Хятадын эдийн засгийг хүчирхэгжүүлж ирсэн 10 "made in china"

Twitter Print
2017 оны 12-р сар 26-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахины эдийн засаг, зах зээл дээр улам их жин дарах болсон Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд урьд жилийнхээсээ 1.4 хувиар буурсан үзүүлэлт Хятадуудыг төдийгүй дэлхий нийтийг түгшээж эхэллээ.

Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд 7 хувиас буугаагүй, энэ жил мөн энэ хувиас доош орохгүй гэж төлөвлөөд байна. Эдийн засгийн шинжээчдийн тэмдэглэдгээр, өсөлт хэрвээ 6.8 хувиас доогуур ороход л эдийн засаг тогтворгүй болох эхний шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлдэг. Хятадын статистикийн үндэсний товчооноос мэдээллээр эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны төгсгөлд нь 6.8 хувиас доогуур шургах шахаад байсан бол эдийн засгийн өсөлтийг цаашид хангахын тулд хэрэглээнээс илүү үйлдвэрлэлд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байна. Харин гадаадын шинжээчид, Хятадууд эдийн засгаа дахин тэнцвэржүүлэх гэж оролдохын оронд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлдээ анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Тэд Хятадын үйлдвэрлэл, экспортын хувь хэмжээ жилээс жилд өсөж ирсэн хэдий ч одоо үйлдвэрлэлээ илүү өргөн хэмжээгээр явуулах шаардлага тулгарч байна гэж үзжээ. Одоогоор Хятадын эдийн засгийг хүчирхэгжүүлж ирсэн 10 гол үйлдвэрлэлийг танилцуулбал,

10. Хөлөг онгоц үйлдвэрлэл 

БНХАУ жил бүр 766 сая тонн эзлэхүүнтэй хөлөг онгоц үйлдвэрлэдгээс дэлхийн хөлөг онгоц үйлдвэрлэлийн 45.1 хувийг дангаараа гаргадаг байна.

9. Нүүрс 

Хятад улс жил бүр 1.8 тэрбум тонн нүүрс олборлодог. Энэ нь дэлхийн нүүрс олборлолтын 48.2 хувь аж.

8. Гахайн мах

Гахан мах үйлдвэрлэлийн дэлхийн хэмжээний 49.8 % буюу жилд 56.6 сая тонн.

Гахайн мах үйлдвэрлэлээр эхний тавд багтдаг (тонн)

1 Хятад                     56 600,00
2 ЕХ-27                      2 450,00
3 АНУ                        11 001,00
4 Бразили                  3 333,00
5 ОХУ                         2 560,00



7. Цемент

1.8 тэрбум тонн, дэлхий дахины үйлдвэрлэлийн 60%.



6. Гутал

12.6 тэрбум хос. Энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн 63 %.



5. Гар утас 

Дэлхий дахины үйлдвэрлэлийн 70.6 % буюу жил тутам 1.77 тэрбум нэгж гар утас.



4. Нарны зай хураагуур

Нарны зай хураагуурын тусламжтайгаар жил бүр 21.8 сая kW цахилгаан эрчим хүч гаргаж авдаг. Энэ нарны зай хураагуураар дэлхий дахины эрчим хүч үйлдвэрлэлийн 80 %.



3. Эрчим хүчний хэмнэлттэй чийдэн

4.3 тэрбум чийдэн, энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 80 %.



2. Агааржуулагч

Кондиционер буюу агааржуулагчаар дэлхийн нийт үйлдвэрлэлийн 80 %.



1. Ширээний компьютер 

286.2 сая – дэлхийн нийт үйлдвэрлэлийн 90.6 %.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.