Унтамхай Г.Уянга

Twitter Print
2016 оны 01-р сар 21-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Хүүхнүүд хэзээний л унтамхай улс. Ямар сайндаа л загвар өмсөгч Э.Одгэрэл өдөржин унтдагаа ид хав болгон зарлах вэ дээ.

Тэгтэл өнөөдөр өглөө эрхэм нэгэн хууль тогтоогч, энэ өдрийн хамгийн эрэлт хэрэгцээтэй хүнээр өөрийгөө тодруулсан Г.Уянга гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаа таслаад таг унтчихсан байна. Уг нь Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх ёстой Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өглөө 8:30-д эхэлжээ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянгын өргөн барьсан "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төсөл”-ийг хэлэлцэх байсан ч асуудлын гол эзэн эрхэм гишүүн Г.Уянга ирээгүйд А.Бакей даргатай АН-ын бүлгийн Р.Гончигдорж, С.Баярцогт, М.Батчимэг зэрэг гишүүдээс эхлээд ИЗНН-ын С.Дэмбэрэл нар гайхшаа баран хаалга руу ширтээстэй цаг хагас суугаад ч эрхэм Г.Уянга гишүүн морилон ирсэнгүй.

Аргаа барахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны ажилтнуудыг байн байн Г.Уянга гишүүний араас мөшгүүлсэн ч тусыг эс олов.

Унтамхай гишүүнийг төрийн ордноор нэг хайж, эрэл сурал болоод ч олсонгүй. Ямар сайндаа УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт "Г.Уянга гишүүнийг олж өгсөн хүнд өндөр шагналтай, Төрийн байгуулалтын байнгын хороо өргөн барьсан асуудлаар нь хуралдах гээд хүлээсээр” гэж 10.00 цагт жиргэж үзэв. Ямартай ч эрхэм гишүүн Г.Уянга нам унтсан уу, эсвэл гаргаж тавьсан асуудалдаа бантсан уу ор мөргүй алга болов. Тэр ч байтугай Г.Уянга гишүүнээс гадна тогтоолын төсөлд гарын үсэг зурсан 19 гишүүнээс нэг нь ч ирээгүй л байв. Улстөрчид өө гэж. Хүүхнүүд нь нойр ихтэй, харчууд нь “но” ихтэй сонин хүмүүс шүү.

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.