Малайз руу охид наймаалдаг бүлэглэлийг илрүүлжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 21-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын төрийн департаментаас гаргасан 2013 оны судалгаанд, Монгол Улс нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гаргагч, дамжуулагч орон бөгөөд мөн хүлээн авагч улс юм. Эмэгтэйчүүдийнх нь биеийг Хятад, Малайз, Филиппин, Макао, Сингапур, Хонконгод үнэлүүлсэн тохиолдлууд гарсан.

Монгол эрэгтэйчүүдийг Турк, Казахстан, Чех, Өмнөд Солонгост хүчээр хөдөлмөрлүүлсэн. Өмнөд Солонгос, Японы жуулчид Монгол Улсад хүүхдийн секс аялалд хамрагддаг. Монгол Улсын төр засаг өөрийнхөө хүчинд бус төрийн бус байгууллагын хүчин чармайлтад найдаж хүн худалдаалах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгааг дурджээ. 

Үнэхээр манай улсад хүн наймаалах энэ төрлийн хэрэг ихсэх болсон гол шалтгаан нь насанд хүрээгүй охидод илүү мөнгө төлж, тэднийг хүсэмжилдэг хэсэг нийгэмд бий болсонтой холбон тайлбарлаж байна. Үүнээс шалтгаалан насанд хүрээгүй охидыг хулгайлдаг, барьцаалдаг, хүчээр биеийг үнэлүүлж мөнгө олдог гэмт хэрэг гарсаар байгаа юм. Кинон дээр хүн худалдаалах, охид хүүхнүүдийг хил дамжуулан наймаалах хэргийн тухай үзүүлдэг бол бодит амьдрал дээр ямар ч ялгаа байхгүй энэ харгислалд охид эмэгтэйчүүд маань өртсөөр байна. Судалгаанаас үзэхэд, 

-Эрээнд 500, Макаод 500, Бээжинд 300-500 монгол охин шөнийн цэнгээний газар, саун, массаж, зочид буудал, гудамж талбайд биеэ үнэлдэг тухай албан бус эх сурвалж байдаг. Тэдний 70 орчим хувь нь албадлага, хүчирхийллийн золиос болж байдаг.

-Хүний наймааны 80%-ийг бэлгийн мөлжлөг 19% нь хөдөлмөрийн мөлжлөг эзэлдэг.

-Дэлхий даяар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 27 сая болсон. Үүнээс 13 сая нь насанд хүрээгүй хүүхэд байдаг байна.

Малайз руу охид наймаалдаг хоёр иргэнийг саатуулжээ

Саяхан Монгол Улсаас охид бүсгүйчүүдийг Малайз Улсын Куала Лумпур хотын нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачиж бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлжээ. 

Сэжигтнүүд хохирогчдын тийзийг Малайз Улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумпур хот хүртэлх зардлыг гаргаж улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан өгдөг байжээ.

Дээрх этгээдүүд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш нийт гурван удаагийн тээвэрлэлтээр Монгол улсын нийт 12 эмэгтэйг “Өндөр цалинтай ажилд оруулах” нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд нь 500.000-2.000.000 орчим төгрөгийн урамшуулал бэлэн мөнгөөр авдаг байсан байж болзошгүй талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Одоогийн байдлаар 1983-1996 онд төрсөн нийт 12 хохирогчийг тогтоож, Захиалагч Н-ийг энэ сард Малайз улс руу буцахаар онгоцны тасалбараа захиалан явах гэж байхад нь Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан байна. 

Харин сэжигтэй этгээд Б-г энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилжээ. Улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.

Ийнхүү “Хүний наймаа” буюу хүн худалдаалах үндэстэн дамнасан гэмт хэрэг өдөр ирэх бүр газар авч далд, ноцтой байдал руу шилжиж байгааг төрийн болон төрийн бус байгууллагууд сануулсаар байгаа. Хоёр жилийн өмнө энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох асуудалд төрийн зүгээс багагүй анхаарал хандуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбогдол бүхий ил болон далд хэлбэрийн сурталчилгаа, мэдээлэл явуулахгүй байхыг хуульчилсан.

Уг хуулийн төслийн заалтад эрх бүхий албан тушаалтан, тухайн хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хохирогчийн талаарх мэдээлэл, гадаадын иргэнтэй гэр бүл болохыг зуучилсан зар сурталчилгаа явуулахыг хориглосон билээ.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.214.0.249) 2016-01-21 19:58
      • 0
      • 0

      Heden erhk medltenguud ni uls orniig tsolmood,ard tumen ni yaduurliin tuil bolj,hamgiin ih ortogdoh ni huuhed zaluuchuud boldog.Eh orondoo surch,ajillaj amidrah yamarch niigmiin batalgaa baihguigees bolj heden tugrugnii ahiug bodoj argaa yadaad gadagshaa yavj ami,eruul menderee denchin tavij baigaa ni uneheer setgel ovdmoor.

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.86) 2016-01-21 12:16
      • 0
      • 0

      good

      Хариулах