Тахиан махан гуляш

Twitter Print
2019 оны 08-р сар 03-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Орц:

- Тахианы цээж мах 500 гр 
- Лууван 1ш 
- Амтат чинжүү 1ш 
- Сонгино 1ш 
Heinz ketchup 2 хоолны халбага 
- Перец 1/2 цайны халбага 
- Ургамлын тос 20гр

Хийх дараалал:

1. Тахиан махаа гонзгойдуу дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Лууван, чинжүү, сонгино жижиг нарийн хэлбэртэй хэрчинэ. Мөн үрэгчээр үрж болно. 

2. Хайруулын тавгаа халаагаад сонгиноо хийж хүрэн шаргал болтол нь хуурна. Дээрээс нь луувангаа нэмнэ. 

3. Ингээд 3 орчим минут хуурна. 

4. Дээрээс нь тахиан махаа нэмээд сонгины сайхан амт, үнэр шингэтэл 5 минут хуурна. Ингээд дээрээс нь жижиглэн хэрчсэн чинжүүгээ нэмж хийнэ. 

5. Аяганд 2 халбага Heinz ketchup болон давс, перецээ хийгээд хутгана. 

6. Ингээд махан дээрээ хийгээд хутгана. Мөн давс, перец, аяга хүйтэн ус хийгээд ширүүн гал дээр буцалгана. 

7. Шөлөө буцалж эхэлмэгц галаа багасгаад таглан 15 орчим минут буцалгана. Энэ хооронд хэд хэд хутгаж болно. Сайхан хооллоорой.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.