвис” багууд хоёр хожилтой хэсгээ манлайлан цааш шалгарах боломжтой боллоо. Багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хоорондоо хийх бол энэ хэсгээс “Улаанбаатарын Унаганууд” мөн “Шинэ Налайхын” багууд хасагдаж байна.

Тэмцээний “D” хэсэгт харин тун сонирхолтой тоглолт боллоо. Нэг тоглоод ялалт байгуулаад байсан “Хараацай” клуб тэнцэхэд л цааш шалгарах нь ойлгомжтой болох байлаа. Тэд 2-1 харьцаатай тоглолтыг тэргүүлж байсан ч “MAGIC FOOT” дараалсан хоёр гоолыг оруулж 3-2 харьцаатай хожил байгуулж чадлаа. тэд ижилхэн гурван оноотой болж байна. Гэхдээ “Хараацай” клубын хувьд хэсгийн тоглолт дууссан. Харин “MAGIC FOOT” сүүлийн тоглолтоо “Соёмбын Барсууд” багтай хийнэ.

Тэмцээний “А” хэсгийг тэргүүлж байсан “Дэрэн” өнөөдөр “Эрхэс” багийг ялсанаар шигшээ тэмцээнд оролцох боломжтой боллоо. Энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт “Монголын тэмүүлэл” ба “Алтан бөмбөг” багуудын тоглолтоор үргэлжиллээ. “Алтан бөмбөг” эхний тоглолтонд “Эрхэс”-тэй тэнцээд байсан бол “Монголын тэмүүлэл” , “Дэрэн”-д ялагдаад байсан билээ. Ингээд тоглолтын эхнээс санаачлагатай байсан "Монголын тэмүүлэл" 11-3 харьцаатай хожиж 4 оноотой боллоо.

Та бүхэндээ өнөөдрийн тоглолтын үр дүн, хэсгийн байрлал болон хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын бүсээс ямар багууд шалгараад байгааг харуулъя.

Эх сурвалж:WWW.THE-MFF.MN

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.