Үр минь чи ээждээ өргүй

Twitter Print
2019 оны 06-р сар 21-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Хэвлийдээ хэдэн сар тээхэд хэцүү байсан,

Хорвоод мэндлэхдээ хэтэрхий их өвтгөсөн гэж гомдоллохгүй ээ

Энэ хорвоод мэндэлснээ зарлан уйлахдаа л үр минь чи ачийг минь хариулчихсан

Шөнөжин уйлж хоночихоод, өдөржин ядраасан гэж би чамд гомдоллохгүй ээ

Ганцхан инээдээрээ үр минь чи ачийг минь хариулчихсан

Хөлд орох үед чинь гэмтэх вий гэж, халуун цай татаад түлэгдчих вий гэж харц салгалгүй дагадаг байсан гэж гомдоллохгүй ээ

Алтан дэлхийд мөрөө тамгалж, тэнтэр тунтар алхахдаа үр минь чи ачийг минь хариулчихсан

Дураараа загнаж, хүссэнээ авах гэж орилдог байсан гэж гомдоллохгүй ээ

Хэлд орж "ЭЭЖЭЭ" гэж дуудахдаа үр минь чи ачийг минь хариулчихсан

Гадаа тоглож хувцасаа хиртүүлээд, гар нүүр нь халтартан заваардаг байсныг нь өдөр болгон цэвэрлэдэг байсан гэж гомдоллохгүй ээ

Өдрөөс өдөрт өсч томрон, өндөр залуу болж байхдаа үр минь чи ачийг минь хариулчихсан

Тааруухан сурагчдын дунд үрийн минь нэр багтахад, хичээлийг нь зааж өгөх гэж өөрөө шөнөжин суралцдаг байсан гэж гомдоллохгүй ээ

"БИ ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ" гэж дэвтэр дээрээ алдаагүй бичихдээ үр минь чи ачийг минь хариулчихсан

Хорвоо дээр эх хүн гэдгийг минь мэдрүүлсэн үйлдэл болгоноороо чи намайг баярлуулж бас ухааруулсан

Үр минь чи ээждээ өргүй...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.55.191.76) 2016-01-22 19:30
      • 0
      • 0

      Medeej urgui, aav eejdee nar min bolj irsen huurhun ur min yu gj ejiidee urtei bh vee, nugel gem

      Хариулах