Сэрүм буюу эссенсэ гэж юу вэ? Яагаад ѳдѳр тутам хэрэглэх ёстой вэ?

Twitter Print
2017 оны 07-р сар 21-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Cэрүм буюу ийлдэс эсвэл essence нь гэдэг молекулийн түвшинд маш сайн нягтаршуулсан орцтой өглөө орой тэжээлийн тосны өмнө түрхдэг хѳгшрѳлтийн эсрэг хамгийн сайн арьс арчилгааны бүтээгдэхүүн юм. Сэрүм, эссенсе нь арьсны хорыг тайлах, чийгшүүлэх, тэжээл өгөх, залуужуулах зэрэг үйлчилгээтэй тул заавал ахимаг насанд хэрэглэнэ гэж ойлэож болохгүй. 23-аас дээш насны ямар ч хүн сэрүмийг ѳдѳр тутам хэрэглэж занших хэрэгтэй. Яагаад гэвэл 23 наснаас хойш арьс аажмаар уян хатан чанараа алдах, арьс үхжих, хуурайших зэргээр хѳгшрѳлтийн процесс хурдацтай явагдаж эхэлдэг.

Иймд дээр дурдсан шинж тэмдгүүд болон гол нь хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд сэрүмийг заавал хэрэглэж занших хэрэгтэй юм. Зарим сэрүмд агуулагддаг гиалуроны хүчил гэдэг орц нь уснаас 1000 дахин хөнгөн бөгөөд арьсанд хамгийн сайн чийгшил өгдөг. Энэ нь арьсны гүнд маш сайн шингэж, коллаген эластин ялгаруулалтыг түргэсгэж ѳгснѳѳр арьсыг дотроос нь төлжүүлэн түлхэж үрчлээ, гүн зураасыг арилгадаг бөгөөд арьсанд хэрэгтэй бүх л тѳрлийн амин дэмээр тэжээдэг байна. 

Сэрүм нь олон төрлийн сайн найрлагатай, арьсанд хурдан үйлчилгээ үзүүлж, хөгшрөлтөөс сэргийлэх гол бүтээгдэхүүн болж чаддаг тул бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр үнэтэй байдаг. Тиймээс сайн найрлагатай, өөрийн арьсны онцлогтоо тохирсон сэрүм буюу эссенсе авч хэрэглэвэл олон төрлийн амин дэм арьсны гүнд шингэн богино хугацаанд илүү үр дүн үзүүлдэг байна. Хамгийн гол нь найрлаганд нь юу орсон байгааг нь анхаарч арьсныхаа онцлогтой уялдуулах нь чухал. Жишээ нь, найрлагандаа  С витамин агуулсан бол арьсыг цайруулна, чангална, сэвх нөсөөг бүдгэрүүлнэ, үрчлээ тэнийлгэнэ, нүхжилтийг агшаана. Харин ретинол агуулсан бол хамгийн сайн хѳгшрѳлтийн эсрэг, үрчлээ үүсэх, үрэвслээс сэргийлээд зогсохгүй арьсны уян хатан байдлыг сэргээдэг. Retinol нь үхэжсэн арьсны эсийг хурдан гуужуулдаг бөгөөд арьсны нүх битүүрч батга гарахаас мѳн урьдчилан сэргийлдэг сайн талтай.

Niacinamide, Salicylic Acid нь батга хатаах үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлдэг бол Hyaluronic acid нь маш сайн чийгшил ѳгѳх үйлчилгээтэй. Ургамлын гаралтай, органик сэрүмүүд орцондоо нохойн хошууны тос, чацарганы тос, арган тос, ургамлын ишний эс, ногоон цай, анар жимс, COQ10 коэнзим, жожоба тос гэх мэт олон тѳрлийн арьсны ѳнгийг сэргээж, нѳсѳѳ толбо, сэвх зэргийг багасгаж, арьсыг эрүүл толигор болгох, дотроосоо тэжээж сэргээн залуужуулах үйлчилгээтэй.

Сэрүм буюу эссенсе нь нүүрний арьс, нүдний зовхины гэх мэт өөр өөр арьс арчилгаанд зориулагдсан бас байдаг. Ихэнхдээ эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх дэс дараа тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс шалтгаалж өөр өөр байдаг ч хамгийн үр дүнтэй хэрэглээг нүүрээ сайтар цэвэрлэсний дараа сэрүм эсвэл эссенсээ түрхээд араас нь тоник шингэнээ түрхэж "төвөөс гадагш" гэсэн чиглэлтэйгээр сайтар массажлах замаар арьсанд шингээж өгөх гэж үздэг. Солонгос бүтээгдэхүүнүүдийн хувьд ихэнхдээ тоник шингэн сүүн шингэн хоёрын завсар эсвэл энэ хоёр бүтээгдэхүүний дараа гэсэн дараалалтай байх нь бий. 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.